Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор тухайн үеийн эдийн засгийн хөгжлийн яамны удирдлагуудыг дуудаж, чингис бондын зарцуулалтын талаар мэдээлэл сонсож байна.
ТҮР ХОРООНЫ ДАРГА Б.ЭНХБАЯР: Хөгжлийн банк, Чингис бондыг та сайн мэднэ. Таныг эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхад зээл авч эхэлсэн байдаг. Эдийн засгийн хөгжлийн төсөл хөтөлбөрийг эхлүүлэхээр энэ зээлийг гаргаж байсан. 2011 оны сүүлээр манай улс дэлхийд гайхагдаж байсан. Эдийн засгийн болон нийгмийн хөгжил ч үсрэнгүй байсан. Энэ цаг хугацаанд чингис бондын 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Тухайн үеийн ханшаар таван их наядын хөрөнгө юунд зарцуулагдсан бэ. Улсын төсвийн чанартай олон арга хэмжээнд энэ хөрөнгийг зарцуулаад дууссан. Монгол улсын хөгжлийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх үүрэгтэй байсан. Гэтэл энэ хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд уих битгий хэл засгийн газраараа орсон юм уу. Хөгжлийн банкны туз дээр шийдээд байв уу, та шийдсэн юм уу. Тендерийн хууль, сонгон шалгаруулалт, төсөв, тэзү батлагдаагүй байхад зээлийн хөрөнгө гарсан гэсэн асуудлууд сөхөгдөж байна. Монгол улс гэнэт бондтой болоод юунд зарцуулахаа шийдээгүй байсан. Ингээд улсын төсвөөр тойрог тойрог руугаа зарцуулсан байгаа юм. Зарцуулалтаараа харахаар бондын зөвлөлийн гишүүдийн тойрог руу явсан асуудал харагдаж байна. 2013 онд гаргасан түр журмаар сонгон шалгаруулалтгүй, дарга нар нь шийдсэн үнийн дүн нь өссөн байгаа юм. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү.
ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН САЙД АСАН Н.БАТБАЯР: Өмнөх сонсголд надад албан ёсны мэдэгдэл өгөөгүй хэр нь УИХ-ын индэр дээрээс намайг ирээгүй гэж олон нийтэд ташаа мэдээлэл өгсөн. Энэ ташаа мэдээлэлдээ уучлал гуйж, нэр төрд ханган биелүүлэхийг шаардаж байна.
ТҮР ХОРООНЫ ДАРГА Б.ЭНХБАЯР: би ажлын хэсгээсээ үүнийг тодруулна. Та асуултанд хариул.
ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН САЙД АСАН Н.БАТБАЯР: Ажлын хэсэг чинь энд сууж байна. Гэлээ ч түр хорооны ирц хүрээгүй байна.
ТҮР ХОРООНЫ ДАРГА Б.ЭНХБАЯР: УИХ -ын Түр хорооны хурал дэгт зааснаар анх бүрдүүлсэн ирцээрээ явна гэсэн дэгтэй. Та бидэнд хууль заах эрхгүй. Танд шүүлгэх гэж түр хороо ажиллаагүй. Та асуултанд хариул. Та 2012 онд шинэ парламент бүрдэх үед уих-ын анхдугаар чуулган дээр гишүүдийн картыг сугалж, хөгжлийн банкийг эдийн засгийн хөгжлийн яаманд өг гэж шантааж хийсэн.
ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН САЙД АСАН Н.БАТБАЯР: Хурлын ирц хүрэхгүй. Ийм байдлаар явах юм бол үндсэн хуулийн цэцэд хандахаас өөр аргагүй. Би нэг бус удаа сонгогдсон. Хуулиа мэднэ.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР: Шантааж хийдэг, дэггүй явдаг үе чинь дууссан. Ингэж аяглахаа боль.
ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН САЙД АСАН Н.БАТБАЯР: 11 хүнээс дөрөвхөн хүн байна. Ирц хангалтгүй байна. Асуултад хариулна аа. 2012 оны хагаст дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ унасан. Тухайн үед хямралыг хохирол багатай даван туулах үүднээс Чингис бондыг босгосон. Бондын асуудлыг сайд болсноос хойш хэдхэн хоногт гаргаж тавьсан. УИХ-аас Засгийн газарт таван тэрбум ам.долларт хүрэх хэмжээний бонд гаргахыг зөвшөөрсөн. Түүний дагуу ажиллаж, Засгийн газрын 100 хоногийн дотор 1.5 ам.долларыг босгосон.
