• Өнөөдөр 2024-05-19

XII ТОЙРОГ: Х.БАТТУЛГЫГ ДАГАЖ ТАНИГДСАН Б.БОЛОР-ЭРДЭНЭ, С.ЭРДЭНИЙГ ЗОДОЖ ТАНИГДСАН Д.АЛТАНХУЯГ БУЮУ АН-ЫН ХОЁР ГОРИЛОГЧ

2024-05-12,   2449

        Багануур, Багахангай, Налайх дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн XII тойрог хоёр мандаттай. Тус тойргоос 2020 онд МАН-аас С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир хоёр нэр дэвшиж сонгогдсон. Харин АН-аас Х.Баттулга өөрийнхөө “С1” телевизийн захирал асан М.Энх-Амарыг, НИТХ-ын төлөөлөгч асан Ц.Алтанцэцэгтэй хамт нэр дэвшүүлсэн ч унаж байв. Тэгвэл ирэх сонгуулиар ч Х.Баттулга өөрийн хүн болох МоАХ-ын дэд дарга Б.Болор-Эрдэнийгээ зүтгүүлж буй ажээ. Харин Б.Болор-Эрдэнэтэй хамт "Эрдэнэт"-ийн овоолгод эзэн суугсдын нэг, улс төрд С.Эрдэнийг зодож танигдсан Д.Алтанхуяг горилж байна.

 "ЭРДЭНЭТ"-ИЙН ОВООЛГОД ЭЗЭН СУУГСДЫН НЭГ Д.АЛТАНХУЯГ

Налайх дүүргийн АН-ын дарга Дашзэвэгийн Алтанхуяг- Налайхын уугуул. 1995-1999 онд чөлөөт бөх болон үндэсний бөхөөр барилддаг байсан. Японыг зорьсон сумогийн анхдагчдын нэг, Кёкүтэнхо Н.Цэвэгнямын үеэл дүү. Тиймдээ ч Д.Алтанхуяг 2000-2002 онд Н.Цэвэгнямыг бараадан Японд хоёр жил амьдарсан. Буцаж ирээд 2003-2009 онд “25 дугаар суваг” телевизээр сумо бөх тайлбарласан. Улмаар 2010 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглан катодын зэс боловсруулах үйлдвэр байгуулахаар “Зэс эрдэнийн хувь” ХК-ийг үүсгэн байгуулсан. Магад, сумогийн дэвжээг эзэгнэж явсан үеэл ах нь тусалсан ч биз. Ингээд 2015 онд Д.Алтанхуягийн “Зэс эрдэнийн хувь” ХК нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 8, 12-р овоолгыг ашиглах гэрээг байгуулж байв. Улмаар 2016 онд “Зэс эрдэнийн хувь” ХК-ийн 70 хувийг “Бльюмон металс” ХХК эзэмшдэг болж, хөрөнгө оруулалтаар хамтарсан. Ингээд “Зэс эрдэнийн хувь” ХК нь 2022 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгоос жилд 10 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Жилийн борлуулалтын орлого нь 300 тэрбум төгрөгөөр яригдаж байгаа. Д.Алтанхуяг өнгөрсөн дөрөвдүгээр сард Д.Мөнх-Эрдэнэтэй хийсэн шууд ярилцлагынхаа үеэр “Зэс эрдэнийн хувь” ХК-ийн 26 хувийг өөрөө эзэмшиж байгаа гэж ярьсан. Харин 70 хувийг нь эзэмшигч “Бльюмон металс” ХХК-ийг УИХ-ын гишүүн асан Н.Оюундарь үүсгэн байгуулсан боловч одоо УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр, бэр Э.Энхмаа нарын таван хүн эзэмшдэг. Өөрөөр бол, Д.Алтанхуяг АН-ынх боловч бизнесээ МАН-ынхантай хамтрагч явуулдаг болж таарч байна. 
 
      Улс төрийн хувьд, Д.Алтанхуяг анх 2012 оны УИХ-ын сонгуулиар Иргэний зориг ногоон намаас Орхон аймагт нэр дэвшсэн ч О.Содбилэгт ялагдаж унасан. Ингээд сонгуулийн дараа АН-д элсэж, Орхон аймгийн АН-ын дарга болж, улмаар 2016 оны УИХ-ын сонгуулиар АН-аас Орхон аймагт нэр дэвшсэн ч дахиал О.Содбилэгт ялагдаж унасан. УИХ-ын хоёр сонгуульд нэр дэвшсэн атлаа намынхандаа ч, нийгэмд ч танигдаж амжаагүй Д.Алтанхуяг 2022 оны долдугаар сард АН-ын XIV их хурлын үеэр С.Эрдэнийг тайзан дээр зодож, танхайрснаар танигдсан түүхтэй. Улмаар 2023 онд Налайх дүүргийн АН-ын дарга болж, өдгөө XIII тойрог буюу Багануур, Багахангай, Налайх дүүрэгт нэр дэвшихээр горилж буй. 

ЛУ.БОЛДООР ДАМЖИЖ, Х.БАТТУЛГАД ИРСЭН Б.БОЛОР-ЭРДЭНЭ

Багахангай дүүргийн МоАХ-ны дарга Баатарын Болор-Эрдэнэ- Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрж, Багануурт өссөн. 2008-2016 онд Голомт банкны Мэдээлэл судалгааны албаны дарга, Харилцагчийн үйлчилгээний газрын захирлаар тус тус ажилласан. Сонирхуулахад, Б.Болор-Эрдэнэ 2012 оны УИХ-ын сонгуулиар Лу.Болдын сурталчилгааны штабт хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудлыг нь хариуцаж ажилласан. Лу.Болд 2013 он хүртэл Голомт банкны эздийн нэг байсныг мэдэх биз. 
 
     Ингээд Б.Болор-Эрдэнэ Голомт банкнаас гармагцаа буюу 2016 онд Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, Засаг дарга С.Одонтуяагийн Гадаад харилцаа хариуцсан зөвлөхөөр томилогдсон. Улмаар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгын “Мөрийн хөтөлбөр”-ийг боловсруулах багт ажиллаж, сонгуулийн сурталчилгааны хугацаанд Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган аймгийн сонгогчдыг хариуцсан зохицуулагчаар ажилласан. Энэ цагаас Х.Баттулгын ивээлд багтаж, одоог хүртэл Х.Баттулгын МоАХ-ны дэд дарга, Багахангай дүүргийн МоАХ-ны даргаар ажиллаж байгаа. 2017 онд АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн сонгууль, 2020 оны НИТХ-ын төлөөлөгчийн сонгуульд тус тус нэр дэвшсэн ч унасан. Ирэх сонгуулиар Багануур, Багахангай, Налайх дүүргээс буюу XII тойрогт нэр дэвшихээр тун идэвхтэй горилж буй. 
 
 
 

XII ТОЙРОГ: Х.БАТТУЛГЫГ ДАГАЖ ТАНИГДСАН Б.БОЛОР-ЭРДЭНЭ, С.ЭРДЭНИЙГ ЗОДОЖ ТАНИГДСАН Д.АЛТАНХУЯГ БУЮУ АН-ЫН ХОЁР ГОРИЛОГЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-13 09:54:07
    Алтанхуяг: Зэс эрдэнийн хувиа бараг алдчих шахсан байхаа даа. Мөнхбаатар гэж залилагч нөхрийг оруулж гүйцэтгэх захиралаар тавиад нөгөөх Халзан Мөнхжаргал гэгч бүр архаг залилагч бас нэг Булганы нөхөрийг оруулаад ирсэн гэсэн. Энэ хоёр ь бусдын нэр барих тал дээрээ хичнээн зузаан намтартай нөхөд гэж байгаа. Энэ хоёр явж явж ХХБ-ны сүлжээнд Содэрдэнэ гэгчээр дамжуулан оруулаад дуусгасан байдаг гэнэ лэй. Алтанхуяг бол Зэс эрдэнийн хувийн хууль ёсны санаачлагч хэрэгжүүлэгч мөн юм билээ. МАНАН мафи л хохироож үрж нэрийг нь жаахан барсан байх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-10 18:23:07
    Д.Жаргадханд : Та 2-г дэмжинэ ээ , зөв бодлоготой залуус
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-07 15:25:02
    Bold: Bolor-Erdene amjilt huseyee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-07 12:36:22
    1: Ene Bolor Erdene gedeg chn harin dooroos n itgel unemshiltei muruuruu olon niitiin toloo zutgej bui zaluu bn.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-07 10:57:36
    Билгээ : Д.Алтанхуягийг Монголд танихгүй мэдэхгүй байхгүй дээ. Ер нь олны танил хүн шүү дээ. “Зэс эрдэнийн хувь” ХК нь байгуулах гээд 2008 оноос санаачилсан хүн.“Эрдэнэт үйлдвэр”-ийн 8, 12-р овоолгыг Эрдэнэтчүүд аваад Зэсийн баяжмалын үйлдвэр байгуулж жил бүр ашгийг Эрдэнэтчүүдэд хувааж өгнө гэхээр итгэдэггүй байсан. Гэтэл Ц.Элбэгдорж Цагаан гэж 2 хулгайч "Ачит Их" ХК байгуулж хэдэн тэрбум долларын ашигтай ажиллаж их орлого олсон б.а. Энэ мэдээллээр бид Эрдэнэтийн овоолгыг ашиглах Д.Алтанхуягийг санаж билээ. Бас С.Эрдэнийг цохиж унагасаныг тод санаж б.а. Тэр бол зөв үйлдэл байсан. Эх оронч үзэлтэй, зөв
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-07 08:50:24
    зочин : Мэдрэл муутай Алтанхуяг гэгч төрд санаархаад яанаа, ямар ч ёс зүйгүй анархи, төрд шургах бузар хүслээс өөр юмгүй . Жэнког дагасан залуус сүйрдэгийг энэ залуу мэдэхгүй л байгаан байх даа хөөрхий. Нүдэн дээр хичнээн олон залууг сүйрүүлж нэр хүндгүй амьдралгүй нэр нүүргүй болгов. энэ нөхөр тэр замыг хүсч байгаан байх даа зайлуул
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188