• Өнөөдөр 2025-05-13

С.ОДОНТУЯА: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн талаар гаргасан миний гомдлыг шалгаж байгаа

2021-06-28,   1146

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцин оруулж ирэхэд улс төрийн нөлөө бүхий хүн саад учруулсан хэмээн өнгөрсөн тавдугаар сард мэдэгдэж байсан.  Тэрбээр "Вакцинжуулалттай холбоотой асуудлыг улстөржүүлсэн асуудлууд байсан. Асуудлыг хурцатгаад яахав гээд би тухайн үедээ дуугүй л байсан. Үүнд нэлээн онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн бол УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний гэр бүлийн хүн н.Өлзийбүрэн нар байсан. Зарим сэтгүүлчтэй холбогдож, иймэрхүү асуудлыг ярьсан байна лээ. Мөн гаалийн байцаагч нар руу залгаж дарамталсан асуудал гарсан. Төрийн өндөр дээд албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж болохгүй гэдэг хатуу байр сууринаас миний бие өнөөдөр хэлж байна. Уг асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулна. УИХ-ын дэд дарга хүн гаалийн байцаагч нар руу утасдаж, гаалиар ийм бараа оруулж ирнэ, үгүй гэж болохгүй” хэмээн мэдэгдэж байв.
 
Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа энэ мэдэгдлийг үгүйсгэж, Ерөнхий сайдыг нэр хүндэд халдсан хэмээн хуулийн байгууллагад хандахаа мэдэгдсэн билээ.
 
Энэ талаар бид УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас тодрууллаа. Тэрбээр “Би Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд өргөдлөө өгсөн. Одоогоор надад хариу ирээгүй байна. Тухайн мэдэгдлийг хийснээс хойш Ерөнхий сайд ямар нэг тайлбар хэлээгүй. Тэд миний гомдлын дагуу шүүх рүү тайлбараа өгөх байх. Хэрэг шалгах ажил үргэлжилж байгаа” гэх тайлбарыг өглөө.
 

С.ОДОНТУЯА: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн талаар гаргасан миний гомдлыг шалгаж байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-28 13:15:10
    зочин: САЛДАНГИЙН ШАЛДАНГУЯА ЗАЙЛ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188