• Өнөөдөр 2024-05-20

М.БАДАРЧИД МӨНГӨ АМЛАСАН ГЭХ Б.БАЯНМӨНХИЙН АХ Б.БАТЗАЯА: МИНИЙ ДҮҮД УЛСЫН НАЧИН ЦОЛ ХУДАЛДАЖ АВАХ 800 САЯ ТӨГРӨГ БАЙХГҮЙ

2024-05-08,   793

      Улсын арслан М.Бадарчид холбогдох арбитрын шүүх хурал дөрөвдүгээр сарын 30-ны өдөр болсон билээ. Хоёр өдөр үргэлжилсэн тус хуралд М.Бадарч "Миний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан гэх албан бичиг, шийдвэр одоо болтол надад ирээгүй. Надад тавын даваагаа 800 саяар наймаалцчих гэдэг санал ирсэн. Би дотроо тэр хүмүүсийг энэ асуудалтай холбоотой гэж хардаж байгаа. Хүний нэрийг тодорхой дурдмааргүй байна" гэсэн юм. Харин Б.Бадарчын бие төлөөлөгч С.Шижирбат “М.Бадарчийн хэлсэн үгийг ойлгож ядаад байх юу байна. М.Бадарч хүн гүтгээд худлаа хэлсэн бол хуулийн хариуцлага хүлээнэ. Тэгвэл тавын даваанд М.Бадарчид унасан Б.Баянмөнх “Намайг гүтгэлээ” гээд цагдаад өг л дөө. 800 саяыг амласан нь үнэн, гэрчтэй юм билээ. Ховдын нэг бөх М.Бадарчийг “Өгчихөөч” гэхээр нь “Үгүй ээ яс үзнэ” гэхэд нь “Бид нар юм юмаараа бяртай байгаа шүү дээ” гэж хэлсэн байгаа юм. Үгэн дотор үг гэж, энэ юу гэсэн үг вэ. Чамаас допинг илрүүлж чадна шүү гэсэн утга байна шүү дээ” хэмээсэн байдаг. 2023 оны улсын баяр наадмын тавын даваанд улсын цолгүй дөрвөн бөх гарч ирсэн. Тухайлбал, С.Сүхбат, Г.Ганхуяг, Б.Баянмөнх тэргүүтэй бөхчүүдээс М.Бадарч Б.Баянмөнхийг амласан байдаг. Энэ талаар Б.Баянмөнхийн ах Б.Батзаяагаас тодрууллаа.

-Таны дүүг 2023 оны баяр наадмаар улсын арслан М.Бадарчид 800 сая төгрөг амласан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

      -М.Бадарч манай дүүг өөртөө 800 саяыг амласан гэж хэлээгүй байх. 2023 оны баяр наадмаар тавын даваанд дүүтэй минь барилдсан болохоор хүмүүс  буруугаар ойлгосон юм болов уу гэж бодож байгаа. Манай дүү ч хүнд тийм их хэмжээний мөнгө амлаж амьдралаа золиослох хүн биш. 

-М.Бадарчийн бие төлөөлөгч С.Шижирбат “Б.Баянмөнх М.Бадарчид 800 саяыг амласан нь үнэн, гэрчтэй гэсэн байна лээ гэсэн байсан?

       -Бөхчүүдийг ам авах үеэр хүмүүс нэгнийгээ “Мөнгө амлачих, мөнгө амлавал унаад өгье” гэдэг гэсэн. 2023 оны баяр наадмын үеэр М.Бадарчийг ам авах үеэр хүмүүсээс мөнгө өгөх санал ирсэн байх. Манай дүүд нэг давааны төлөө буюу улсын начин болохын тулд өгөх 800 сая төгрөг байхгүй. Бидний хувьд 800 сая гэдэг бага мөнгө биш. Сарын 800 мянган төгрөгийн цалинтай хүмүүс шүү дээ. С.Шижирбат юу ярьсаныг би сонсоогүй. Баянаа ч гэсэн өөрийгөө хэлсэн гэдгийг мэдээгүй яваа байх. Тавын даваанд 32 бөх үлддэг болохоор алийг тэр гэх вэ.

-Өнгөрсөн жилийн баяр наадмаас өмнө дүү нь М.Бадарчтай барилдаж байсан уу?

     -Өмнө нь тэд гурван удаа барилдаж, Баянаа М.Бадарчийг хоёр удаа унагаж, нэг унаж байсан юм. Тэгээд бид хоёр унагасан юм чинь гурав дахиа унагачих байх гэж бодож байлаа. Гэтэл яах ийхийн зуургүй унагачихаж байна лээ. Допинг хэрэглэчихсэн байсан юм билээ л дээ.

     Харин бид аймгийн арслан Б.Баямөнхөөс дээрх асуудлын талаар тодруулахад "Би бэлтгэлдээ гарахаар гал руугаа явж байна. М.Бадарчтай холбоотой асуудлаар ямар ч тайлбар, мэдээлэл өгөхгүй" гэсэн юм. 


М.БАДАРЧИД МӨНГӨ АМЛАСАН ГЭХ Б.БАЯНМӨНХИЙН АХ Б.БАТЗАЯА: МИНИЙ ДҮҮД УЛСЫН НАЧИН ЦОЛ ХУДАЛДАЖ АВАХ 800 САЯ ТӨГРӨГ БАЙХГҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-05-08 09:49:23
    Батаа : Бадарчийн допин гараагүй байгаа юм биш үү бүр солиороод бна шдэ наад хүн чинь
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-05-08 08:29:58
    Тэнэгч : Гадуурх хэл ярианаас сонсоод л байхад ч энэ мөнгө амлахыг нутаг нутагийн цүнх бхригч сагсуучууд л хийдэг юм билээ дээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188