Эрх баригч намынхан 100 жилийнхээ ойг угтаж, Өршөөлийн хууль батлах нь л дутуу байв. Тэгвэл өчигдөр Засгийн газрын хуралдаанаар нууцын зэрэглэлтэй энэ асуудлыг хэлэлцэж, хууль батлахаар болсон байна.
Өршөөлийн хууль батлах байх гэх хүлээлт олны дунд үүсэж, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Ажлын хэсэг гарган хуулийн төсөл боловсруулж байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж мэдэгдэж байв. Тэрбээр "Өршөөлийн хуулийн төслийг боловсруулж байгаа. Өршөөлийн ажиллагаа гэдэг их амаргүй. 6000-7000 хоригдлын дундаас өршөөлд хамруулах асуудлыг ярьдаг. Өмнө нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн 1200 орчим хүн суллагддаг байсан. Мөн хорихоос өөр төрлийн ялыг өршөөлд хамруулдаг. Өршөөлийн ажиллагаа нэлээд хүн хүч шаарддаг ажил. Ер нь 100 жилийн ойгоор Өршөөлийн хууль гарна гэсэн хүлээлт олон нийтийн дунд ч, хоригдлуудын дунд ч бий. Тэгэхээр ямар нэгэн шийдвэр гарч таарах байх. Өршөөлийн хуулийг 2015 оны баталсан хуулийн хүрээнд дахин боловсруулна. Ял эдэлж байгаа хүмүүсийн дотор хуучин, шинэ хуулиар шийтгэгдсэн хүмүүс бий. Үүнийг хэрхэн шийдэх үү гэдэг асуудал бий. Авлига албан тушаалын хэрэг, хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн ялаас хасалт хийх байх. Одоогоор төсөл нь орж ирээгүй учраас сайн мэдэхгүй байна" гэх тайлбарыг хийж байлаа.
Хуулийн төслийг 2021 оны долдугаар сарын 1-нээс өмнө хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ.
Өршөөлийн хуульд Эрүү ба Зөрчлийн хуулиар шитгүүлсэн иргэд хамрагдах боломжтой бөгөөд ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон гэмт хэргийн хохирлын тодорхой хувийг нөхөн төлж, бусад хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх.
Өршөөлд хамруулахгүй болон ялаас хасах, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор зааснаас бусад хөнгөн гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу тэнссэн, 7.6 дугаар зүйлд заасан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, 8.6 дугаар зүйлд заасан өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацааг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгоно.
Эрүүгийн хуульд зарим гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээсэн хоригдлын оногдуулсан ялаас, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасахаар тусгасан бөгөөд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан бол торгох ялын арван таван нэгжийг, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож ялтны ялаас дүйцүүлэн хасна.
| ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ: Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн эрх сэргэж, ЖОЛООЧ НАР торгуулиас чөлөөлөгдөнө |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |