• Өнөөдөр 2025-05-13

Өршөөлийн хуульд С.БАЯРЦОГТ, М.ЭНХСАЙХАН, С.БАЯР нар хамрагдахгүй

2021-06-30,   1196

    Засгийн газар Өршөөлийн тухай хууль санаачилж, УИХ-д яаралтай горимоор хаалттай хэлэлцүүлж байна. 

Энэ удаагийн Өршөөлийн тухай хуульд тусгаснаар  эхний ээлжид  150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 374 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих юм байна. Түүнчлэн 469 хоригдлын хорих ялаас хоёр жилийг хасахаар хуульд тусгаад буй. Өсвөр насны 25 хүүхэд суллагдаж, хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа болон албадлагын арга хэмжээ авсан 3915 хүмүүс өршөөлд хамрагдана. Харин авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдсон ялтнуудад өршөөл үзүүлэхгүй гэдгээ мэдэгдээд буй. 
Авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг суллахгүй
       Ийн иргэдийн дунд авлига албан тушаалын хэрэгт холбогдсон төрийн өндөр дээд албан тушаалтнууд суллагдах нь гэх хардлага байсан.  Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Энэ хуулийг ХЗДХ-ийн яам боловсруулсан. Өмнөх хуулиас хүрээ хязгаарыг нь багасгаснаараа ялгаатай. Учир нь авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг суллахгүй. Мөн ФАТФ-ын зөвлөмжөөр эдийн засгийн суурьтай гэмт хэрэгтнүүд огт хамаарахгүй. Нийт ялтны 16.7 хувьд нь хамрагдаж байгаа" гэх тайлбар өгсөн.  Улс төрийн өндөр, дээд алба хашиж байсан эрхмүүдээс Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат сайд асан С.Баярцогт, Б.Болор, Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан А.Ундармаа, Г.Солтан нар анхан болон давж заалдах шатны шүүхээс ял сонсоод  байгаа билээ. 
 
     Ерөнхий сайд асан С.Баяр, С.Баярцогт нарыг Оюутолгойн гэрээг батлахдаа бусдад илт давуу байдал олгож, албан тушаалаа урвуулан ашигласан гэж анх буруутгасан ч үүнийг нь хууль, шүүхийнхэн нотлож чадаагүй тул дээрээс өгсөн захиалгыг биелүүлэхдээ сүүлдээ үндэслэлгүй хөрөнгөжсөн гээд  ял шийтгэл оноосон. Харин  М.Энхсайханыг Тавантолгойн гэрээг боловсруулахдаа үндэсний эрх ашгийг хорлон сүйтгэхийг завдсан гэж хэрэг тулгаад сүүлдээ нотлож чадаагүй тул Эрчим хүчний яамны төсвөөр ажлын хэсгийнхэнд авч өгсөн  130 сая төгрөгийн Lexus-570 авто машиныг таван жилийн дараа 75 сая төгрөгөөр үнэлээд зөрүү болох 55 саяыг нь улсад учруулсан хохирол гэж  дөрвөн жил зургаан сараар ялласан байдаг.
 
 

 


Өршөөлийн хуульд С.БАЯРЦОГТ, М.ЭНХСАЙХАН, С.БАЯР нар хамрагдахгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-23 15:27:52
    Naran: Sullasan ni zuv.Ednees dor hulgaich nar narand gedsee ilj yavahad...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-30 23:13:49
    Өмхий малууд аа..: Энэ огт худлаа шүү.Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг үндэслэл авлига ,албан тушаал ашигласан гэдэгт хамаарахгүй.Ийм учир Баяр Баярцогт нар өршөөлд хамрагдана. Өмхий малууд аа..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-30 17:25:37
    Шинжээч: Хамрагдахгүй гээд авилгалаар суллачихаад байгаа юм биш үү. Нэг үхэр хулгайлсан хүн 4 жил авч байхад 85 сая үхэр хулгайлсантай тэнцэх хохирол учруулсан эд нар яагаад нэгхоёр жил авдаг юм бэ?.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188