Сангийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, төсөвт тодотгол хийх санал гаргаж, УИХ-д танилцуулахаар болсон билээ. Төсвийн тодотголоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2021 оныг дуустал 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгох тог цахилгааны мөнгийг он дуустал төрөөс даах, эмч, эмнэлгийн ажилтны цалинг нэмэгдүүлэх санал гаргаад буй.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Энэ онд эдийн засгийн өсөлт V хэлбэртэй ажиглагдаж байна. Эдийн засгийн өсөлт гэхдээ хангалттай биш байна. Мөнгөний нийлүүлэлт 30.5 хувьтай байгаа нь эдийн засгийн өсөлт сэргэж байгааг харуулж байна. Инфляц 6.2 хувьтай байна. Төсвийн гүйцэтгэл сайн гарсан. Төсвийн орлого 97.2, зарлага 84.5 хувьтай гарсан нь чамлахааргүй үзүүлэлт. Эдийн засгийн өсөлт 6.5 хувь байх нь гэсэн төсөөлөл гарлаа. "Оюу толгой"-гоос нэг их наядын орлого орж ирсэн. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангахад 321.2 тэрбум төгрөгийг зарцуулна. Иргэдийн орлогыг хадгалж, эдийн засгийг дэмжихэд 618,9 тэрбумыг зарцуулна"Төсвийн тодотголыг гурван зарчмаар хийсэн. Нэгдүгээрт, иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр, хоёрдугаарт, иргэдийн орлогыг хамгаалж, эдийн засгаа дэмжих чиглэлээр, ажиллана. Энэ жил төсөвт тодотгол хийхдээ "Ковид-19"-ийн эсрэг арга хэмжээ авна" гэлээ.
| Б.ЖАВХЛАН: Энэ жил төсөвт тодотгол хийхдээ "Ковид-19"-ийн эсрэг арга хэмжээ авна |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |