• Өнөөдөр 2024-05-20

ЖҮЖИГЧИН Б.ШИНЭБАЯР: АННА МИНИЙ ХУВЬД ХАМГИЙН ШУДАРГА ЭМЭГТЭЙ

2024-05-08,   242

Жүжигчин Б.Шинэбаяртай ярилцлаа. Тэрбээр “Анна Каренина” жүжгийн Константин Левины дүрд тоглосон юм.

-“Анна Каренина” жүжгийг дахин тавьж байгаа та бүхэнд баяр хүргэе. Таны хувьд Анна каренина ямар эмэгтэй вэ?
 
         -Баярлалаа. Улсын драмын эрдмийн театр маань их засвар хийсний улмаас арван сар үзэгчидтэй уулзалгүй жил болсон байна. Жилийн дараа үзэгчидтэйгээ анхлан уулзаж байгаа уран бүтээл бол 2020 онд үзэгчдэдээ толилуулж байсан “Анна Каренина” жүжиг. Энэ удаад бид шинэ бүрэлдэхүүнтэйгээр, шинэ Аннаг хүргэж байгаагаараа онцлог. Анна Каренина зохиолыг уншсан хүн бүр өөрийнхөөрөө Аннаг төсөөлдөг байх. Миний хувьд Анна бол хамгийн шударга эмэгтэй.
 
-Таны хувьд “Анна Каренина” жүжигт гарах нас насны гурван эмэгтэйн хамгийн залуу авхай Китигийн дурлалт залуу Константин Левины дүрд тоглож байгаа шүү дээ. Жүжигт гарч байгаа хайр дурлалдаа үнэнч ганц хүн шүү дээ?
 
      -“Анна Каренина” жүжгийн анхны тавилт дээр би офицерын дүрд ажилласан бол энэ удаад МУГЖ С.Болд-Эрдэнэ ахын тоглож байсан Константин Левины дүрд тоглож байна. Үзэгчдийн хувьд мөн л шинэ шинэлэг дүр байгаа болов уу гэж бодон хичээж байна. Мэдээж жүжигт гурван өөр насны эмэгтэй байгаа. Нэг нь Анна Каренина. Хайр дурлалдаа чин үнэнч эмэгтэй. Харин Долли бол хүнтэй суусан, олон хүүхдийн ээж. Кити бол ид хайрлаж дурлах насан дээрээ яваа эмэгтэй. Энэ үедээ Вронскийд сэтгэл алдардаг.  Гэтэл түүнд өөрөөс нь ах 30 гаруй насны залуу чин сэтгэлээсээ хайртай. Константин Левин бол жинхэнэ хайр сэтгэлийг эрхэмлэдэг, хайрынхаа төлөө юу хийж чадах вэ гэдгийг харуулахыг зорьсон дүр. Хайр сэтгэлийг агуулж явж байгаа ганц хүн. Түүнээс айхтар тэмцэгч дүр биш шүү дээ.
 
-“Анна Каренина” жүжиг нийгэмд ямар мессежийг түлхүү өгөх бол. Тухайн зохиолоор дамжуулан найруулагч гол нэг санааг дэвшүүлдэг шүү дээ?
 
       -Хайр дурлалын асуудал бол хүнтөрөлхтөн үүсэн цагаас эхлэн байсан. Харин өнөөгийн залуусын хайр дурлалын илэрхийлэх илэрхийлэмж өөр байна уу даа гэж харж байна. Түүнээс хайранд хандах хандлага бүхий л цагт байгаа. Харин энэ цаг үед тавигдаж байгаа “Анна Каренина” жүжгийн үзэгчдэд хүргэх гэж буй нэг санаа бол бид сошиал орчинд хэт ач холбогдол өгч, тэнд нэгнээ шүүмжилж, магтаж, түүгээрээ хайрцаглагдаж байгаа л зүйл. Хүмүүс нэгнийхээ амьдрал руу хошуу дүрэх, өөрт хамаагүй бүхэн рүү орж өөрийгөө ч тэр бусдыг ч бухимдуулах асуудал их байна. Энэ бол “Анна Каренина” жүжгийн хэлэх гэсэн нэгэн санаа. Түүнээс хайр дурлалын асуудлыг шүүж, ярих эрх бидэнд байхгүй шүү дээ.
 