Дараа нь самурай бонд гэх зэргээр 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулж ирсэн. Гаднаас мөнгө оруулж ирсэн. Түүнээс мөнгийг захиран зарцуулах эрх эдлээгүй. Хэрэв хөрөнгө оруулалт орж ирээгүй байсан бол Монголын эдийн засаг унах байсан. Хямралаас гарахын тулд бондууд үүргээ гүйцэтгэсэн. Хийсэн 371 арга хэмжээ бий. Бүгдийг нь дурдсангүй. Чингис бонд шиг дөрвөн хувийн хүүтэй мөнгө босоогүй. Хамгийн хямд нь байгаа шүү дээ. Чингис бондыг гаргаж ирснээр Монгол Улс унасан мэт үзэл суртлын мэдээлэл явж байна. Хэрвээ дулааны цахилгаан станцад хөрөнгө оруулалт хийгээгүй бол 2012, 2013 онд Улаанбаатарынхан хөлдөж үхэх байсан. Зам харгуй болон гудамж төслүүдэд маш их хөрөнгө оруулалт хийсэн. Мөн Богд-Уулын замыг нэрлэж болно. Хөгжлийн банкны санхүүжилтээр зам барьсан. Чингис бондоор анх удаа Монгол Улс хувийн онгоцтой болсон. Өмнө нь үргэлж түрээсэлдэг байсан. Бонд эргэн төлөгдөх нөхцөлтэй. Хамгийн ашигтай нь бэлэн мөнгөөр орж ирдэг.
Хүндээ байдаг юм. Төсөл нэртэй юмнууд Монголоор дүүрэн шүү дээ. Харин олон төсөл хөтөлбөрийг хангаж ажилласан Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатдаа баярлалаа. 2016 оноос хойш хардаж, сэрдэж амьдралыг нь үрж байна. Н.Мөнхбат өнөөдрийг хүртэл зээлийн байрандаа машингүй амьдарч байна. Н.Мөнхбат миний зөвлөх байсан. Дараа нь гудамж төсөл маш амжилттай хэрэгжсэн. Хотод зам тээврийн осол их байсан. Харин ч гудамж төслөөр энэ асуудлыг тодорхой хэмжээнд шийдэгдсэн. Гудамж төслийг хүртэл орон нутагт хэрэгжүүлсэн.
Би хоёр жил сайд хийхдээ энэ бүх ажлыг амжуулсан. Харин танай ажлын хэсэг юу хийсэн юм бэ. Бүх сонсголдоо намайг урих ёстой. Бидэнгүйгээр сонсголоо хийсэн шүү дээ. Хөгжлийн банкаа ярьж байгаа бол Засгийн газрын хэрэг эрхлэхийн дарга нараа хүртэл дуудах ёстой юм. Ажлын хэсгийн дүгнэлт дээр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр та гарын үсэг зурсан. Харин бусад гишүүд нь зураагүй. Тэгэхээр таны ажлын хэсгийн шалгалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үг. Таны дүгнэлтийг хэт улстөржсөн буруу, зөрүү мэдээлэл ихтэй учраас нууцын зэрэглэлд оруулсан гэж Ч.Хүрэлбаатар сайд чинь мэдэгдсэн. Хэрвээ ил гарсан бол Монгол Улс дефолт зарлах байсан гэж хэлсэн. Би хууль зөрчсөн нэг ч үйлдэл гаргаагүй. Та нар нэг хулгайг нөгөөгөөр нь дарж байна. Үнэхээр айдас хүйдэстэй ард түмнээ амьдруулж байна шүү дээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР:-Та Төрийн ордонд таарчихаад намайг долоон үеэр нь харааж байна гэж хэлсэн. Та санаж байна уу.
ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД АСАН Н.БАТБАЯР:-Би хүн хараадаг хүн биш.
| УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР: Н.Батбаяр таны шантааж хийдэг, дэггүй явдаг үе чинь дууссан. Ингэж аяглахаа боль |
|
Б.БАТБААТАР САЙД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЛЭЭ
2025-12-24 18:05:31
УГТЭ: 2025 ОНД МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАВАН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ АМЖИЛТТАЙ НУТАГШУУЛЛАА
2025-12-24 15:15:52
С.Мөнхзул Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэнэ
2025-12-24 12:12:41
Р.ЧИНГИС: Бид цэргийн алба хаасан учраас зовлонг нь мэддэг, тиймээс дүрмийн бус харилцааг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй
2025-12-24 11:19:03
ЗГ: Баян-Өлгий аймгийн 319 уул, усны Казах нэрийг Монголоор сэргээн нэрлэх тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
2025-12-24 11:00:05
Д.МАНЛАЙБААТАР: ХУВЦАС СОЛЬДОГ КАМЕРГҮЙ ӨРӨӨНД ЦЭРГҮҮД НЭГНЭЭ ЗОДСОН ХЭРЭГ ГАРСАН
2025-12-24 10:57:20
ЦЕГ: Зодоон гарсан гэх цэргийн ангид хойшлуулшгүй шалгалтын ажиллагаа явуулж байна
2025-12-24 10:52:57
2025-12-24 10:04:49
МАН-ЫХАН АН-ААС “АЙЖ” ДЭД САЙД НАРАА ЭГҮҮЛЭН ТАТАХ УУ
2025-12-24 08:35:53
Б.САРАНТУЯА: "ЦАГААН ШӨНӨ" ДУУГ БИ МОНГОЛЧУУДЫН ХАЙРТАЙ БҮТЭЭЛ БОЛГОЖ ЧАДСАН
2025-12-24 07:23:37
2025-12-24 07:15:00
Таеквондо-гийн холбооны 2025 оны тайлангийн хурал боллоо
2025-12-24 07:10:00
Б.МИШЭЭЛ: ДАШТ-Д ӨӨРИЙГӨӨ АМЖИЛТ ГАРГАЖ БАЙГААГААР ЗУРСАН МИНЬ БИЕЛЭХЭД ЗҮҮДЭЛЖ БАЙГАА ЮМ ШИГ Л САНАГДСАН
2025-12-24 07:00:00
ШАТАХУУНЫ ХОМСДЛЫН ГОЛ БУРУУТАН НЬ ХАМГИЙН ОЛОН НААДАМД ЯВСАН Г.ДАМДИННЯМ ЮМ БИШ ҮҮ
2025-12-24 07:00:00
ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН “ХОНГИОН ГОЛ”-ЫН ОХИН
2025-12-24 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2025-12-24 07:00:00
Спортын 11 төрлийн 78 тамирчинд, 2025 онд 2 тэрбум, 130 сая төгрөг олгожээ
2025-12-23 14:12:14
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно
2025-12-23 12:59:54
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг ашиглалтад орууллаа
2025-12-23 11:00:00
Эрүүгийн 872 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
2025-12-23 09:49:27
ТАНИЛЦ: ХУДАЛДААНЫ ЗАХЫН БОССООС ХАМГИЙН ТОМ САЛБАРЫН ДЭД САЙД БОЛЖ ДЭВШСЭН Б.ЭНХТҮВШИН
2025-12-23 09:00:00
Ц.Анандбазар, Францын Элчин сайд Коринн Перэратай уулзлаа
2025-12-23 07:15:00
2025-12-23 07:10:00
ХҮН НАМД ХҮН ҮЛДЭХ НЬ ҮҮ Т.ДОРЖХАНД ДАРГА АА
2025-12-23 07:00:01
МОНГОЛЫН САЙД, ДАРГА НАРЫН ХЭН НЬ ОХУ-ААС ШАТАХУУН ЦАРАЙ АЛДАЖ ГУЙХ ВЭ
2025-12-23 07:00:00
"ХҮНИЙ ТӨЛӨӨ" КИНОНООС "ЭЦСИЙН ЗОГСООЛ II" ХҮРТЭЛХ ТҮҮНИЙ ДҮРҮҮД
2025-12-23 07:00:00
2025-12-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |