Ардчилсан нам ҮБХ-гоо хуралдуулж, генсекээ томилох эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцүүлж байна. Тэгвэл АН-ын генсект Хууль зүй, дотоод хэргийн асан Х.Тэмүүжин, Сангийн сайд асан С.Баярцогт, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, АН-ын гишүүн Н.Өнөрбаяр нарын нэр яригдаж буй. Тэгвэл Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгээр тус намын дарга Л.Гантөмөр Сангийн сайд С.Баярцогтод санал тавьсан ч түүнийг татгалзсан гэх мэдээлэл бий.
Улмаар Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ж.Тэмүүжинг томилохоор ярьж байгаа гэх мэдээлэл байна. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Тэмжүүнтэй холбоотой онцлох баримтуудыг товч хүргэж байна.
Х.Тэмүүжин 2008-2016 он хүртэл УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2012 оноос Засгийн газарт Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдон “давхар дээл”-тэй гишүүнээр ажиллаж байв.
УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа улс төрөөс хэсэгтэй хөндийрч, сураг тасарсан тэрбээр 2021 онд Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдэж, АН-ын Ерөнхийлөгчийн сунгаанд нэр дэвших хүсэлтэй өгч байв. Улмаар Ерөнхийлөгчийн сунгаан дүрмийн бус болж байна хэмээн нэрээ татаж байсан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжин нь оффшортой холбоотой байж болзошгүй ноцтой баримтыг Эргэлт.мн мэдээлийн сайд дэлгэж байлаа.
Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа буюу 2013 оны тавдугаар сард Дотоод хэргийн их сургуулийн 3000 сонсогчийн хичээлийн байрны барилгын ажлыг “Грийн ресурс констракшн” ХХК-д тендергүй өгсөн. Гэтэл төд удалгүй “Грийн ресурс констракшн” ХХК-ийн захирал Ц.Гантулгын төрсөн ах Ц.Цэцэнзоригийн “Рома инвестмент” ХХК-ийн барьсан “Рома таун” хотхоноос хоёр ширхэг орон сууцыг үнэгүй авсан. Тус хоёр орон сууцны нэгэнд нь Х.Тэмүүжин өөрөө, нөгөөд нь түүний хүү Т.Бүгүнүтэй амьдарч байгаа баримтыг бид дэлгэсэн. Өнгөц харвал, Х.Тэмүүжин Хууль зүйн сайдын албан тушаалаа ашиглаж, “Грийн ресурс констракшн” ХХК-д барилгын ажил тендергүй өгч, хариуд нь хоёр орон сууц авлигад авсан гэж харагдана. Гэхдээ лавшруулж үзвэл, маш том хэргийн нэг сэжүүр байж болзошгүй байгаа юм.
Тодруулбал, Х.Тэмүүжингээс тендергүйгээр барилгын ажил авсан гэх “Грийн ресурс констракшн” ХХК-ийг Цэнд-Аюушийн Гантулга эзэмшдэг. Тус компанийн толгой компани нь “Грийн ресурс” ХХК. “Грийн ресурс” ХХК-ийг Ерөнхий сайд асан С.Баярын охин Б.Бадамханд, С.Баярын эхнэр Эрдэнэбилэгийн Сувд болон Цэнд-Аюушийн Цэцэнзориг нар эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, Х.Тэмүүжингээс тендергүй барилгын ажил авсан “Грийн ресурс констракшн” ХХК болон толгой компани болох “Грийн ресурс” ХХК-ийн жинхэнэ эзэн нь Ерөнхий сайд асан С.Баяр гэсэн үг.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНДЭЭС
| АН-ЫН ГЕНСЕКТ ГОРИЛОГЧ Х.ТЭМҮҮЖИНГИЙН БАРИМТУУД |
|
Спортын 11 төрлийн 78 тамирчинд, 2025 онд 2 тэрбум, 130 сая төгрөг олгожээ
2025-12-23 14:12:14
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно
2025-12-23 12:59:54
Эрүүгийн 872 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
2025-12-23 09:49:27
ТАНИЛЦ: ХУДАЛДААНЫ ЗАХЫН БОССООС ХАМГИЙН ТОМ САЛБАРЫН ДЭД САЙД БОЛЖ ДЭВШСЭН Б.ЭНХТҮВШИН
2025-12-23 09:00:00
Ц.Анандбазар, Францын Элчин сайд Коринн Перэратай уулзлаа
2025-12-23 07:15:00
2025-12-23 07:10:00
ХҮН НАМД ХҮН ҮЛДЭХ НЬ ҮҮ Т.ДОРЖХАНД ДАРГА АА
2025-12-23 07:00:01
МОНГОЛЫН САЙД, ДАРГА НАРЫН ХЭН НЬ ОХУ-ААС ШАТАХУУН ЦАРАЙ АЛДАЖ ГУЙХ ВЭ
2025-12-23 07:00:00
"ХҮНИЙ ТӨЛӨӨ" КИНОНООС "ЭЦСИЙН ЗОГСООЛ II" ХҮРТЭЛХ ТҮҮНИЙ ДҮРҮҮД
2025-12-23 07:00:00
2025-12-23 07:00:00
Онцгой байдлын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт 12 хүн авран хамгаалжээ
2025-12-22 13:36:45
Г.ДАМДИННЯМ: МАНАЙ УЛС ШАТАХУУНЫ ХОМСДОЛТОЙ БАЙГААД УУЧЛАЛ ХҮСЬЕ
2025-12-22 13:33:48
УНАГАН ХАЙРЫН УЯНГАТАЙ ЭМЭГТЭЙ
2025-12-22 13:17:48
МОНГОЛЫН ХАМГИЙН ӨНДӨР Д.РАГЧАА АГСНЫ ЭЭЖ Ш.СЭРЖМЯДАГ: МИНИЙ ХҮҮ “ЭЭЖ ЭЭ, БИ ХОЁР САНТИМЕТР ӨСЧИХСӨН БАЙНА” ГЭЭД БӨӨН БАЯР БОЛДОГ СОН. БИ Ч ХҮҮГЭЭ ДАГААД ХӨӨРЧИХДӨГ БАЙЖ БИЛЭЭ
2025-12-22 13:15:54
БАЯНДУНГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН АВРАГЧ Г.БАГАБИШИЙН ЭХНЭР А.ДАЛАЙСАЙХАН: МОНГОЛЫН ТӨР НӨХРИЙГ МИНЬ ГАДААДАД ЭМЧЛҮҮЛЧИХСЭН БОЛ АМЬД БАЙХ БАЙСАН ДАА
2025-12-22 13:13:21
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-12-22 13:08:56
С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ
2025-12-22 13:07:15
2025 он: Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа айлчлав
2025-12-22 11:29:23
“Тамирчдын форум” амжилттай зохион байгуулагдав
2025-12-22 10:45:49
Амьсгалын замын цочмог хүнд халдвартай 51 хүүхэд эрчимт эмчилгээ хийлгэж байна
2025-12-22 10:40:23
ОБЕГ: Өнгөрөгч долоо хоногт албан хаагчид 12 иргэний амийг авран хамгааллаа
2025-12-22 10:10:22
К.Ёолк “Алтан Бүргэд” наадмын “Шилдэг тамирчин” шагналыг хүртлээ
2025-12-22 07:05:00
“Ихэр бээлий” клубийн А.Мөнгөнзул “Говийн бүс”-ийн тэмцээнд түрүүллээ
2025-12-22 07:00:00
АЛЬПИЙН УУЛСЫН “ОЧИР АЛМАЗАН ШИГТГЭЭ” ШВЕЙЦАР
2025-12-22 07:00:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-22 07:00:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-22 07:00:00
Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-12-22 07:00:00
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЧИХЛЭЭ, Ж.ЧИНБҮРЭН САЙД АА
2025-12-22 07:00:00
ТҮҮНИЙ ГУРВАН ЦАГ ДӨЧИН ТАВАН МИНУТ
2025-12-22 07:00:00
МОНГОЛЫН ТӨР УТААГҮЙ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭЖ, УТААНД НЬ 7857 МОНГОЛ ХҮН УГААРТАЖ, 150 НЬ АМИА АЛДСАН ЭМГЭНЭЛ
2025-12-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |