Парламентийн түүхэнд анх удаа казах эмэгтэй УИХ-ын гишүүн боллоо. Мөн казах эмэгтэйг жагсаалтаар нэр дэвшүүлсэн улс төрийн анхны нам нь ИЗНН байсан юм. "Зоригтой бай" уриатайгаар УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд өрсөлдсөн ИЗНН дөрвөн гишүүнээ парламентад суулгаж чадсан. Түүний нэг нь жагсаалтаар нэр дэвшсэн С.Замира юм. Тэрбээр УИХ-ын гишүүн болсноор казах эмэгтэйчүүдийн дуу хоолойг төрийн эрх баригчдад хүргэх, казах эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг сайжруулах тал дээр бүрэн анхаарч ажиллах үүрэг хүлээгээд байгаа. Мөн тэрбээр ирэх дөрвөн жилд гишүүнээр ажиллахдаа Баян-Өлгийчүүдэд өөрчлөлт, шинэчлэлтийг бий болгож, казах охид, эмэгтэйчүүдийн эрхийг хуулийн хүрээнд засаж, сайжруулах, тэдний дуу хоолой болж чадах юм бол цаашид олон казах эмэгтэй УИХ-ын гишүүн болж, төрийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулж, ард түмнийхээ дуу хоолойг төрд хүргэх бүрэн боломжтой болох юм. Тийм учраас Баян-Өлгийчүүд С.Замирад амжилт хүсэж, хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө ихийг хийгээсэй, казах эмэгтэй гишүүн болсон хэргийг гаргаасай хэмээн чин сэтгэлээсэй хүсэж байна. Тэрбээр 1996, 2004 оны сонгуульд сонгуульд нэр дэвшиж байсан гэдэг. С.Замира Хурман овгийн бэр бөгөөд таван хүүхэдтэй. Түүний охин Х.Нургүл ИЗНН-ын гишүүн юм. Түүний охин энэ удаагийн сонгуулиар ээжтэйгээ хамт ИЗНН-аас нэр дэвшсэн байдаг.

С.Замира Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Баян-Өлгий аймгийн салбар зөвлөлийг үүсгэн байгуулагч, Монголын бизнесийн хатан хаан одонт цолтой аж. Тэрбээр 1965-1975 онд Баян-Өлгий аймгийн 10 жилийн дунд сургуулийг сурч төгссөн. 1985-1989 онд МУИС-ийн Эдийн засгийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Харин 2008-2010 онд Удирдлагын академийг Бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн байдаг. Харин түүний ажлын туршлагаас дурдвал, 1976-1983 онд Худалдаа бэлтгэлийн трест барааны мэргэжилтэн, эдийн засагч, 1983-1985 онд Баян-Өлгий аймгийн Бугат суманд барааны мэргэжилтэн, 1985-1991 онд Худалдаа бэлтгэлийн удирдах газар, бөөний бараа баазад барааны мэргэжилтэн, ахлах диспетчр, ХБУГ-ын орлогч бөгөөд БББ-ын дарга, 1991 оноос одоог хүртэл “Буркит корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал мөн 2015 оноос “Хабекомон” ХХК-ийн Ерөнхий захирлаар одоог хүртэл ажиллаж байгаа билээ. Мөн тэрбээр хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн салбарыг Баян-Өлгий аймагт санаачилан байгуулсан. Өөрийн санхүүжилт, хөрөнгөөр урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах ажлыг давхар хийж байв.
