УИХ-аар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг баталсан билээ. Уг хуулийн хэрэгжих хугацаа энэ сарын 31-нээр дуусгавар болж байна. Хэрвээ УИХ шаардлагатай гэж үзвэл хуулийн хугацааг нэг удаа зургаан сараар сунгаж болох юм. Гэвч өнөөдөр дотоодод тархсан халдварт өвчин нэмэгдсээр байгаа. Хөл хориог дахиад сунгах эсэх нь тодорхойгүй байна. Ирэх жил баталгаат вакцин орж иртэл коронавирустэй тэмцэж амьдрахаар болж байна.
Тиймээс хуулийн хэрэгжилтийн үр дүнг хэлэлцэж, илүү боловсронгуй болгож өөрчлөх ёстой гэсэн байр суурийг зарим гишүүн илэрхийлж байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн П.Анужин “Засгийн газраас авч хэрэгжүүлж буй 23 арга хэмжээг хуулинд тусгах ёстой” гэсэн байр суурьилэрхийлсэн. Бүр тодруулбал, “банк санхүүтэй холбоотой шийдвэрүүд иргэд, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг болж чадахгүй байна. Тиймээс нийгмийн даатгал, зээлийн төлөлтийн асуудлыг хуульчилж өгөх ёстой” гэж үзэж байгаа юм. Харин зарим гишүүн иргэдээ вакцинд хамруулах асуудлыг хуульд оруулахыг дэмжиж байна.
Өнгөрсөн хугацаанд УИХ, Засгийн газар цар тахлын хуулиа мөрдөж ирсэн үү гэдэг нь эргэлзээтэй. Тус хуулийн 6.3.1-д энэ хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэх гэжээ. Тэд хуулийн биелэлт хэлэлцэх нь битгий хэл халдварт өвчин манай улсад орж ирэхгүй юм шиг “ор тас мартсан” гэхэд хилсдэхгүй. Тэгээд ч хуулийн заалтууд тодорхой бус ерөнхий байгаа нь хэрэгжихэд хүндрэл учруулж байгаа аж.
Мөн тус хуульд иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж, байгууллага, цалин орлого нь тасалдсан иргэдэд зохих дэмжлэг үзүүлэх гэж заасан байдаг. Гэвч Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд ч, хуулиар ч тэр хэрхэн дэмжлэг үзүүлэх нь тодорхой бус байгаа юм.
Мөн цар тахлын халдвараар өвчилсөн, өвчилсөн байж болзошгүй хүнийг ялгаварлан гадуурхах, гутаан доромжлохоос урьдчилан сэргийлэх, ийм үйл ажиллагааг хуульд заасан аргаар таслан зогсоох гэдэг заалтыг тэд өөрсдөө зөрчсөн гэж хэлж болно.
Анх халдвар авсан жолоочийн тухай хувийн мэдээлэл албаны эх сурвалжаас олон нийтэд цацагдсан билээ. Ингээд нийтээрээ тухайн жолоочийг буруутгаж байсан нь түүнийг халдварт өвчнөөс илүү айлгаж байгаа тухай ярилцлага өгсөн байдаг. Тиймээс уг хуулийн хэрэгжилтийг дүгнэж, цаашид сунгавал илүү боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж буй юм.
| Цар тахлын хуулийг сунгах уу |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
Амралтын өдрүүдээр Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана
2026-05-15 16:21:40
Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлгийг байгууллаа
2026-05-15 14:39:45
Өнөр хорооллын гудамжны авто замыг 23:00 цагаас хаана
2026-05-15 11:47:01
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2026-05-15 10:44:44
Даваа гарагт зарим байршилд халуун ус тасарна
2026-05-15 10:41:52
Оросын Өвөрбайгалийн хязгаар хүнсний талонд шилжиж эхэллээ
2026-05-15 08:33:58
Элчин сайд Н.Энхтайван Унгарт ажиллаж буй компанийн төлөөлөлтэй уулзав
2026-05-15 07:57:05
Д.ТРАМП ШИ ЖИНЬПИН НАРЫН УУЛЗАЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-05-15 07:15:58
2026-05-15 07:12:00
Олимпын боловсролын комиссын хурал боллоо
2026-05-15 07:10:00
“МИНИЙ ДЭЛГҮҮР”-ИЙН АЖИЛТАН “ДЭЛГҮҮРЭЭС ХУЛГАЙ ХИЙЛЭЭ” ГЭХ ШАЛТГААНААР БУСДЫГ ӨШИГЛӨЖ, АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-05-15 07:00:00
УНШИГЧДАД ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЭД БУЙ ШИНЭ БҮТЭЭЛҮҮД
2026-05-15 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫГ 25 ЖИЛ ХОРМОЙДОЖ ЯВАА Б.ЗАЯАБАЛ
2026-05-15 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-05-15 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-05-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |