Иргэдийн эсэргүүцлийн жагсаал тав дахь өдрөө үргэлжилж байна. Жагсагчид эрх баригчдыг “Төрийн ордны гадаа гарч ир. Нүүрсний хулгайчдыг зарла” хэмээн шаардаж байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүд иргэдийн жагсаалаас зугтаж, Төрийн ордон эзгүй байгаа талаар зарим хэвлэл мэдээлж байна. Тэр бүү хэл УИХ-ын гишүүд өрөөнийхөө үүдний хаягийг өөрчилж, нэр бичсэн хаягаа шошгоо арилгаж, өрөө нь эзгүй байгаа гэх мэдээлэл бий.
Бид “Түр түлээ, ганц хором” буландаа УИХ-ын гишүүд өнөөдөр хэдэн цагт Төрийн ордноос гарсан талаар заримаас нь тодрууллаа.
1. УИХ-ЫН ГИШҮҮН Г.ГАНБОЛД:
-Би одоогийн байдлаар (20:30 цаг) Төрийн ордонд байна. Одоогоор гарах цаг тодорхойгүй учраас байж л байна даа. Мөн иргэдийн жагсаал одоо харьцангуй гайгүй болж байх шиг байна. УИХ-ын гишүүд түр хорооны хуралтай, ажил ихтэй байлаа, өнөөдөр. Ер нь байнга шөнө хүртэл сууж ажиллаж байгаа шүү дээ. Би одоохондоо гаръя гэж бодохгүй байна.
2. УИХ-ЫН ГИШҮҮН Н.НАРАНБААТАР:
-Би өнөөдөр 18:00 цаг хүртэл ажилтай байлаа. Тэгэхээр тэр цагийн хавьцаа Төрийн ордноос гарсан гэсэн үг. Ер нь өмнөх өдрүүдэд ч 18:00 цагт ажлаасаа гардаг.
3. УИХ-ЫН ГИШҮҮН Б.БЕЙСЕН:
-Чуулган хуралдаж дуусаад, би өрөөндөө ажилтай байлаа. 19:00 цаг хүртэл ганц, хоёр юм бичиж, сууж байгаад гараад иртэл Төрийн ордны хоёр талын хаалга хаалттай байсан. Хаалга хаалттай учраас одоо хүртэл гарч чадахгүй байна.
4. УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАВХЛАН:
-Миний Төрийн ордноос хэдэн цагт гарсан хэнд хамаатай вэ. Бид чинь ажлын цагаар ажлын байран дээрээ байж байдаг шүү дээ. Цагаа бүртгүүлэх шаардлагагүй
5. УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН:
-Би одоо хүртэл Төрийн ордноос гараагүй байна. Бид ажил ихтэй өрөөндөө сууцгааж байна шүү дээ. Хэдэн цагт ордноос гарахаа мэдэхгүй. Төр улс ийм нөхцөл байдалтай учраас гараад зугтаж болохгүй шүү дээ.
6. УИХ-ЫН ГИШҮҮН Г.ТЭМҮҮЛЭН:
-Одоогоор ордноос гараагүй байна. Хэзээ гарахаа ч мэдэхгүй байна. Жагсагчдаас айсандаа гарахгүй байгаа юм биш шүү. Бид ажлаа хийгээд л байж байна.
7. УИХ-ЫН ГИШҮҮН Ц.СЭРГЭЛЭН:
-Би өнөөдөр 18:00 цагийн үед Төрийн ордноос гарлаа. УИХ-ын чуулган өглөөнөөс хойш хуралдсан. Чуулган дуусахаас 20-30 минутын өмнө би гарсан. Гадаа чухал ажилтай байсан учраас чуулганы хурлыг бүрэн дуусгаж амжилгүй, саналаа өгчихөөд гарлаа. Сүүлийн асуудал хэлэлцэж байхад нь гарсан гэсэн үг дээ. Өдөр бүр харьцангуй учраас Төрийн ордноос гарах цаг тодорхойгүй байдаг.
8. УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛМААГИЙН ТУСЛАХ:
-Гишүүн өнөөдөр 16:00 цаг гээд Төрийн ордноос гарсан. Тэгээд дүүрэг, тойрогтоо ажиллаж, 20:00 цагийн үед гэртээ харьсан. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэг, Эмээлт, Тахилтад цахилгааны ажлын асуудлаар хөөцөлдөж, ажилласан.
-Би энэ долоо хоногт эрүүл мэндийн шалтгааны улмаас ажилдаа очиж чадаагүй. Мэс засалд орж, эмнэлэгт хэвтэж байна.
| ТОДРУУЛГА: УИХ-ЫН ГИШҮҮД ТӨРИЙН ОРДНООС ХЭДЭН ЦАГТ ГАРСАН БЭ |
|
2026-10-05 18:21:00
2026-10-05 18:17:53
АТГ-аас Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ
2026-10-05 15:03:13
Ц.Идэрбат: Одоогийн байдлаар 28 өрхийн 637 ямаа өвчилж, 5,871 ямааг зориудаар устгалд хамруулаад байна
2026-10-05 14:35:49
Ц.Идэрбат: Газар тариалангийн салбарт бодитой өсөлт гарсан. Энэ жил төмсөө дотоодоос 100 хувь, хүнсний ногоог 70 хувь, улаанбуудай, гурилаа 100 хувь хангаж байна
2026-10-05 14:20:39
ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд галын автомат системийн мэргэшүүлэх сургалт болжээ
2026-10-05 14:05:20
УИХ-ЫН ГИШҮҮД ТӨСВИЙН БУРУУ БОДЛОГОО ЗАСАЖ, ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ, ТӨРИЙН ЭРХ БАРИЛЦАХ ҮҮРГЭЭ ХЭЗЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ
2026-10-05 13:19:28
М.Тэмүүжин самбын дэлхийн аваргаас алт, Ц.Чинболор хүрэл медаль хүртлээ
2026-10-05 12:58:31
Иранчууд дайны уршгаар үнийн огцом өсөлт эдийн засгийн дарамттай нүүр тулж байна
2026-10-05 11:36:48
Э.Мөнх-Алдар, Г.Анужин, Ж.Дэлгэр нар самбын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга болжээ
2026-10-05 10:47:09
Дашинчилэн, Өгийнуур чиглэлийн 70 км авто замын ажил ирэх сард дуусна
2026-10-05 09:53:18
2026-10-05 09:43:51
Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг шуурхай унтраажээ
2026-10-05 09:41:37
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 42 хэрэг бүртгэгджээ
2026-10-05 09:26:08
“D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа
2026-10-05 08:28:16
Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана
2026-10-05 08:05:24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ
2026-10-05 07:20:00
Азийн наадмын шилдэг тамирчнаар 13 настай Юй Зыди шалгарлаа
2026-10-05 07:10:00
2026-10-05 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-05 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нүд бүрэлзэн улцайна
2026-10-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |