• Өнөөдөр 2025-05-13

Засгийн газрын хуралдаанаар Үндэсний баяр наадмыг хойшлуулах эсэхийг эцэслэнэ

2021-07-02,   518

        Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж, Үндэсний их баяр наадмыг хойшлуулах санал гаргасан. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ талаар хэлэхдээ "Нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баяр наадмын тухай хуульд шилжүүлэн хийх тухай заалт байхгүй. Хойшлуулах, шилжүүлэх тохиолдолд заавал хуульд өөрчлөлт оруулдаг. Тиймээс Цар тахлын тухай хуулиар баяр наадмыг хойшлуулах, хязгаарлах эрх олгосон.
 
      Хөдөө орон нутаг баяр наадам хийх эсэхийг долоодугаар сарын 20-ноос хойш цар тахлын нөхцөл байдал ямар байхыг харгалзан үзэж, Улсын онцгой комисс шийдвэрлэнэ. Нэгэнт баяр наадам бүтэн жилээр хойшилж байгаатай холбогдуулан хэрхэхийг Засгийн газрын хуралдаанаар шийднэ" гэсэн юм. Засгийн газар өнөөдөр 09.00 цагт ээлжит бусаар хуралдаж баяр наадмыг хойшлуулах асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр төлөвлөөд байна

Засгийн газрын хуралдаанаар Үндэсний баяр наадмыг хойшлуулах эсэхийг эцэслэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188