УИХ-ын гишүүд “Гишүүдийн тоог 99 болгоно, үгүй 108 болгоно” гээд л үзэж, тарж байна даа. Яг энэ үед МАН-ынхан их тоо ярьж байгаад 99 дээр “бууж”, “Бид УИХ-ын гишүүдийг 108 болгож болох л байлаа. Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийг цөөн байлгах санал оруулж, 99 болгосон биз дээ” гээд л иргэдийнхээ өмнө сайхан царайлах шинжтэй. Магадгүй энэ хавар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог нэмчихвэл “УИХ ирэх жил буюу хугацаанаасаа өмнө УИХ-ын сонгууль зарлаж, УИХ тарах нөхцөл бүрдэнэ” гэх бор шувуу төрийн ордноор нисч байгаа юм.

УИХ-ын гишүүд болоод дээрх албан тушаалд санаархагч нарын хэнбугайд ч дараа жил сонгууль зарлуулж, зай завсраар нь шигдэх сонирхол байгаа гэдэг нь талбай дээр сөхөрч мөргөдөг А.Отгонбаатараас эхлээд илт. Тэдэнд горьдлого дүүрэн.
МАН-ынхан 2016-2020 онд засаглахдаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зургаан жил болгож, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг, УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газрын сайдын ажлыг хавсран гүйцэтгэж болохоор өөрчилсөн. Тэр цагаас л МАН-ынхан “Бид гишүүдийн тоог нэмэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулна. Та нар зүгээр л дэмжээд өгөхөд болно” гээд АН-ынхнаар “Гишүүдийн тоог 108, 109 болгох нь зөв. Гишүүдийн тоог нэмэх цаг нь болсон” хэмээн А, Б-гүй яриулж, дэмжүүлж эхэлсэн. Тухайн үед Ерөнхийлөгч асан Х.Баттулга ч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа УИХ-д хүргүүлж байлаа. Тэрбээр “УИХ-ын 76-г 108 болгох, УИХ-ын бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацааг таван жил болгох, хэрвээ УИХ 108 гишүүнтэй болчихвол 54-ийг нь мажоритар буюу өнөөгийн сонгуулийн системээр, нэг тойрог болгож сонгох. Харин үлдсэн 54-ийг нь пропорционал буюу намын жагсаалт бүхий хувь тэнцүүлсэн хувилбараар сонгох нь зөв” хэмээж байсныг уншигч та санаж байгаа болов уу.
.jpg)
.jpg)
Тухайн үед Ерөнхийлөгч асан Х.Баттулгын саналыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, УИХ-ын гишүүд дэмжиж буйгаа илэрхийлж байсан юм. Харин энэ хаврын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар гурван асуудалд анхаарч ажиллахаа онцолсон. Тэрбээр гишүүдийн болон давхар дээлний тоог нэмэх, Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох гээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд анхаарлаа хандуулж буй. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гишүүдийн тоог нэмэх асуудал нь олны дургүйг хүргэсээр. Тиймээс эрх баригчид иргэдэд энэ тухай эвтэйхэн тайлбарлаж, тайвшруулахын тулд “1992 онд Үндсэн хууль баталж байхад манай улс 2.1 сая иргэнтэй байсан. Харин одоо 3.4 сая иргэнтэй болжээ. Гучин жилийн өмнө нэг гишүүн 27.6 мянган хүнийг төлөөлдөг байж. Одоо нэг гишүүнд 44.7 мянган иргэн ногдож байна. Даруй 1.6 дахин өссөн гэсэн үг. Энэ хэрээр төлөөллийн чадамж суларсан байна. Тиймээс УИХ-ын гишүүдийн тоо нийт иргэдийн тоондоо цөөдөж, төлөөлөх зарчмаа хэрэгжүүлэх боломж багассан” гэх тайлбарыг УИХ-ын гишүүд, Улс төрийн намуудын зарим дэмжигч ам нэгтэй тайлбарлаж, олныг сэнхрүүлж чадаж байгаа юм.
Дээрх мэдэгдэл нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, "давхар дээл"-ийг зөвшөөрөх зэрэг асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэж, шийдвэрлэх нөхцөлийг хамгийн ихээр бүрдүүлж буй юм. Тиймээс энэ хаврын чуулганаар УИХ-ын гишүүд Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулж, гишүүдийн тоог нэмэх асуудлыг бодитой ажил хэрэг болгохоор тохирсон гэх.
УИХ-ын даргын хэлсэнчлэн гишүүдийн тоог нэмэх нь тийм ч амар биш. Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд бүх нийтийн санал асуулга, эрдэмтэн, судлаачдын зөвлөгөөг тусгах гээд ажиллагаа ихтэй. Гэхдээ УИХ-д суудалтай намууд гишүүдийн тоог нэмэх, Улс төрийн намын тухай хууль өөрчлөхийг дэмжиж санал нь хэн бүхэнд байгаа учир амархан бүтэх байлгүй.

УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай яриа гарсан цагаас нийгэм талцсан. Зарим нь “Авлигачдын тоо нэмэгдэнэ” гэж шүүмжилдэг бол үлдсэн нь "Парламентын чадамж сайжирна" хэмээн тайлбарлаж, хэд хэдэн шалтгааныг онцолдог. Тухайлбал, судлаачид "УИХ-ын хуралдааны зарим нэг шийдвэр, баталж буй хуулийн ирц асуудалтай байдаг. Энэ үед хяналтгүй гишүүд дураараа өөрт ашигтай, өрөөлд хохиролтой хуулийг батлах боломж бүрддэг. Мөн 76 гишүүнтэй байгаагаас аливаа асуудлыг ердийн олонхоор шийдвэрлэх, хэт цөөн гишүүн хууль батлах, аль нэг нам, хувь хүнээс хэт хамааралтай байх, парламент жижгэрэх сөрөг нөлөөтэй. УИХ-ын гишүүдийн олонх буюу 39 нь хүрэлцэн ирснээр ирц бүрдэж, ердөө 20 гишүүний саналаар /гуравны нэгээс бага/ хууль батлах боломжтой болсон нь чанаргүй, амьдралд нийцэхгүй, тогтворгүй, үр нөлөөгүй хууль гаргах хохиролтой. Тиймээс гишүүдийн тоог нэмснээр УИХ-аас гарч буй бусад шийдвэрийг чанартай, үр нөлөөтэй болгох, эрх баригчдын бүлэглэл, лобби багасч эрх мэдлийн төвлөрөл саарах эерэг нөлөө гарна” хэмээн тайлбарлаж, олон гишүүнтэй болохыг дэмжиж буй.
| УИХ ТАРАХ НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЛЭЭ |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |