• Өнөөдөр 2024-04-26

С.Амарсайхан: Би гишүүнээр сонгогдсон учраас хүүхдийн автобусны нэг бүрийнх нь үнийг мэдэхгүй

Хүүхдийн автобусыг өндөр үнээр оруулж ирсэн асуудлаар УИХ-ын гишүүн С.Амарсайхан тодруулга өглөө.

Тэрбээр “ Нийслэлийн замын түгжрэлийг багасах, нийтийн тээвэрт шинэчлэл хийх асуудлыг шийдэх таван чиглэлийн бодлогыг би Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа хийсэн. Нэгдүгээрт, автобусыг аялал жуучлалын, хүүхдийн, ажил хэргийн, бизнесийн,  эксперсс гээд таван төрлөөр явуулахаар болсон. Ингэхдээ цахилгаан автобус явуулж, 370 мянган төгрөгийн зардал гаргадаг автобус, хоёр өдөр 30 мянган төгрөгийн зардал гаргана. Хүүхдийн автобусанд 20 тэрбум төгрөгөөр 75 автобус худалдаж авсан. Би гишүүнээр сонгогдсон учраас нэг бүрийн үнийг нь мэдэхгүй. Надад хэлснээр 130-140 мянган ам.доллараар аваагүй гэсэн. Өөрсдөө албан ёсны тайлбараа хийнэ гэсэн" гэв. 


С.Амарсайхан: Би гишүүнээр сонгогдсон учраас хүүхдийн автобусны нэг бүрийнх нь үнийг мэдэхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188