• Өнөөдөр 2024-05-08

“Анна Каренина” жүжгийн тасалбар маргааш худалдаанд гарна

2020-09-21,   696

Лев Толстойн “Анна Каренина”хэмээх 150 орчим жилийн өмнө бичигдсэн романыг Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид тайзны бүтээл болгон толилуулах гэж байна. Уг жүжгийн цахим тасалбар энэ сарын 22-ноос худалдаанд гарах аж. Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 25-100 мянган төгрөгийн үнэтэй.

Эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосуудын харилцаа, амьдралын тухай өгүүлэх роман бол “Анна Каренина” юм. Тиймээс ч дэлхий дахинаа заавал унших ёстой сонгодог бүтээлд зүй ёсоор тооцогддог.

Уг романыг Норовын Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бол, найруулагчаар нь Төрийн соёрхолт Н.Наранбаатар, зураачаар СТА Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор СТА Ш.Өлзийбаяр нар ажиллаж байна.

Дүрүүдэд:

Анна Каренина -Н.Баярмаа /СТА/

Анна (Хувь заяа) - Н. Сувд /АЖ, ТС/

Алексей Вронский - Т.Сэргэлэн, О.Гэрэлсүх /СТА/

Алексей Каренин - Б.Жаргалсайхан /МУГЖ/, Д.Баттөмөр /СТА/

Долли Облонская - Г.Урнаа /МУГЖ/

Кити Щербацкая - Д. Хулан, О. Хонгорзул

Степан Облонский -Л.Дэмидбаатар /МУГЖ/, М.Түвшинхүү /СТА/

Варя Вронская -С.Сарантуяа /АЖ, Ж.Оюундарь /МУГЖ/

Бетси Тверская - М.Тогтохжаргал /СТА/

Константин Дмитрич Левин - С.Болд-Эрдэнэ /СТА/, Г.Амгаланбаатар /СТА/

Щербацкий ван - П. Цэрэндагва /АЖ/, Б. Отгонбат /СТА/

Щербацкая хатагтай -Ж. Оюундарь /МУГЖ/, Ц. Баясгалан /СТА/

 


“Анна Каренина” жүжгийн тасалбар маргааш худалдаанд гарна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188