Иргэдийн амьдралд хамгийн ойр төлөөлөгчдийг сонгодог, аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгууль аравдугаар сарын 11-ий 07:00-20:00 цагийн хооронд болно. Үүнтэй холбогдуулан иргэдэд орон нутгийн ИТХ-ын сонгуулийн үйл явц, ялгаатай тал болон төсвийн зарцуулалтын талаар мэдээлэл хүргэхээр Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгууль ирэх сард болох гэж байна. Сонгуулийн бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
-Орон нутгийн 2024 оны ээлжит сонгуулийг УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажилтай хамтад нь хийж эхэлсэн. Сонгуулийн ерөнхий хорооноос энэ оны дөрөвдүгээр сарын 1-нд цаг хугацааны хуваарийг баталсан. Үүний дагуу бэлтгэл ажил хангагдаж явж байна.
-ИТХ-ын сонгуулийн зохион байгуулалтын гол онцлог нь юу вэ?
-Сонгуулийн ерөнхий хороонд нам эвсэл, нэр дэвшигчийг бүртгэх түүнтэй холбоотой санал зөвлөмж, гомдол маргааныг хянан шийдвэрлэх эрх үүрэг хуулиар тусгагдаагүй бадаг. Орон нутгийн сонгуулийн үндсэн зохион байгуулалтыг тухайн шатны сонгуулийн хороо нь орон нутагтаа бүрэн бие дааж, зохион байгуулдаг. Сонгуулийн ерөнхий хорооны хувьд мэргэжил, арга зүйн үүднээс зохион байгуулалтын удирдлагаар хангаж өгдөг.
-Энэ удаагийн сонгуульд улс төрийн хэдэн нам эвслээс хэчнээн хүн оролцохоор бүртгүүлсэн байгаа вэ?
-Улсын хэмжээнд давхардаагүй тоогоор 15 нам, нэг эвсэл энэ удаагийн сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн. Орон нутгийн сонгуульд оролцдог нам, эвслийн тоо харилцан адилгүй байдаг. Одоогийн байдлаар аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 8031 мандатын төлөө 17400 хүн өрсөлдөхөөр материалаа өгсөн. Энэ тоо эцсийн тоо биш. Хуульд заасан үндэслэлийг зөрчиж байвал нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзаж болно. Есдүгээр сарын 26-нд нэр дэвшигчийн үнэмлэх олгосноор нэрс эцсийн байдлаар тодорно.
-Ээлжит ИТХ-ын сонгуулийн зардалд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?
-Энэ жилийн ИТХ-ын сонгуульд 32.1 тэрбум төгрөг төсөвлөсөн. Сонгууль зохион байгуулах ажилд 26 мянган төрийн албан хаагч ажилладаг. Эдгээр албан хаагчийг хоёр сарын турш ажлуулаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулдаг. Төсөв баталж байх үед хөдөлмөрийн хөлсний хэмжээ 550 мянга байсан бол одоо 660 мянга болсон. Дараагаар нь олгогдож буй цалин урамшууллаас нийгмийн даатгалын шимтгэл авдаг болсон. Энэ нь мөн адил төсөв батлагдсаны дараагаар хуульд орсон өөрчлөлт. Үүнтэй холбоотойгоор төсөвт холбогдох өөрчлөлтүүд орсон. Зарцуулалтын хувьд сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд оролцож байгаа албан хаагчдад олгож буй бага хэмжээний урамшуулалд төсвийн ихэнх хувь нь зарцуулагддаг. Мөн сонгогчдыг мэдээ, мэдээллээр хангахтай холбоотойгоор гардаг зардал болон саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг бэлтгэхэд гардаг урсгал зардлуудад төсвөө хуваарилдаг.
-Тэгвэл нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах төсөв ямар байдаг вэ, үүнийг хуулиндаа тусгасан байдаг уу?
-Нэр дэвшигчийн сонгуульд зарцуулах төсвийн тоо хэмжээг төрийн аудитын байгууллагаас тогтоодог. Төрийн аудитын байгууллагын орон нутаг дахь салбар нэгжүүдээс тогтоосон хэмжээ нь аймаг, нийслэл, сум, хорооны нэгжүүдийн хуваарилсан мөнгөн дүн харилцан адилгүй байдаг. Өөрөөр хэлбэл, 330 сумаас нэр дэвшиж буй иргэдийн зарцуулах мөнгөн дүн тус бүр ялгаатай гэсэн үг.
-ИТХ-ын сонгуулийн хорооны ажлын хэсгийн талаар мэдээлэл өгч болох уу, Нийт хэдэн хэсгийн хороо, баг ажиллах вэ?
-УИХ-ын сонгуулиар 2198 хэсгийн хороо буюу санал авах байр ажиллаж байсан. ИТХ-ын сонгуулиар 2230 санал авах байр ажилллана. Тойрог мандатын тоог засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан үндэслэлийн дагуу тогтоодог. Энэ хуулинд 2020 оны арванхоёрдугаар сард өөрчлөлт орсон. Үүнтэй холбоотойгоор тойрог болон хэсгийн тоо нэмэгдсэн. Харин мандатын тоо багассан. Хэсгийн хороо бол санал авах ажиллагааг зохион байгуулдаг хамгийн анхан шатны нэгж.
- Сонгуулийн сурталчилгаа хэдэн хоног үргэлжлэх вэ?
-Нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдөр буюу есдүгээр сарын 26-нд эхлээд санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн 00:00 цагаас өмнө зогссон байх ёстой. Тиймээс сонгуулийн сурталчилгаа 14 хоног үргэлжилнэ.
-Сонгуульд нэр дэвшигч нам, эвслүүд болон нэр дэвшигчид сонгуулийнхаа сурталчилгаа хийхдээ юун дээр анхаарвал зохистой вэ?
-Хуульд зөвшөөрсөн арга хэлбэрээр явуулах хэрэгтэй. Тухайлбал нэр дэвшигч өөрийн болон намынхаа мөрийн хөтөлбөрт тусгаагүй, амлат өгөхийг хориглодог. Тиймээс хуульд зөвшөөрсөн тоо хэмжээ, хязгаарт нийцүүлээгүй тохиолдолд тухайн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасахад хүргэнэ. Сурталчилгаа энэ сарын 26-нд эхэлнэ. Үүнээс өмнө ямар нэгэн байдлаар сурталчилгаа явуулахыг хориглоно.
-ИТХ-ын сонгуулийн үеэр иргэдийн бүртгэл мэдээлэл, хаяг байршил, шилжилттэй холбоотой маргаан нэлээн гардаг. Энэ удаагийн сонгууль дээр тус асуудлыг багасгахын тулд ямар зохицуулалт хийж, ажиллаж байна вэ?
-Орон нутгийн сонгуулийн хувьд тухайн нутаг дэвсгэрийн байнгын оршин суугч нутаг дэвсгэрийнхээ төлөөллийг сонгоход онцлог нь оршдог. Тиймээс сонгогч тухайн орон нутгийн байнгын оршин суугч байх ёстой. Үүнээс үүдэн Улаанбаатар болон аймгуудад суралцдаг оюутнууд болон улирлын чанартай уул уурхайд ажилладаг иргэдэд саналаа өгөхөд асуудал үүсдэг. Энэ тухайд цаашид дараа дараагийн сонгуульд байгаа газраасаа үл хамааран саналаа өгдөг, техникийн шийдэл, боломжит хувилбарыг нэвтрүүлэх санал тавиад явж байна. Одоогийн үйлчилж байгаа эрх зүйн зохицуулалтын хувьд тухайн иргэд саналаа харьяалагдах орон нутагтаа биечлэн очиж саналаа өгнө. Өөрөөр саналыг нь авах зохицуулалт хараахан байхгүй байна.
- Нэр дэвшигчийн шилжилт хөдөлгөөний асуудлыг хэрхэн зохицуулсан бэ?
-Аймаг, сумдын ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч энэ оны хоёрдугаар сарын 15-наас өмнө тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт шилжин суурьшиж, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн тохиолдолд тухайн шатны хурлын төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй болно. Нийслэлээс нэр дэвшигчийн хувьд Улаанбаатар хотын харьяалалтай бол аль ч дүүргээс нэр дэвших бүрэн боломжтой.
-УИХ-ын сонгуультай харьцуулахад ИТХ-ын сонгуулийн ирц бага байдаг. энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Сонгогчдод орон нутгийн сонгуулийн онцлогийг таниулахад хэвлэл мэдээллийн байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс бид хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд мэдээлэл өгч, сургалт зохион байгуулсан.
| Д.БАТ-ЭРДЭНЭ: НЭР ДЭВШИГЧ ӨӨРИЙН БОЛОН НАМЫНХАА МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ ТУСГАГДААГҮЙ АМЛАЛТ ӨГӨХИЙГ ХОРИГЛОНО |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |