• Өнөөдөр 2025-11-07

ХНХ-ЫН САЙД Т.АЮУРСАЙХАНД ХИЛИЙН ХОРИГ ТАВЬЖЭЭ

2023-02-06,   1782

УИХ-ын гишүүн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханд хилийн хориг тавихаар болжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10.00 цагт шүүх хурлын тов зарлагдаад байсан юм. Шүүхээс Т.Аюурсайханд таслан сэргийлэх арга хэмжээ авч, хилийн хориг тавих шийдвэр дөнгөж сая гаргасан байна.
 
       АТГ-аас Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн билээ. Т.Аюурсайханыг Эрүүгийн хуулийн 22.1-3 дэх хэсэгт зааснаар /Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./яллагдагчаар татжээ.
 
          Мөн үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5.1 дэх хэсэгт зааснаар түүнд хилийн хориг тавих таслан сэргийлэх арга  хэмжээ авах  саналаа прокуророос шүүхэд хүргүүлээд байсан юм.
 
           ХНХ-ын сайд Т.Аюурсайхан нь нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой байж болзошгүй хэмээн шалгагдаж байгаа юм. Үүнтэй холбоотой АТГ-аас түүний  хамаарал бүхий этгээдүүдийн орон сууц, оффист нэгжлэг хийсэн удаатай.

 


ХНХ-ЫН САЙД Т.АЮУРСАЙХАНД ХИЛИЙН ХОРИГ ТАВЬЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-06 20:36:49
    Иргэн: Балиар хог юмаа. Нөгөө 4 шударга нь юу болж байгаа бол.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-06 19:46:01
    иргэн: Бусдыг нь мөн адил шалгаж тогтоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-06 14:25:27
    арслан: бас төртэй улс байлгүй дээ...шүүх дээр л нухуулчих байхдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-06 12:59:01
    Zochin: Tegmeer dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-06 12:58:24
    Зочин: Их шударга сайн гишүүн бодоу итгэж явсан юмсан. Харамсалтай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-06 12:57:42
    Зочин: Ман нам ий м хүмүүсээс маш хурдан салж хулгайч нь шүүхээр нотлогдвол ялыг нь оноож хохиролыг төлүүлэх нь зөв шүү төрийн цагдаа хууль хүчний байгууллага гэмгүй хүнийг гүтгэнэ гэж байхгүй гэж бодож бна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-06 12:57:41
    Зочин: Ман нам ий м хүмүүсээс маш хурдан салж хулгайч нь шүүхээр нотлогдвол ялыг нь оноож хохиролыг төлүүлэх нь зөв шүү төрийн цагдаа хууль хүчний байгууллага гэмгүй хүнийг гүтгэнэ гэж байхгүй гэж бодож бна.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188