Модод нь зузаалж, охид нь нимгэлээд
Монголын сууринд хавар ирлээ” хэмээн яруу найрагч Б.Мягмаржав бичсэн нь бий. Яг л энэ шүлэг шиг урин дулаан ирж, нийслэлийн хотыг охидын гоо үзэсгэлэн чимэж байна. Дулаахан, халуухан энхрий ялдам хот дэгж дэрвэсэн хаврын үзэгдлүүдтэй зэрэгцээд төгсөлтийн баярын сүүлчийн хонх цангинаж эхэллээ. Нууцхан гуниг, нулимстай инээд, дуу хуур, дурсамж хосолсон сурагч, оюутны төгсөлтийн баярт "цуваа" хаа сайгүй өрнөх аж. Өмсөх хувцас, зүүх гоёлоо бэлдэхтэй зэрэгцээд ууж идэж, наргиж цэнгэх, бас болоогүй дурсамжийн цомог гээд бэлдэж зэхэх зүйл олон. Хаврын сүүл сар гарч, сүүлчийн хонхны жингэнэх чимээн дуу өдөр өдрөөр ойртсоор л... Дөнгөж арван жилийн сургуулийн ахлах ангиа төгсөж, амьдрал гэх их далайд хөл тавихаар яарах хүүхдүүд “сүүлчийн хичээлийн өдөр”-ийг инээд хөөр, баяр баяслаар дүүрэн сэтгэл догдлон хүлээж буй. Үргэлж хүүхэд насандаа байх мэт төсөөлөн 10 жил сурагчийн ширээнд тохой нийлүүлэн суусан үе тэнгийн найз нөхөд, өөрсдийнх нь төлөө эцэг, эхээс нь өөрцгүй сэтгэл гаргах ангийн багшаасаа салж байгаа учраас сүүлчийн хичээлийн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хүсэх нь аргагүй. Тиймээс ч тэд улсын шалгалтаас гадна монтажны зураг авалт, хонхны баяраа хэрхэн тэмдэглэх тухай сэтгэл догдлон ярилцаж суугаа биз. Тиймээс бид хонхны баярын гоёлын дээл болон хонх ямар үнэтэй байгааг сурвалжиллаа.
10 жил сурагчийн ширээнд тохой нийлүүлэн суусан үе тэнгийн найз нөхөд, өөрсдийнх нь төлөө эцэг, эхээс нь өөрцгүй сэтгэл гаргах ангийн багшаасаа салж байгаа учраас сүүлчийн хичээлийн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хүсэх нь аргагүй
Эргэн харж, дурсамжаа сэргээдэг зүйл бол дурсгалын цомог. Жилээс жилд үнэ нь нэмэгдсээр дурсгалын цомог дунджаар 500 мянгад хүрчээ. Өнгө, загвараасаа хамаараад үнэ нь өөр өөр байдаг юм байна.
(5)(1).jpg)
Худалдагч “Охид ихэвчлэн торгон дээл сонирхож байна.
“Нарантуул” худалдааны зах хүүхэд залуусаар дүүрэн аж. Ихэнх нь үнэ боломжийн, өнгө үзэмж сайтай дээл, костем авчих санаатай яваа гэнэ. Мөнгөн хонхны баяраа дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хүсэх хүүхдүүд лангуу бүрээр явж, үнэ асууж, аав, ээж рүүгээ ярьж, санал бодлоо хуваалцаж байгаа аж. Энд дээлийн үнэ 190 мянган төгрөгөөс эхэлнэ. Хамгийн үнэтэй дээл нь 550 мянган төгрөгийн торгон дээл байдаг юм байна. Бүс унжлага нь илүү нарийн загвартай болох тусам дээлийн үнэ 60-80 мянган төгрөгөөр нэмэгдэж байлаа. Хичээлтэй байгаа охиндоо дээлийг нь авахаар ирсэн ээж охиныхоо сонирхсон дээлийг өмсөөд гар утсаараа дүрс дуудлага хийж охиныхоо хэлсэн тал бүр хүү эргэж, тойрч, урагш хойш алхаж үзүүлнэ. Худалдагч бүсгүй ч ам нэмэрлэн гоё сайхан байгааг нь магтана. Эмэгтэй Архангай аймгаас иржээ. Тэрбээр “Том охин минь их сургууль төгсөж байгаа юм. Их сургууль төгсөхөд их мөнгөний зарлага гардаг юм байна. Тухайлбал, монтаж, нийллэг, зургаалга, дээл, даашинз, гутал гээд барагдахгүй. Юмны үнэ ч өссөн байна. Удаах охин нь аймагт есдүгээр анги төгсөх гэж байгаа. Манай гэр бүлд хоёр хонхны баяр зэрэг таараад санхүү хүрэхгүй тэвдэж л байна” гэв.
Манай гэр бүлд хоёр хонхны баяр зэрэг таараад санхүү хүрэхгүй тэвдэж л байна
Худалдагч “Охид ихэвчлэн торгон дээл сонирхож байна. Уламжлалт загварын дээлээр гоёхыг илүүд үзэж байна. Уламжлалт загвартай дээл 180-450 мянган төгрөгийн үнэтэй байна. Захиалгын үнэ ч бас адил. Материалаа сонгоод, захиалга өгч болно. Гадуур дээл 350-800 мянган төгрөгийн үнэтэй байна. Одоогоор цөөн захиалга авсан” гэлээ. Энд япон торгон дээл дунджаар 350 мянган төгрөгийн үнэтэй байлаа.
(5)(1).jpg)
Энэ жилийн амралтын газруудын дундаж үнэ 400 мянган төгрөгийн ханштай байна.
“Нарантуул” худалдааны төвд эрэгтэй хослол 250-400 мянган төгрөг гэнэ. Энд гурав болон хоёр хос гэсэн сонголттой бөгөөд залуус ихэнхдээ гурван хосыг авдаг аж. Харин хослолын дотуур өмсөх цамц 40 мянган төгрөгөөр худалдаалагдаж байлаа. эрэгтэй хувцасны тус эгнээнд худалдан авагч байсангүй. Наймаачид хэд хэдээрээ бөөгнөрөн юм ярих бол зарим нь саяхан ирсэн бололтой цоожтой төмөр авдраасаа бараагаа гаргаж байлаа. Худалдагч “Энэ жил хонхны баярын синдром эрт эхэлж байна. Залуучууд ч хувцас их авч байгаа. Хонхны баярын дөхөөд ирэхээр жилийн жилд манай “Нарантуул” зах хөл хөдөлгөөн ихтэй байдаг даа” гэв. Тус захад хонхны баярын өдөр залуусын энгэрт цангинах баярын хонх таван мянган төгрөгөөс дээш үнэтэйгээр борлуулагдаж байв. Үүнээс гадна хороололын томоохон дэлгүүрүүд болон УИД-т гоёлын дээл гурван сая хүртлэх үнэтэй байлаа. Төгсөлтийн баярын үйл ажиллагаа амралт зугаалгаар үргэлжилж, амралтын газрууд олны хөлд дарагддаг билээ. Энэ жилийн амралтын газруудын дундаж үнэ 400 мянган төгрөгийн ханштай байна. Байршил болон амралтын газрын тухтай байдлаас шалтгаалан үнэ нь нэмэгдсээр нэг сая төгрөг хүрэх нь ч бий. Мөн амралтын газрын гэр хамгийн багадаа 150 мянган төгрөг аж. Харин дурсамж бүтээж буй залуус автобус 350-500 мянган төгрөгөөр түрээслэдэг байна.
| Хонхны баярт өмсөх гоёлын дээлний дундаж ханш 250-1.5 сая төгрөг байна |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |