• Өнөөдөр 2024-04-27

ХУУЛЬ ЗҮЙН САЙД АСАН Х.ТЭМҮҮЖИН ОФФШОРЫН МӨНГӨНИЙ “ОХЬ”-ИЙГ ХҮРТСЭН ҮҮ

2023-03-26,   14327

-ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯР, “МОНОС”-ЫН Л.ХҮРЭЛБААТАР, “ПЕТРОВИС”-ИЙН Ч.ДАВААНЯМ НАРЫН ОФФШОР БҮСЭЭС МӨНГӨ ОРУУЛЖ ИРЖ, ОРОН СУУЦ БОЛГОЖ “УГААХ” АЖЛЫГ ХУУЛЬ ЗҮЙН САЙД АСАН Х.ТЭМҮҮЖИН ХАЛХАЛЖ, ХАРИУД НЬ АВЛИГА АВЧ БАЙСАН УУ-
 
      Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг нам харгалзахгүй “намнана” гэж мэдэгдсэн. Улмаар “Таван Ш” ажиллагааг эхлүүлж, улс төрийн хүрээнийхэн бужигнаж эхлээд буй. “Найр ахаасаа” гэдэг. Шатыг дээрээс нь шүүрддэгтэй адил авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг томоос нь түүж барих ёстой. Тиймдээ ч бид өчигдрийн дугаартаа Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн хоёр орон сууцны авлигын сэжүүрийг дэлгэсэн. Х.Тэмүүжинг томд тооцож, түүний авлигын сэжүүрийг эхэлж дэлгэсэн нь учиртай. Юу гэхээр, Х.Тэмүүжин Ц.Элбэгдорж гэх том артай, авлигын хэрэг нь С.Баяр, Л.Хүрэлбаатар, Ч.Давааням гэх “акул”-уудтай холбогдож байгаа юм. Товчхондоо, Х.Тэмүүжингийн холбогдоод буй авлигын хэрэг нь оффшор бүсээс мөнгө оруулж ирж, орон сууц болгож угаах ноцтой гэмт хэргийн нэг хэсэг байж болзошгүй. Оффшор бүсэд мөнгө нуух, оруулж ирж орон сууц болгож угаах гэмт хэргийг одоогоор зөвхөн “томчууд”, тэдний гар хөлүүд л хийж буйг хэлэх илүүц биз. 
       Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа буюу 2013 оны тавдугаар сард Дотоод хэргийн их сургуулийн 3000 сонсогчийн хичээлийн байрны барилгын ажлыг “Грийн ресурс констракшн” ХХК-д тендергүй өгсөн. Гэтэл төд удалгүй “Грийн ресурс констракшн” ХХК-ийн захирал Ц.Гантулгын төрсөн ах Ц.Цэцэнзоригийн “Рома инвестмент” ХХК-ийн барьсан “Рома таун” хотхоноос хоёр ширхэг орон сууцыг үнэгүй авсан. Тус хоёр орон сууцны нэгэнд нь Х.Тэмүүжин өөрөө, нөгөөд нь түүний хүү Т.Бүгүнүтэй амьдарч байгаа баримтыг бид дэлгэсэн. Өнгөц харвал, Х.Тэмүүжин Хууль зүйн сайдын албан тушаалаа ашиглаж, “Грийн ресурс констракшн” ХХК-д барилгын ажил тендергүй өгч, хариуд нь хоёр орон сууц авлигад авсан гэж харагдана. Гэхдээ лавшруулж үзвэл, маш том хэргийн нэг сэжүүр байж болзошгүй байгаа юм. 
 
Тодруулбал, Х.Тэмүүжингээс тендергүйгээр барилгын ажил авсан гэх “Грийн ресурс констракшн” ХХК-ийг Цэнд-Аюушийн Гантулга эзэмшдэг. Тус компанийн толгой компани нь “Грийн ресурс” ХХК. “Грийн ресурс” ХХК-ийг Ерөнхий сайд асан С.Баярын охин Б.Бадамханд, С.Баярын эхнэр Эрдэнэбилэгийн Сувд болон Цэнд-Аюушийн Цэцэнзориг нар эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, Х.Тэмүүжингээс тендергүй барилгын ажил авсан “Грийн ресурс констракшн” ХХК болон толгой компани болох “Грийн ресурс” ХХК-ийн жинхэнэ эзэн нь Ерөнхий сайд асан С.Баяр гэсэн үг. 
 
Харин Х.Тэмүүжинд хоёр орон сууцаар авлига өгсөн гэх “Рома инвестмент” ХХК-ийг Цэнд-Аюушийн Цэцэнзориг, Хүрэлбаатарын Ананд нар эзэмшдэг. Х.Ананд нь УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн төрсөн ах “Монос” группийн Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатарын хүү. Өөрөөр хэлбэл, “Рома инвестмент” ХХК-ийн жинхэнэ эзэн нь “Монос”-ын Л.Хүрэлбаатар гэсэн үг. 
 
       Ерөнхий сайд асан С.Баяр, “Монос групп”-ийн Л.Хүрэлбаатар хоёр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын уугуул, нэг “дов”-ны найзууд. Мөн С.Баярын “Грийн ресурс” ХХК, Л.Хүрэлбаатарын “Рома инвест” ХХК-ийн аль алинд нь хувьцаа эзэмшиж, хооронд нь холбож байгаа Ц.Цэцэнзориг,  “Грийн ресурс констракшн” ХХК-ийн захирал Ц.Гантулга нар нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын уугуул, тус сумаас төрсөн анхны нарийн мэргэжлийн эмч Х.Цэнд-Аюуш агсны хүүхдүүд. Өөрөөр хэлбэл, Ц.Цэцэнзориг, Ц.Гантулга гэх ах дүүс нь С.Баяр, Л.Хүрэлбаатар хоёрын багын найзынх нь хүүхдүүд гэсэн үг. Ц.Цэцэнзориг нь Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Менежмент, төлөөллийн хэлтсийн даргаар, Ц.Гантулга нь Төрийн тусгай хамгаалалтын газарт комиссар буюу хамгаалагчаар ажиллаж байгаад “Грийн ресурс” ХХК, “Грийн ресурс констракшн” ХХК-иудын хувьцаа эзэмшигч, захирал болцгоосон байгаа юм. 
Тэгвэл С.Баяр, Л.Хүрэлбаатар нар “Грийн ресурс” ХХК, “Грийн ресурс констракшн” ХХК, “Рома инвестмент” ХХК-иудыг оффшор бүсэд нуусан мөнгө оруулж ирэх, орон сууц болгож угаах зорилгоор ашиглаж байсан нь 2018 оноос илэрч эхэлсэн. Тодруулбал, С.Баярын найз “Петровис”-ийн Ч.Давааням нь С.Баярын охин Б.Нандинтай оффшор бүсэд зургаан компани эзэмшиж байсан. Тэдгээр компаниудынхаа нэг болох Англид байгуулсан “Forest Berries Ltd” компанийн Хонг Конг дахь данснаас 2010-2013 оны хооронд 3.9 сая ам.доллар Монгол руу шилжүүлсэн. Энэ мөнгө Л.Хүрэлбаатарын “Рома инвестмент” ХХК, Ч.Даваанямын “Петровис” болон С.Баярын охин Б.Бадамхандын дансаар дамжсан гэдэг нь С.Баярын хэрэг шүүхэд шилжсэний дараа ил болсон байдаг. 
 
      Цаг хугацааны дарааллаар харвал, С.Баяр, Ч.Давааням, Л.Хүрэлбаатар нар оффшор бүсээс их хэмжээний мөнгө оруулж ирсний дараа буюу 2014 онд “Рома инвестмент” ХХК нь Зайсангийн аманд “Рома таун” гэх тансаг зэрэглэлийн орон сууцны хотхоныг ашиглалтад оруулсан. “Рома таун” хотхоныг ашиглалтад ормогц нь Х.Тэмүүжин хоёр орон сууцыг үнэгүй авсан. Хэрвээ “Рома таун” хотхоныг оффшор бүсээс оруулж ирсэн хууль бус мөнгөөр барьсан гэж үзвэл Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин тус хотхоноос хоёр орон сууц авснаараа оффшорын мөнгөний “охь”-ийг нь хүртсэн болж таарч байна. 
 
Гол асуудал нь, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин тансаг зэрэглэлийн “Рома таун” хотхоны хоёр орон сууцыг “Грийн ресурс констракшн” ХХК-д тендергүй барилгын ажил өгснийхөө хариуд авсан уу, эсвэл С.Баяр, Ч.Давааням, Л.Хүрэлбаатар гурвын “мөнгө угаалт”-ыг мэдээгүй царайлсныхаа шанд авсан уу. Өөрөөр бол, С.Баяр, Ч.Давааням, Л.Хүрэлбаатар нарын “Грийн ресурс” ХХК, “Грийн ресурс констракшн” ХХК, “Рома инвестмент” ХХК-иудаар халхавчилсан “мөнгө угаалт” 2010-2014 онд буюу Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байх хугацаанд хийгдсэн болж таарч байна. Тухайн үед хууль хүчнийхнийг толгойлж байсан Х.Тэмүүжин оффшор бүсээс их хэмжээний мөнгө орж ирж байгааг, орон сууц болж угаагдаж байгааг огт мэдээгүй байсан байж таарах уу. Эсвэл мэдсэн ч эсрэгээрээ дэмжиж, байгуулагдаад удаагүй “Грийн ресурс констракшн” ХХК-д 3000 сонсогчийн хичээлийн байрны барилгын ажлыг тендергүй өгч, туршлага хуримтлуулахад нь дэм болсон уу. Ямартай ч, ядарсан багшаас задарсан баян болсон Х.Тэмүүжингийн тансаг зэрэглэлийн хоёр орон сууцны хэргийг хөөхөд ийм схем гарч ирж байна. Хууль хяналтын байгууллагууд эцсийн хариултыг олох биз ээ. 
Тайлбар: "Рома таун" хотхон
Эцэст нь, энэ бичвэрийн эхэнд Х.Тэмүүжинг Ц.Элбэгдорж гэх том артай гэснээ товч тайлбарлая. Х.Тэмүүжинг Хууль зүйн сургуулийн багш байхаас нь тордож, төрд татсан хүн нь Ц.Элбэгдорж гэдэг. Холбоо хамаарал нь ч хамаатан садны хэмжээнд тун ойр. Тодруулбал, Х.Тэмүүжин хүүхэд насаа нагац ах А.Баярмагнайнхаа хурдан морийг унаж өнгөрүүлсэн гэж дурсдаг. Нагац ах А.Баярмагнайнх нь охин буюу Х.Тэмүүжингийн үеэл эгч Б.Тэмүүлэн нь “Ньюс агентлаг”, “Парламент суваг” телевизийн үүсгэн байгуулагч, захирал. Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байх үед Б.Тэмүүлэн хэвлэл мэдээллийн “пи ар” талын асуудлыг нь харин ч нэг хариуцсан шиг хариуцсан. 
 
Харин Б.Тэмүүлэнгийн нөхөр Д.Ганбат нь Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх хугацаанд буюу 2010-2017 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар ажилласан. Улмаар 2017 оны Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон. Харин Д.Ганбатын хүү Г.Бүүвэйхүү нь Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болсноос хойш буюу 2013 оны долдугаар сараас Шадар туслахаар нь ажилласан. Өдгөө Г.Бүүвэйхүү Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, түүний хүү Э.Эрдэнэ нартай “Элбэг эрдэнэ консалтинг” ХХК-ийг эзэмшдэг. Мөн Г.Бүүвэйхүү, Ц.Элбэгдорж нар “Дэлхийн Монголчуудын холбоо глобал” ТББ, “Дэлхийн Монголчуудын Хуралдай” ТББ-ыг хамтран эзэмшдэг. Холбоо хамаарал нь ийм ойр байхад Ц.Элбэгдорж, Х.Тэмүүжин хоёр хэн хэнийгээ хамгаалахгүй гээд хэрхэх билээ. 
Тайлбар: Элчин сайд асан Д.Ганбат, түүний эхнэр, Х.Тэмүүжингийн үеэл эгч Б.Тэмүүлэн, түүний хүү, Ц.Элбэгдоржийн шадар туслах Г.Бүүвэйхүү
      Энэ мэтээр Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн “томчууд”-тай холбогдсон том хэргүүд мундахгүй ажээ. Х.Тэмүүжингийн аахар, шаахар хэргүүд ч сав дүүргэхээр арвин байна. Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа өөрийн шавь, зөвлөх О.Алтангэрэлийнхээ ээж нэгтэй төрсөн дүү болох хөдөө амьдардаг сумын начин залууд Хууль зүйн яаманд ажилладаг гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж өгч, ШШГЕГ-ын ажилчдын орон сууцнаас байр гаргаж өгсөн асуудал ч авлига, албан тушаалын хэрэг мөн. Хууль зүйн сайд байхдаа тендерээр “тэжээж” байсан найзуудаараа Богд уулын аманд газар авхуулж, тэндээ буудлагын талбай байгуулчихсан яваа нь ч авлига, албан тушаалын хэргийн нэг хэлбэр. Авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг нам харгалзахгүй “намнана” гэсэн Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ Ардчилсан намын “акул”-уудын нэг, ар томтой Х.Тэмүүжингийн хэргүүдийг хэрхэхийг харах л үлдэж байна. 

ХУУЛЬ ЗҮЙН САЙД АСАН Х.ТЭМҮҮЖИН ОФФШОРЫН МӨНГӨНИЙ “ОХЬ”-ИЙГ ХҮРТСЭН ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 18
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-26 21:54:39
    БАС ЮУ СЭДЭЭД БАЙНА??: ЭНЭ ЗАСАГ ОДОО ЯАГААД ТЭМҮҮЖИНГ НАМНААД ЭХЛЭВ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-26 14:20:12
    mgl: ene heden archaagui amia bodson uursdiigu hen gej boddog yum bol buhel buten mgl uls.n engej suiruulj bolno gej uu ardtumen nii itgel achgilj buhel buten mgl uls.g hohrold oruulchaad ene erhem darga nar margaach ymar haragdad boldoo buhel buten mgl uls ardtumen doromjloh yum chadaltai mgl er ene erhem hulgaich ulsaas tothoo toothoj chadahgui bga mgl erunhiilgch haramsah yum uls hohrooson hatuu hargis hariuthlaga toothohgui mgl erunhiilgch uu mgl uls suurle
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-25 08:42:33
    зочин: Оффшорын ХААН с.Баяр гэдэг хүн болж таарөх нь уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-25 08:40:20
    Зочин: С.Баяр,Г.Багабанди,Ш.Отгонбилэг нар эртнээс их хулгай руу орсон.МаНан г үүсгэн байгуулөгчид юм аа даа ёр нь.АН юм үзээгүй хэдийг ч бүлэглэлдээ гүнзий оруулж авч ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-25 08:36:21
    ахмад: Монголчууд цөөхүүлээ шүү дээ Иймэрхүү хамаарал байх л даа .Гагцхүү хууль бус хулгай луйварын холбоо сүлбээ байвал шалгаж шударгаар хариуцлөга тооцдог л байх хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-24 17:46:23
    Zochin: Ene temuujin yaj ch bodson oligtoi hun bish neg ynhantai holbogdool elbegdorjiin hongliin shuuh avaal uldee bizdee il garsan ni gants ******** bolhoos icheed aigaad mungu avaad dugraagui asar olon ynhan tsaana ni baij l baigaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-22 10:24:15
    Зочин: Монголын байгалын баялагынхаа ашгийг ард тумэн хуртэж чаддаггуй, энэ Бол Баярын Оюутолгойгоос авсан, авч байгаа Хазуулвн монгоор л Хурэлбаатар дуу нарвнхаа хамт дургиж Байна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-22 08:38:23
    Зочин: Ах дүү хамаарал нутаг усыг маш сайн судалж баримт материал үндэслэн бичсэн байна. Тэмүүжин оффшороос хувь хүртсэн эсэхийг хуулийн байгууллага шалгаж тогтоох байхдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-21 20:22:58
    иргэн: элбэгдорж багабанди с.баяр ми.энхболд гэх мафи ил цагаан байж л байх юмуу хэзээ дүүжлэх гээд юу хүлээгээд бдг юмб.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-21 20:12:57
    Aluurchin elbegdorjiin baasaar hoollogch temyyjin: Hyyr yhdel seg zem idej Osson ugeerui yaduu ulaan guilgachin hunii mahan hunsten tsust Aluurchin elberdorjiin baasaar hoollogch temyyjin piasdaag manan mafiin tolgoilogch Aluurchin elbegdorjiin baasaar hoollogch gedgiig mongolchuud medne. Temyyjin piasdaa bol Har tamhichin, ******** zaluu ohiduudad nugasgyi durtai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-21 20:12:54
    Aluurchin elbegdorjiin baasaar hoollogch temyyjin: Hyyr yhdel seg zem idej Osson ugeerui yaduu ulaan guilgachin hunii mahan hunsten tsust Aluurchin elberdorjiin baasaar hoollogch temyyjin piasdaag manan mafiin tolgoilogch Aluurchin elbegdorjiin baasaar hoollogch gedgiig mongolchuud medne. Temyyjin piasdaa bol Har tamhichin, ******** zaluu ohiduudad nugasgyi durtai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-21 19:14:26
    ард түмэн: хогийн шаар шоронд хий буудахад арай ахдах байх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-21 13:29:30
    Зочин : Оюу толгой Монгол улсад Минь огдоггуй монгоо Баярын дансруу Шуух хийгээд тэр монгоор Монголд барилга бариад, энгийн иргэд худалдаж авах чадваргуй, ийм л Байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-21 12:39:50
    Зочин: Унэнийг л бичсэн Байна, дутуу зуйл ч Байна, ард тумэн харж л Байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-21 12:21:02
    Зочин: Унэнийг л бичсэн Байна, дутуу зуйл ч Байна, ард тумэн харж л Байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-21 12:04:32
    Зочин: Энэ үалууг чинь оьоо гэж болсон чинь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-21 12:00:08
    Зочин: Нилээд ундэстэй бичигдсэн Байна, ард тумэн харж л Байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-21 12:00:06
    Зочин: Нилээд ундэстэй бичигдсэн Байна, ард тумэн харж л Байна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188