• Өнөөдөр 2025-05-13

ТОМИЛГОО: Ө.Энхтүвшин, Л.Болд, Г.Мөнхбаяр тэргүүтэй 25 Элчин сайдтай танилц

2021-06-30,   642

Засгийн газрын ээлжит хуралдаанаар бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Элчин сайд нарыг эгүүлэн татаж, 25 улсад шинээр томилох Элчин сайд нарын нэрсийг танилцууллаа.

Дараах 25 орны Элчин сайд нарыг шинээр томилохоор болжээ.
  • Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батлайн Чулуунхүүг эгүүлэн татаж, Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэнг,
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганхуурайн Баттунгалагийг эгүүлэн татаж, Мижиддоржийн Цэнгэгийг,
  •  Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайханыг,
  •  Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Одын Очийг эгүүлэн татаж,  Элчин сайдаар Лувсанвандангийн Болдыг,
  •  Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашийн Билэгдоржийг эгүүлэн татаж, Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжавыг,
  •  Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсангийн Баттулгыг эгүүлэн татаж, Элчин сайдаар Доржийн Баярхүүг,
  •  Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Төмөрийн Лхагвадоржийг эгүүлэн татаж, Элчин сайдаар Сосорбарамын Энхбаярыг,
  • Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татаж, Элчин сайдаар Сайннямбуугийн Баатаржавыг,
  • Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбын Ганбатыг эгүүлэн татаж,Эличн сайдаар Бирваагийн Мандахбилэгийг
  •  Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашжамцын Батсайханыг эгүүлэн татаж,Элчин сайдаар Лхагвасүрэнгийн Саянааг,
  •  Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чулууны Баярмөнхийг эгүүлэн татаж,  Элчин сайдаар Энхтүвшингийн Булганыг,
  •  Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Жамбалдоржийг эгүүлэн татаж, Элчин сайдаар Цэрэндоржийн Нарантунгалагийг,
  •  Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Содномын Ганхуягийг,
  • Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эгүүлэн татаж, Элчин сайдаар Нямаагийн Наранбатыг,
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лодойдамбын Галбадрахыг эгүүлэн татаж,  Бүрэн эрхт Элчин сайдаар Жамсрангийн Бямбасүрэнг,
  • Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Дуламсүрэнгийн Давааг эгүүлэн татаж, Элчин сайдаар Өлзийсайханы Энхтүвшинг,
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүрэнгийн Цоггэрэлийг эгүүлэн татаж,  Элчин сайдаар Лувсанцэрэнгийн Эрдэнэдавааг,
  •  Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Равдангийн Болдыг эгүүлэн татаж, Элчин сайдаар Гомбосүрэнгийн Мөнхбаярыг,
  •  Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Авирмэдийн Баттөрийг эгүүлэн татаж,  Элчин сайдаар Уламбаярын Нямхүүг,
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүхийг,
  • Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шижээхүүгийн Одонбаатарыг,
  •  Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гончигийн Ганболдыг эгүүлэн татаж,  Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг,
  • Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лүндэгийн Пүрэвсүрэнг эгүүлэн татаж, Элчин сайдаар Раднаабазарын Алтангэрэлийг,
  • Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нархүүгийн Тулгыг эгүүлэн татаж,  Элчин сайдаар Баттөмөрийн Энхсүхийг,
  • Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийдэлгэрийн Батбаяр нарыг  томилох саналыг танилцуулж байна.
 

 


ТОМИЛГОО: Ө.Энхтүвшин, Л.Болд, Г.Мөнхбаяр тэргүүтэй 25 Элчин сайдтай танилц
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188