С.Замира 8.5 сая төгрөгийн орлоготой бол гэр бүлийн орлого нь 7.7 сая. 115 сая төгрөгийн орон сууцтай. 165 сая төгрөгийн газартай, 1.9 сая төгрөгийн хадгаламжтай. 173 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын компанитай. Дөрвөн тусгай зөвшөөрөлтэй хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй мэдүүлжээ. Тэрбээр "Хабекомон" гэх гадаадын хөрөнгө оруулалттай гадаад худалдаа эрхлэх компанийг Унгар Улсын иргэнтэй хамтран эзэмшдэг. Тус компаниараа Алтан толгой гэх газар хайгуулын тусгай зөвшөөрөл буюу лиценз авсан байдаг. Мөн "Гуахар тас" гэх ашигт малтмал ашиглалт, хайгуулын компанийг Казахстан улсын иргэнтэй 2007 оноос хойш хамтран эзэмшиж байгаа аж. Үүнээс гадна уул уурхайн "Бүркит корпораци" ХХК-ийг 2007 онд үүсгэн байгуулсан байдаг. Тус компанийн хувь эзэмшигчээр зургаан хүн бүртгүүлсэн байдаг ч гурав нь хасагджээ. Тухайн компанийн удирдах албан тушаалтнаар түүний нөхөр Уатхан Хажымурат ажилладаг. Тус компаниараа уул уурхайн хайгуул, олборолт хийдэг байна.
Мөн тэрбээр өнгөрсөн жилүүдэд хүмүүнлэгийн ажил ихээхэн хийдэг байсан. Тодруулбал, 1992-1995 онд Бугат сум дахь асрамжийн газар 608 мянган төгрөг, Хөгжимт драмын театрт 712 мянган төгрөгийн сандал, ЕБС-д 301 мянган төгрөг, Хэвлэл мэдээлэл, эрүүлийг хамгаалах салбарт 485.500 төгрөгөөр тусалж байжээ. Харин 2000 оноос хойш эмнэлэг, цэцэрлэгт нийт 270 сая төгрөг, ажил, орлогогүй хүмүүст 400 сая төгрөг, өвчин, зовлон тохиолдсон иргэдэд 182 сая төгрөг, сургалтын төлбөрт 72 сая төгрөг, сум, байгууллагын ой тэмдэглэх арга хэмжээнд 400 сая төгрөг тус бүр хандивлаж байжээ. Тиймээс түүний Баян-Өлгийчүүд ам сайтай байдаг гэх. Түүний хүртсэн шагнал урамшуулалаас дурдвал, Хөдөлмөрийн хүндэт медаль, Хүндэт тэмдэг, Монгол Улсын Ардчилсан хувьсгалын 80, 90 жилийн ойн хүндэт медаль, Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одон хэмээх шагналалаар шагнуулж байжээ. Ташрамд дурдахад, манай улсад 128 мянга орчим казах иргэд бий. Тэд нийт хүн амын 3.9 хувийг эзэлж байна. Мөн 1950-иад оны үед Жамила гэдэг эмэгтэй Улсын бага хурлын гишүүн байсан гэдэг.

| КАЗАХУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ БОЛСОН АНХНЫ ЭМЭГТЭЙ ГИШҮҮН СОНГОБАЙН ЗАМИРА ГЭЖ ХЭН БЭ |
|
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА: МАНАЙ СУМЫН ХҮҮХДҮҮД АВТОМАШИНТАЙ ЗОРЧИЖ ЯВААД ОСОЛДОЖ, НЭГ НЬ АМИА АЛДСАН ХАРАМСАЛТАЙ ХЭРЭГ ГАРСАН
2026-05-12 17:28:22
Х.БАТТУЛГА: Бид байгалийн баялгаа 10-15 жил хүртэж чадахгүй хугацаа руу орж байна
2026-05-12 16:40:01
ДЭЛХИЙН ТОМООХОН АВИА КОМПАНИУД ДАМПУУРЛАА ЗАРЛАЛАА
2026-05-12 14:48:32
Ч.ЛОДОЙСАМБУУ: Хүнийг гүтгэх эрх, эрх чөлөө гэж хаана ч байхгүй
2026-05-12 13:47:42
Манай улсын хүн амын давсны хоногийн дундаж хэмжээ ДЭМБ-аас зөвлөсөн хэмжээнээс хоёр дахин их байна
2026-05-12 12:54:56
“Хүннү Эйр”, Манжуур чиглэлийн нислэгийг дахин сэргээхээр боллоо
2026-05-12 11:56:10
ХОЛД...
2026-05-12 11:05:47
Талбай дүүрэн номтой “Номын баяр”
2026-05-12 10:59:52
Монгол, Узбекистаны өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл үр дүн гарлаа
2026-05-12 09:40:26
СЭТГЭЛ ДУЛААЦУУЛЖ, ГЭГЭЭ ТАТТАЛ ТИЙМ Л ОЙР ОРШИЖ БАЙЛАА, Ш.ГҮРБАЗАР
2026-05-12 09:08:37
Бурхан багшийн дүйчин өдөрт зориулан хэлэлцүүлэг болов
2026-05-12 08:06:39
2026-05-12 07:42:51
“Жүдо академи”-ийн хүүхдүүд “NARMANDAKH CUP-2026” 4 алт, 5 мөнгө, 7 хүрэл медаль хүртжээ
2026-05-12 07:10:00
МАН-ЫНХНЫ “ҮНСЭЛЦЭХ” ӨДӨР ОЙРТОЖ БАЙНА
2026-05-12 07:00:40
АЖЛАА CHATGPT-ЭЭС АСУУЖ, АЛБАН БИЧИГ, ЭМГЭНЭЛЭЭ CLAUDE-ЭЭР БИЧҮҮЛДЭГ СОЁЛЫН ЯАМНЫХАН
2026-05-12 07:00:00
ҮЛ ҮЗЭГДЭГЧ ХҮН
2026-05-12 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-12 07:00:00
УЕП асан М.Энх-Амгалан “Сахал” Д.Эрдэнэбилэгийн хэргүүдийг прокуророос буцааж, “шагнал”-д нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-аас төмрийн хүдэр авч, урд хөрш рүү зөөж байсан НОЦТОЙ БАРИМТ
2026-05-12 07:00:00
Г.ОТГОНТУЯА: Давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна
2026-05-11 19:40:02
Хуур Music Festival-ийн тасалбараа 10 хуваан төлөх боломжтой
2026-05-11 18:13:17
Манай улс энэ оны эхний дөрвөн сард 139 улстай худалдаа хийжээ
2026-05-11 14:38:05
ОБЕГ: Өнгөрөгч долоо хоногт найман удаагийн ой хээрийн түймрийг унтраалаа
2026-05-11 12:01:14
Азийн аваргын мөнгөн медалийн төлөө манай гурван охин тулалдана
2026-05-11 11:24:28
Булган аймгийн Тэшиг суманд хоёр ч удаа гал түймэр гарчээ
2026-05-11 10:47:39
БТСУХ-ны албан хаагчид болон шигшээ багийн тамирчид мод тарив
2026-05-11 10:42:35
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийн айлчлал эхэллээ
2026-05-11 08:52:46
"ТОД МАГНАЙ"-ГААС "ЗАДЛААГҮЙ ЗАХИА" ХҮРТЭЛХ М.ДОРЖДАГВЫН БҮТЭЭСЭН ДҮРҮҮД
2026-05-11 08:48:17
ТУ-154 ОНГОЦНЫ ОСОЛ БУЮУ ГУРВАН МОНГОЛ ХҮН АМЬД ҮЛДСЭН НЬ
2026-05-11 08:00:52
Ц.Төмөрцоож Баянзүрх хайрхны хишиг барилдаанд түрүүлэв
2026-05-11 07:10:00
МАН-ЫН ХАГАРАЛ, АН-ЫН УЛСТӨРЖИЛТ МЕГА ТӨСЛҮҮДЭЭ ГАЦААЖ, МОНГОЛЧУУДЫГ ГАЛ АЛДУУЛАХ НЬ
2026-05-11 07:00:00
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА БАТАТГАЖ ЧАДЛАА
2026-05-11 07:00:00
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН НАЙЗДАА 59.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАМЫН ТЕНДЕР ӨГСӨН ҮҮ
2026-05-11 07:00:00
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨР 4-6 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
2026-05-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |