Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллаж, иргэдтэй уулзалт хийх үеэр Улсын Их Хурлын үйл ажиллагаанд шинэ шатанд гарч буй хяналт, шалгалтын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар мэдэгдлээ.
Парламентаас Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг баталж, энэ хуулийн хэрэгжилтийн хүрээнд авлига албан тушаал, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлснээр олон жил бугшсан хулгай, луйвар ил болж байна. Нийгмийн шударга ёс, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад авлига, албан тушаалын гэмт хэрэг хамгийн том саад болж байна. Албан тушаалтнуудын оролцоотой авлигын томоохон хэргүүд олон нийтийг бухимдуулж буй энэ цаг үед төрийн албаны бүх шатанд авлигын үндсийг таслан зогсоохын тулд Улсын Их Хурал Авлигатай тэмцэх багц хуулийн төслийг хэлэлцэж байгааг тэмдэглэсэн.
Мөн хойч үеийнхээ боломжийг хулгайлж буй хээл хахуулийн гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэхийн тулд авлигачдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх нь зүйн хэрэг. Авлигын гэмт хэрэгтэй холбоотой Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийг бүхэлд нь хөндөж нэмэлт, өөрчлөлт оруулснаар ялын хэмжээг нэмэгдүүлж, нийтийн албанд бүх насаар нь ажиллуулахгүй байхаар тусгасан. Авлигачдад оногдуулах ялын бодлогыг чангатгаж, ямар ч хэлбэрээр ял завших боломжгүй болгосноор төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлага нэмэгдэж, баялгийн тэгш хуваарилалт, шударга ёсны нийтлэг зарчмууд хангагдах суурь болно гэдгийг Улсын Их Хурлын дарга онцолж байлаа.
Түүнчлэн Авлигатай тэмцэх багц хуулийн төслийн хүрээнд нийтийн сайн сайхны төлөө нийгэмд бугшсан хууль бус үйлдэл, авлига, албан тушаалын гэмт хэргийг илчлэн мэдээлэгчийг хамгаалах, иргэдийн оролцоог түшиглэхийн тулд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Ийнхүү хууль тогтоох дээд байгууллагын чиг үүргийг шинэ түвшинд гаргаж, олон жил нийгэмд бугшсан асуудлыг нийтэд дэлгэж, хууль бус үйлдлүүдийг мөрдөн шалгаж, илрүүлэхэд Авлигатай тэмцэх багц хууль үр дүнгээ өгнө гэв.
Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан талаараа хөндөж, төслийн талаар иргэдэд танилцуулсан. Тэрбээр хуулийн төсөлд төрийн албан хаагч үндсэн үүргээ биелүүлээгүй нөхцөлд ёс зүйн зөрчил гаргасанд тооцон хариуцлага хүлээлгэдэг байх зохицуулалтыг тусгасныг онцолж байлаа.
Уулзалтад оролцогчдын зүгээс улстөрчид болон төрийн албаны эрх бүхий тушаалтнуудын авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой мэдээллүүд хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр цацагддагч тодорхой хариуцлага хүлээлгүй өнгөрдөг тул авлигын эсрэг тэмцэлд итгэл алдардаг талаар хөндөхийн зэрэгцээ Улсын Их Хурлын зүгээс Монгол Улсын Хөгжлийн банкны зээлтэй холбоотой хууль бус асуудал болон нүүрсний хулгайн гэмт хэргийг даруй илрүүлэхэд идэвх санаачлагатай ажиллаж буйд талархаж байгаагаа илэрхийлж байлаа.
| Г.ЗАНДАНШАТАР: Төрийн албаны бүх шатанд авлигын үндсийг таслан зогсоох ёстой |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |