• Өнөөдөр 2025-11-07

Б.ЭНХБАЯР: 2016 ОНД ХӨГЖЛИЙН БАНК ДАМПУУРЛАА ЗАРЛАХАД ХҮРЧИХСЭН БАЙХАД ЗАСГИЙН ГАЗАР НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛД ОРУУЛЖ БАЙЛАА

2023-02-06,   523

           Хөгжлийн банкийг хянан шалгах түр хорооны хоёр дахь удаагийн сонсгол эхэллээ. Энэ өдрийн сонсголд 63 гэрч дуудагдсанаас нэгдүгээр асуудалд 31 гэрч дууджээ. 2016 онд анх Хөгжлийн банканд тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг шалгалт хийж байсан юм. Гэвч шалгалтын дүнг албаар нууцалсан гэсэн шүүмжлэл гарсан юм. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр үүнтэй холбогдуулан сонсголд гэрчийн байр сууринаас оролцож мэдээлэл өглөө.
 
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР: Монгол Улс дампуурах хэмжээнд Хөгжлийн банкны асуудал сөхөгдсөн. Гэрчээр оролцож байгаа хүмүүс гэм буруутан биш. Ямар нөхцөл байдал үүссэн талаар мэдээлэл өгөх зорилготой. Өгсөн мэдээллийнхээ дагуу хуулийн хариуцлага хүлээнэ. Сүүлийн хэдэн жил 10-аад хяналт шалгалт Хөгжлийн банканд хийсэн байна. 170 гаруй зөрчилтэй асуудлыг тэмдэглэж, 192 дүгнэлт бичиж,  зөрлөө арилгах 234 зөвлөмж бичжээ.
 
        2016 оны хяналт шалгалтын ажил яагаад чимээгүй болсон бэ гэх асуулт байдаг. Шалгалтын материалыг нуун дарагдуулсан юм уу. 
 
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР: Миний хувьд 2016 оны наймдугаар сарын 8-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдон ажилласан.
 
       Томилогдсоноос хойш хоёр хоногийн дараа Хөгжлийн банкны асуудлыг шалгах ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон. Шалгалтын ажлыг 21 хоногийн хугацаанд хийж, Засгийн газарт дүнгээ танилцуулах удирдамж батлагдсан. Шалгалтын ажлын хэсэгт Монголбанк, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас төлөөллөөс бүрдсэн 24 хүний бүрэлдэхүүн багтсан. 16-17 хоногийн хугацаанд шалгалт үргэлжилсэн.
 
      Тухайн үеийн шалгалтын дүнгийн асуудлаар гурван удаа Засгийн газарт  танилцуулга хийсэн. Илтгэх материал Хууль зүй, дотоод хэргийн вэб сайтап байдаг. Засгийн газрын хуралдаанд ажлын хэсгийн тайланг танилцуулахад хаалттай байдлаар сонсох шийдвэрийг тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гаргасан. 2016 оны есдүгээр сард тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар АНУ-д ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт Монгол Улс орох хэлэлцээр байгуулахаар ажиллаж байсан үе. Тухайн үеийн улс орны эдийн засгийн тоон мэдээллүүдийг Б.Чойжилсүрэн сайд өгөх байх. 
 
 
    Ажлын хэсгийн шалгалтаар Хөгжлийн банкны 43 арга хэмжээний 1.3 их наяд төгрөгийн зөрчил илрүүлсэн.  Хөгжлийн банк дампуурсан нөхцөл байдал тогтоогдсон. Ингээд ОУВС-гийн хөтөлбөрт ороход саад хийж магадгүй гээд Засгийн газрын хаалттай хуралдаанаар хэлэлцэж, нууцын зэрэглэлд оруулсан. Ингээд олон нийтэд мэдээллэх боломжгүй болж байлаа. Ингээд тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтод олон нийтэд мэдээллэх хэрэгтэй байна гэдгээ илэрхийлж байлаа. Ингээд улсын нууц задруулах хэрэгт унахаар байсан. Ингээд энэ шалгалтыг үргэлжүүлэх тэмдэглэл гарч байсан.
 
       Улмаар өнгөрсөн оны хавар Ж.Эрдэнэбатын Засгийн газрын нууцын зэрэглэлд оруулсан энэ асуудлыг нээлттэй болгож байсан.
 
 
       Хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ёстой материалыг хүргүүлсэн. Одоогоор уг асуудлаар хуулийн байгууллагаар орж, хариуцлага хүлээсэн хүн бараг  байхгүй. Ганц хариуцлага хүлээсэн хүн нь Эрчим хүчний сайд асан М.Сономпил. Хөгжлийн банкны санхүүжилттэй "Амгалан" дулааны цахилгаан станцын өргөтгөлийн төслөөс авлигал авсан асуудлаар шүүхээс ял сонссон.
 

Б.ЭНХБАЯР: 2016 ОНД ХӨГЖЛИЙН БАНК ДАМПУУРЛАА ЗАРЛАХАД ХҮРЧИХСЭН БАЙХАД ЗАСГИЙН ГАЗАР НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛД ОРУУЛЖ БАЙЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-06 14:31:12
    ДОРНОД: ЭНХБАЯРТАА АМЖИЛТ ХҮСЬЕ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188