Энэ удаагийн "Оюунт Монгол" буландаа "ЛГБТ" төвийн "Залуус" хөтөлбөрийн менежер, хүний эрхийн активист Б.Хулан хүний эрхийг хөндсөн таван бүтээлийг нэрлэлээ.
Энэ киног Нетфликсээс үзэх боломжтой. Хөгжлийн бэрхшээлтэй охин Маргаритагийн тухай өгүүлэх бөгөөд Энэтхэгээс АНУ руу явж сурахаар болж, ээжтэйгээ хамт явж буйгаар үйл явдал өрнөнө. АНУ-д тэрбээр сохор бүсгүйтэй танилцан, удалгүй хайр сэтгэлтэй болж хамтран амьдарна. Энэ киноноос хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдрал төдийгүй тэд бэлгийн цөөнх хүн бол ямар асуудал тулгардаг, хэрхэн даван туулж байгаа талаар энэ киноноос үзээрэй.

1980-аад оны кино хэдий ч хүний эрх талаасаа маш хөгжингүй, сайн зохиолтой кино санагдсан. Уг кинонд баян болон ядуугийн зөрчил, эрэгтэй ба эмэгтэй хүмүүст нийгмээс өөрөөр ханддаг байдал бас үе үеийн хүмүүс хэрхэн өөрчлөгдөж байгааг маш тодоор харж болно. Бүжигт дуртай хүмүүст бүр ч таалагдах байх.

Миний хамгийн дуртай бас хайртай анимейшн. Зохиол нь бүр маш сайн, дүр болгон нь өөр өөрийн онцлогтой. Ялангуяа ихэнх зохиолчдын анзааралгүй мартчихдаг зүйлсийг огт марталгүй гаргажээ. Жишээ нь: эмэгтэй дүрүүд нь бүгд өөр өөрийн түүхтэй, зан араншинтай бас онцлогтой. Эмэгтэй дүр болгон зоримог бас хүчтэй. Гэтэл ихэнх контентод маш цөөхөн эмэгтэй дүр байдаг бөгөөд дүрийн түүх бас зорилго гэх мэт юм байдаггүй. 2021 онд хүртэл шүү дээ.
![]()
Киноны ихэнх хэсэг нь шүүхийн танхимд болж өнгөрдөг. Бас хууль хэчнээн сайн байсан ч төгс байдаггүйг харуулсан санагдсан. Бүгд л нацистуудыг буруу гэдгийг мэддэг ч хуулиар “тултал нь” гэм хортойг нь нотлоогүй бол хохирогч тал хохироод л үлдэнэ. Үзэн ядагчид ямар аюултай гээч. Харамсалтай нь одоог хүртэл нацистууд, расистууд, хомофобик хүмүүс оршсоор л байна…
.jpg)
Дээр үеийн Франц кино л доо. Ээж аав, гэр бүлийнхэн хүүхдээ хэрхэн байгаагаар нь л хүлээж авч, хайрлах тухай өгүүлдэг. Хүүхэд хайрлагдах гэж төрсөн боловч том хүмүүсийн мэдлэггүй, ойлголтгүй байдлаас болж яасан их шаналж, өөрийгөө буруу гэж бодож зовдог бол. Тийм хэдий ч энэ кино их гэгээлэг талаас нь харуулсан болохоор зовж үзэхгүй кинонуудын нэг шүү. Ёстой хөөрхөн охины талаар гардаг. Миний хайртай кино, хайртай дүр, хайртай охин юм байгаа юм.

| Б.ХУЛАН: Хүний эрхийг хөндсөн ТАВАН бүтээл |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |