"Хонин цагаан үүл нь ээ хө
Хувирч сэрээд нүүлээ дээ хө нүлээ дээ
Хонгор жаалхан чамтайгаа би ай хө
Ханилахын заяа ч дутлаа даа хө
Хонгор жаалхан чамтайгаа би ай хө
Ханилахын заяа ч дутлаа даа хө” хэмээх монголчуудын сонсох дуртай дуу бий. Тус дууны аялгууг МУГЖ Г.Жаргалсайхан буюу "Том" Жагаа бичсэн бол шүлгийг нь зохиолч, яруу найрагч, найруулагч Д.Төрмөнх бичжээ. Бид "Дуу төрсөн түүх" булангийнхаа энэ удаагийн дугаарт “Хонин цагаан үүл” дуу хэрхэн бүтсэн талаар онцолж, тус дууны аялгууг бичсэн Г.Жаргалсайханаас тодруулсан юм. Тэрбээр "Би Оросод оюутан болж очсон жилээ "Хонин цагаан үүл" дууны аялгууг бичсэн юм. Оросод сурч байхдаа ганцхан аялгуу хийсэн нь "Хонин цагаан үүл" дууны аялгуу юм. Тухайн үед надтай хамт сурч байсан оюутнууд "Ямар сайхан аялгуу вэ" гээд ямар ч нэртэй билээ дээ хайрын шүлгээр үг хийж дуулдаг байсан. Тухайн үед хөгжмийн зохиолч Л.Балхжав Оросод сурч байсан. Балхаа сургуулиа төгсчихөөөд Монголд ирж, МҮОНРТ-д дууны нэвтрүүлэг хийдэг болсон юм. Б.Бадрууган тэд миний аялгууг яруу найрагч Л.Төрмөнхөд сонсгож, шүлэг захиалсан гэдэг. Тэгээд Д.Төрмөнх бидний Оросод дуулдаг байсан шүлгийг бүрэн өөрчилж, “Хонин цагаан үүл” болгосон түүхтэй. Зуны амралтаараа Монголд иртэл дуучин, найруулагч Б.Бадрууган аялгууг нь тоглоод, дуулаад сурчихсан байсан. Б.Бадрууган гитар их сайхан тоглодог байсан юм шүү дээ. Тэгээд бид ярилцаж байгаад дуугаа бичүүлэхээр болж төлөвлөөд, МҮОНРТ-ийн студидэд өдөрт нь гаргаж байсан юм” гэв.
Харин тус дууны аялгууг Оросод "мэндлэхэд" дэргэд нь байсан Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжав тус дууны тухай ярихдаа "Би "Хонин цаган үүл" дууны гэрч нь яах аргагүй мөн. Бид Оросод оюутан байхдаа Жагаагийн зохиосон аялгуу дээр хайрын шүлэг тааруулж дуулчихаад ихэд баярлацгаадаг байж билээ. "Том" Жагаа аяыг нь зохиохдоо энгийн мөртлөө, ардын дууны аялгуу шиг хийсэн учраас тэр үед гадаадад сурч, амьдарч байсан хүмүүсийн зүрх сэтгэлд ихэд хүрсэн. "Хонин цагаан үүл" зөвхөн эх орны сэдэвтэй дуу биш мөртлөө олон хүн дуулдаг, сонсдог болсон нь одоо ч хэвээрээ. Тухайн үед "Хонин цагаан үүл" дууг дуулдаггүй, гитар дээр тоглож чаддаггүй оюутан лав байгаагүй. Хөдөөнөөс ирсэн оюутнууд Ардын дуу шиг өнгө аясаар хүртэл дуулдаг байсныг нь би мэднэ. Зөв, буруу, хөгжимтэй, хөгжимгүй бүгд дуулцгаадаг байсан нь сэтгэлд тод байна.Тэр дууг бид яах аргагүй олон түмний сонсох дуртай дууны нэг болох учраас бүтээл болгоё гэж шийдээд хийсэн нь биелэлээ олсон. Төрөх л ёстой аялгуу, шүлэг байсан. Тухайн үед "Том" Жагаагийн "Сөгнөгөрийн гол" гэх дуу мөн олны хүртээл болж, хүмүүсийн дуулах дуртай дууных нь нэг болж байсан санагдана. Хамгийн анх Б.Бадрууган "Хонин цагаан үүл" дууны аялгууг Д.Төрмөнхөд үзүүлж, "Чи энэ аялгуунд тохирох шүлэг бичиж өг" гэж хэлснээр тус дууны шүлэг бүтсэн түүхтэй" гэв.
Харин "Хонин цагаан үүл" дууны шүлгийг бичсэн Д.Төрмөнх тус дууны талаар хэрхэн дурссан болохыг та бүхэнд хүргэе.
Тэрбээр "1990-ээд оны үед хэн дуртай нь дуу биччихдэггүй байлаа. Гэхдээ би сайндаа тус дууныг үгийг бичээгүй. Тухайн үед Үндэсний телевизийн хөгжмийн редакцад ажиллаж байсан учраас хөгжмийн зохиолчдыг сайн таньдаг байсан. Мөн Явуугийн Энхээ гэдэг хүн дууны шүлэг хэрхэн бичих тухай надад зааж, зөвлөж байсан нь нөлөөлсөн. Тэрээр "Дуунд Р үсэг их орвол онцгүй байдаг" гэх мэтчилэн зөвлөж байсан үе. "Хонин цагаан үүл" бол миний анхны дуунуудын нэг мөн. Тус дууны шүлгийг өөрт байсан 2-3 шүлгээ нийлүүлж байгаад аяыг нь сонсоод бичиж байсан. Хүмүүс миний шүлэг гэдгийг мэдэхээрээ их баярладаг. Учир нь, тэр дуунд тэр дуунд хайртай байдаг болохоор тэр шүү дээ" гэв.
"ХОНИН ЦАГААН ҮҮЛ" ДУУНЫ ҮГ
Хонин цагаан үүл нь ээ хө
Хувирч сэрээд нүүлээ дээ хө нүлээ дээ
Хонгор жаалхан чамтайгаа би ай хө
Ханилахын заяа ч дутлаа даа хө
Хонгор жаалхан чамтайгаа би ай хө
Ханилахын заяа ч дутлаа даа хө
Наадан тоглох нүд чинь ээ хө
Нүглийг ч мартмаар тормолзоно доо хө тормолзоно
Найдан дассан сэтгэл минь ай хө
Насан туршдаа ганцаараа хө
Найдан дассан сэтгэл минь ай хө
Насан туршдаа ганцаараа хө
Цайдам хээрийн салхи нь ээ хө
Цагийг элээж урсана даа хө урсана
Цайлган томоогүй амраг минь ай хө
Цээжинд үүрд хоногшино оо хөө
Цайлган томоогүй амраг минь ай хө
Цээжинд үүрд хоногшино оо хө
Тосоод ирсэн тавилангаас нь хө
Тойрч гарахын аргагүй дээ хө аргагүй дээ
Торомгор жаалхан чамаасаа би ай хө
Тасраад одохын ч зориггүй дээ хө
Торомгор жаалхан амраг минь чамаасаа
Тасраад одохын ч аргагүй дээ хө
| “ТОМ” Г.ЖАРГАЛСАЙХАН: АРД ТҮМНИЙ ХАЙРТАЙ “ХОНИН ЦАГААН ҮҮЛ” ДУУНЫ МИНЬ АЯЛГУУГ ОЮУТНУУД ХАЙРЫН ДУУ БОЛГОН ДУУЛДАГ БАЙСНЫГ НЬ ЯРУУ НАЙРАГЧ Д.ТӨРМӨНХ ӨӨРЧИЛЖ БАЙЛАА |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |