• Өнөөдөр 2025-11-07

Э.БАТ-ҮҮЛ: С.Эрдэнэ ч АН-ын даргыг шүүх бүртгэсэнд баяртай байх ёстой

2023-02-10,   715

        Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар Ардчилсан намын даргыг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Энэ хуралдаанаар Ардчилсан намын даргаар Лу.Гантөмөрийг бүртгэснээ албан ёсоор мэдэгдээд буй. 
 
      Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар энэ оны нэгдүгээр сарын 19-нд болж, Ардчилсан намын дараагийн даргыг сонгох сунгааныг зохион байгуулсан. Тус сунгаан УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, Сангийн сайд асан С.Баярцогт, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар нэр дэвшиж, гишүүдийн олонх УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөрийг сонгосон. Улмаар намын Их хурлаар Л.Гантөмөрийг намын даргад батламжилж, Улсын дээд шүүхэд түүнийг намын даргаар батламжлуулахаар өргөн мэдүүлээд байсан юм.
 
      Ардчилсан намын даргыг Улсын  дээд шүүх албан ёсоор бүртгэсэнтэй холбоотой Ардчилсан намыг үүсгэн байгуулагчдын нэг Э.Бат-Үүл цахим орчинд байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Монголын Ардчилсан намын дарга бүртгэгдэж ардчиллын багана эргэн босож ирлээ. Ардчилал аврагдаж, нэг нам төвтэй тогтолцоо нурахаар боллоо. С.Эрдэнэ ч АН-ын даргыг шүүх бүртгэсэнд баяртай байх ёстой. Баярлахгүй сандарч байгаа хоёр л хүн бий. Тэр нь МАН-ын дарга Оюун-Эрдэнэ, ЕНБД Амарбаясгалант хоёр юм. 2024 оны сонгуулиар бүртгэлгүй даргатай АН-аар тоглох байлаа" гэжээ. 

Э.БАТ-ҮҮЛ: С.Эрдэнэ ч АН-ын даргыг шүүх бүртгэсэнд баяртай байх ёстой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-10 21:43:29
    Иргэн: AH-ын дарга хийж байсан БАТҮҮЛ ДОРЛИГЖАВ ЭЛБЭГДОРЖ ,ЭЛДЭВ ХУЛГАЙ ЛУЙВАР ДЭЭРМИЙН ХЭРЭГТ НЭР ХОЛБОГДОЖ АН-НХАА НЭРИЙГ ШАЛНЫ АЛЧУУР БОЛГОСОНДОО. УЛС АРД ИРГЭДЭДЭЭ ЯМАР ХЭРЭГГҮЙ НАМ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-10 12:36:04
    zochin: odoo yaya gehew dee tsentseren mini hunii amand namaa awaachsan ta bugdiin l buruu sh dee buruugaa uursduu haina uu
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188