• Өнөөдөр 2025-05-13

А.АРИУНЗАЯА: Хурдан морины уралдааны цуцлах хүсэлт хүргүүлж байна

2021-07-01,   422

       Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга С.Амарсайханд хандан хурдан морины уралдааныг цуцлах эсхүл вакцин хийлгэсэн хүүхэд оролцуулах хүсэлт тавьжээ.
 
Тэрбээр "Зургаадугаар сарын 29-ний байдлаар 0-19 насны 24972 хүүхэд Ковид-19 өвчнөөр өвдсөн байна. Мөн үсэргээ, бэлтгэл сунгааны үеэр хүүхэд унаж бэртэх, амь насаа алдах харамсалтай тохиолдлууд гарсаар байна. 
 
Тиймээс баяр наадмын хурдан морины уралдааныг цуцлах эсхүл зөвхөн вакцинд хамрагдсан хүүхдээр морь унуулах шийдвэр гаргаж хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах талаар арга хэмжээ авахыг хүсэж байна" гэжээ.

А.АРИУНЗАЯА: Хурдан морины уралдааны цуцлах хүсэлт хүргүүлж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-01 19:23:31
    Иргэн: Цаад феодалууд чинь 12-оос доош насны хүүхдээр морь унуулна, вакцин хийлгэсэн унаач хүүхэд олдохгүй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188