Хувийн хэвшлийнхний үйл ажиллагаа, эрх ашиг өнгөрсөн дөрвөн жилд ихээр хумигдсан. Тэр хэрээр бизнесийн салбар доод цэгтээ хүртэл унасан. Энэ хугацаанд бизнесийнхэн бүтэлгүйтэж, ихэнх нь дампуурсан гэсэн үг. Гэхдээ цар тахал бусад цаг үеийн асуудал, дарамтыг аж ахуйн нэгжүүд чадах чинээгээрээ давж, урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөөр тэмцэж ирсэн. Тэд төрөөс элдвийг нэхэж, шаардаж сүйд болдоггүй. Татвар татаас багасага гэж жагсдаггүй. Харин дарамтгүй төр, эдийн засаг, бизнесийн тогтвортой байдлыг хүсэж, хүлээсээр ирсэн. Хувийн хэвшлийнхэн чөлөөтэй ажлаа хийх, шударга өрсөлдөөн, бодлогын дэмжлэг л хүсдэг. Үнэндээ хөнгөлттэй зээл ч тэдэнд сонин биш. Бизнесийнхний салбар доройтсон энэ байдлыг олон нэр дэвшигч сонгуулийнхаа сурталчилгаанд ашиглаж, гол дүрээ болгосон. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн болгон авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэнэ, хувийн хэвшлийнхнийг дэмжиж, татвар татаасыг багасгана, хувийн хэвшил, өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдээ төлөөлж ажиллана хэмээн амлаж гишүүн болцгоосон. Харин 126 гишүүнтэй шинэ парламент бүрдсэний хэргийг ирэх дөрвөн жилд гаргаж, хувийн хэвшлийнхнийг төрөөс хараат байдлыг нь салгах цаг нь болжээ. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийнхэнд жаахан ч болтугай боломж олгож, бизнесийн орчинд өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлж, Монголын эдийн засагт хувь нэмэр оруулах нь юу юунаас ч чухал болоод байгаа. Өнгөрсөн 30 жилд төрд хулгай нүүрлэсэн гэж амтай болгон ярьж байна. Зөвхөн нүүрс, ногоон автобус, Боловсролын зээлийн сангийн хулгай гэлтгүй иргэдийн ажиллаж хөдөлмөрлөх боломжийг, бизнесийн зах зээлд хөгжих хөшүүргийг төр нь мөн л хулгайлсаар ирсэн. Төр нь иргэдээ дарамталж, ард түмэнтэйгээ өрсөлдөж, тэдний бизнесийг булаахаар улайрдаг, эрх мэдэл, хуулиар далайдаг байсныг илтгэх үнэн түүх олон бий.

Учир нь, эрх баригч нам нь зүүний үзэлтэй буюу нийгмийн асуудалд төрийн оролцоог ихээр оруулдаг, татвар өндөр, улсын төсвийн дийлэнх нь нийгмийн халамж, эрүүл мэнд, боловсролд зарцуулагдах ёстой гэж үздэг. Энэ байдлаас болж төр данхайж, төрийн бизнес томордог. Төрийн оролцоотой компаниуд Монголд хөлөө олдог, бусад нь дамдуурдаг жишиг бараг тогтчихсон. Тиймээс хувийн хэвшлийнхэн төрийн бизнестэй өрсөлдөх бараг боломжгүй, өрсөлдөх чадваргүй болж байгаа юм. Бас хувийн хэвшлийнхэнтэйгээ өрсөлдөж, том, том бизнесүүдийг гартаа оруулаад ард түмнээ боол мэт үздэг нийгэм өнгөрсөн жилүүдэд тогтсон. Яагаад гэвэл, төрийн оролцоотой компаниудад улсаас байнга дэмжлэг үзүүлдэг. Хувийн хэвшлийнхэн тэдэнтэй өрсөлдөх боломжгүй болохоор бизнесийн салбар хувигддаг. Энэ тогтолцоо удаан хугацаанд үргэлжилснээр Монголын төр социалист тогтолцоо руу шилжиж, хувийн хэвшлийнхэн алдагдлаа нөхөх чадваргүй болж дампуурсаар байгаа. Мөн ажил хийдэг, халамж авдаг иргэдийн бодит орлого бараг ижил болж, ажил хийх сонирхолтой хүн байхгүй болно. Үүнийг мэдэрч байгаа, эрх баригчдаас дэмжлэг авч чадахгүй байгаа. Өөртөө итгэлтэй хүмүүс гадаадыг зорьж байна. Энэ байдал нь ажилгүйдэл, ядуурлыг бий болгож байгаа. Харин тэд Монголдоо бизнесээ хийж, ажлын байрыг бүрдүүлж, эдийн засаг хөгжих бүрэн боломжтой байдаг.

Салбар бүрийн хувийн хэвшлүүд төрөөс хараат болчихсон. Иргэд хүссэн салбартаа хүссэн бизнес хийх боломж үнэндээ хомс. Төрөөс ил болон далд байдлаар хувийн хэвшлийнхнийг дарамталсаар, далайсаар ирсэн. Харин энэ Засгийн газар иймэрхүү явуургүй нөхцөл байдлыг зогсоож, иргэдэд бизнес хийх, Монголдоо ажил хөдөлмөртэй сайхан амьдрах боломжоор нь хангаж, гадаад руу ажил хийхээр явсан иргэдийг ирүүлэх бодлогын ажил хийх нь чухал байна. Ядаж иргэдийнхээ бизнестэй, орлоготой, ажил хөдөлмөртэй байх эрхийг нь бүрэн олгож, тэгж хүртээмжтэй тусалдаг, дэмждэг байх нь монголын эдийн засаг, бизнесийн салбарыг бүрэн аварна. Төр, хувийн хэвшлийнхний тухай хууль хэрэгжсэнээр Концессын тухай хуулийн алдаа, туршлагад үндэслэн нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжиж байна. Түүнчлэн төр, хувийн хэвшил эрсдэлийн оновчтой удирдлагад суурилсан түншлэлийн гэрээний дагуу урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллах, санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн таатай орчныг бүрдүүлж байна. Тиймээс ирэх дөрвөн жил бодлого тодорхойлох, хууль санаачилах гишүүд өнгөрсөн жилүүдийнхээ алдааг давтахгүйгээр хувийн хэвшлийнхэнд анхаарч, тэдний бизнесийн орчныг тэлж, тогтолцоог нь яаралтай өөрчлөх цаг нь болжээ, гишүүд ээ.
| ТӨР ХУВИЙН ХЭВШИЛТЭЙГЭЭ ӨРСӨЛДӨЖ, БИЗНЕС ХИЙДЭГ ТОГТОЛЦООГ ЗОГСООЁ, ГИШҮҮД ЭЭ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |