• Өнөөдөр 2025-05-13

Х.НЯМБААТАР: Өршөөлийн тухай хуулиар 150 хоригдол суллагдана

2021-06-30,   734

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийн тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Уг төслийг өчигдөр Засгийн газраас УИХ-д өргөн барьжээ. Хуулийн төсөлтэй холбоотой гишүүл асуулт асууж, хариулт авч байна.
 
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ: Өршөөлийн хуулиар хичнээн хүн өршөөгдөх вэ, энэ хуулийг ямар хүмүүс боловсруулсан бэ. Өршөөдийн хуулийг яаж хэрэгжүүлэх вэ. Өмнө нь манайх Өршөөлийн хууль баталж байсан. Үүнээс юугаараа ялгаатай вэ.
 
ХЗДХ-ИЙН САЙД Х.НЯМБААТАР: Зургадугаар сарын 24-ний өдрийн байдлаар хорих ангид 4154 хүн хоригдож, хорихоор өөр албадлагын арга хэмжээ авсан 4529 хүн нийт 9987 ялтан ял эдэлж байна.  Энэ  хуулиар 2017 оны долдугаар сарын 1-нээс хойш 168 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан байдаг. Үүнээс 73 тэрбум төлөгдөөгүй. 150 хоригдлыг чөлөөлөхөөр тусгаад байна. Мөн 350 хүний хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, 469 хоригдлын хорих ялаас хоёр жилийг хасна. Үүнээс хэд нь магадлангаар суллагдах вэ гэдгийг мэдэхгүй. Өсвөр насны 25 хүн суллагдана. Энэ хуулийг ХЗДХ-ийн яам боловсруулсан. Өмнөх хуулиас хүрээ хязгаарыг нь багасгаснаараа ялгаатай. Учир нь авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг суллахгүй. Мөн ФАТФ-ын зөвлөмжөөр эдийн засгийн суурьтай гэмт хэрэгтнүүд огт хамаарахгүй. Нийт ялтны 16.7 хувьд нь хамрагдаж байгаа.
 
Ингээд Байнгын хорооны хуралдаанд зарчмын зөрүүтэй санал гаргаж, чуулганы хуралдаанд хаалттай хэлэлцэхээр боллоо. Мөн Хууль зүй, байнгын хорооны дарга Х.Нямбаатар уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргаж гишүүдийн олонх дэмжлээ.

Х.НЯМБААТАР: Өршөөлийн тухай хуулиар 150 хоригдол суллагдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-01 06:13:06
    Баагий: Нямдоржийн хэдэн хулгайч л суллагдана. Хулгайч нар бүгд увсынх.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-30 15:34:46
    Ardiin hvvhdvvdiig: Urshuu yum 150 be
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-30 11:16:19
    hentii: ta nutgiin buhuu ene huuliar urshuuj mun zvgeer zodoonii hereg geed ehneree zodson nuhruu ushuuj l bn ardiin hvvhdvvdiig urshuu l yu 150 hvn dandaa tanidag garuud n uu
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188