-Таны хувьд оноогдсон дүрдээ хэрхэн ажилладаг вэ?
 
        -Найруулагчаас дүр авна гэдэг их хариуцлага шүү дээ. Арван жилийн хугацаанд  театрынхаа түүх, домог болж үлдсэн, бидний хувьд бүтээлээрээ зүрх сэтгэлд хоногшсон уран бүтээлч, найруулагчидтай хамтарч ажиллаж үзсэн. Дүр бүхэн сэтгэл догдлом гэхээс илүү надад итгэж оноосон тэр том хариуцлагыг би хүлээн үүрч чадах болов уу гэсэн хичээл зүтгэл бий. Миний хувьд эхлээд дүрийнхээ мөн чанарыг танихыг хичээдэг. Учир нь МУГЖ Л.Дэмидбаатар багш минь аливаа зүйлийн дотоод мөн чанар руу нэвтэрч, дотоод ертөнцийг нь тань гэж хэлдэг байсан. Тэгэхээр багшийнхаа хэлж ярьж байсан арга техник, зөвлөмж зааварчилгааг дагаж дүрийнхээ дотор руу орж, ухаж оролдох гэж хичээж ажилладаг. Ямар ч байсан Улсын драмын эрдмийн театрт орсноос хойш найруулагчдаас надад оноосон дүр бүхэнд чадан ядан тоглосон байна.

-Энэ хугацаанд та Ромео, Д.Нацагдорж гээд л дэлхийн болон монголын олон сайхан жүжгийн гол болон туслах дүрд тоглолоо. Эдгээрээс таныг хамгийн их сорьсон дүр нь аль вэ?
 
       -Анх УДЭТ-т ороод “Уучлаарай дугаар андуурч”, долоон өөр найруулагчийн долоон өөр бүтээлийн хоёр жүжигт нь ажиллаж байсан. Түүний дараа “Ромео Жульетта”, Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” , “Адууны түүх” зэрэг олон уран бүтээл бий. Эдгээрээс хамгийн их сорьсон гэхээс илүү эмээлт, догдлол дүүрэн бүтээл бол Ромеогийн дүр. Би ч ч гэлтгүй тухайн үед хамт тоглож байсан залуу уран бүтээлчид цөм л эмээж, хичээж байсан. Энэ дүрд ажиллаж байсан үе бол миний хувьд мартагдахааргүй нандин дурсамж.
 
  -Урлагийн сургууль төгссөн хүн бүрийн хүсэл театр байдаг. Та арван 11жилийн өмнө анх хүсэж зорьж байсан үеэсээ дотор нь ажиллаад хэсэг хугацаа өнгөрсний дараа эргээд харахад ямар санагддаг юм байна?
         -11  жилийн дараа эргээд харахаар анх драмын театр руу зорьж байсан мөрөөдөл минь улам ассан. Өшөө илүү уран бүтээлүүдэд шунаж эхэлсэн, цаашид ямар уран бүтээлд орвол би илүү өсөх бол гэсэн хүсэлт автсан.
-Тамгагүй төр" жүжиг Английн Лондон хотод амжилттай тоглогдсон. Гэхдээ багагүй шүүмжлэлд өртсөн шүү дээ?
 
        -“Тамгагүй төр” жүжиг үнэнийг хэлэхэд мөс зүсэж хагалаад, дан ганц монголчууд биш гадны хүмүүст албан ёсоор уран бүтээлээ толилуулж буй нь өөрөө том амжилт.

 


ЖҮЖИГЧИН Б.ШИНЭБАЯР: АННА МИНИЙ ХУВЬД ХАМГИЙН ШУДАРГА ЭМЭГТЭЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-05-13 23:51:34
    Tb: Түүнд дээдсийн амьдрал зохиогүй, гудамжны хүүхэд шиг харсан болгондоо дурлаж явдаг арьчаагүй эм, түүнд нэр хүнд хариуцлага нэж байхгүй
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188