• Өнөөдөр 2025-05-13

“Үндэсний бичиг, соёл номын өдрүүд”-ийг нийтээр тэмдэглэх өдөр болгох хуулийн төслийг УИХ-ын 41 гишүүн дэмжив

2021-07-03,   609

     УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.  Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Б.Саранчимэг нар 2020 оны есдүгээр сарын 18-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн нь иргэдийг бухимдуулж байсан. Тэгвэл хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.
     Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төслийн холбогдох зүйлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.
     Ийнхүү санал хураалтад Улсын Их Хурлын 64 гишүүн оролцсон бөгөөд 64.1 хувь нь буюу 41 нь дэмжснээр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдав. Үүгээр жил бүрийн тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагийг “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” болгон тэмдэглэх боллоо. 
 

“Үндэсний бичиг, соёл номын өдрүүд”-ийг нийтээр тэмдэглэх өдөр болгох хуулийн төслийг УИХ-ын 41 гишүүн дэмжив
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188