Харин энэ жил цуврал комек ном, анимейшн болон эргэж ирж байна. Тус нэвтрүүлгийг санаачлагч Д.Эндрээгийн хүү “Флаш” хамтлагийн дуучин Бэбэ буюу Т.Билгүүн-Од номын зохиолчоор ажиллажээ. Бид түүнтэй “Лоолойгийн найзууд” цуврал комик ном болон анимейшны талаар цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-Сайн байна уу. Шинэ номынхоо талаар манай уншигчдад товч мэдээлэл өгөөч?
-“Лоолойгийн найзууд” анимейшн, комек 12 жилийн тухай болон Монголын уламжлалт соёл үлгэрүүдийг орчин үетэй холбож хийсэн сонирхолтой сэдэвтэй бөгөөд хүүхэд болон гэр бүлийн бүх гишүүнд зориулсан. Лоолой гол дүр нь. Ном комек байхаас гадна будах хэсэг, өөрийнхөө тухай бичих хэсгийг багтааснаараа давуу талтай.
-Номоороо дамжуулан хүүхдүүдэд ямар сургамж өгөхийг хүссэн бэ?
-Аав, ээж, ахмадынхаа үгийг сонсож байгаарай. Хурмастын орны үйл явдлаар дамжуулан хүүхдүүд өөртөө итгэлтэй, зоригтой байгаарай гэж хэлэхийг зорьсон. Мөн 12 жилийн тоолол, түүх, билгийн тооллын цаг, хэлц үгийг их ашигласан. Хөгжилтэйгээр “Чи монгол соёлоо мэдэж, эх хэлээрээ зөв ярьж, хэлц үг мэддэг байвал хамгийн күүл шүү” гэж ойлгуулахыг хүссэн.
-Анимейшны танилцуулга бичлэгийг үзэхэд хэд хэдэн танил хоолой сонсогдож байсан. Дуу оруулалт дээр хэн ажиллаж байна вэ?
-Лумогийн дүр реппер MrsM, Гандангын гурван “Тагтар” хамтлагийн дууг “Татар” хамтлагийн дуучид дуу оруулсан байгаа. Бусдыг нь анимейшнээс үзэх биз ээ
-Ном хэзээнээс борлуулагдах вэ?
-Ирэх долоо хоногоос бүх номын дэлгүүрээр худалдаалж эхэлнэ. Сард нэг шинэ ном гарна. Бид боломжийн үнэтэй, хүүхдийн гарын ая даахаар чанартай хэвлэлтэй хийхийг зорьсон.
-“Лоолойгийн найзууд” нэвтрүүлгийн хөтлөгч Б.Ариунгуа, Л.Шинэбат нараар “Лоолойгийн найзууд” нэвтрүүлгийг төсөөлдөг шүү дээ. Тэд номд оролцсон уу?
-“Лоолойгийн найзууд” нэвтрүүлэг Монголын анхны хүүхэд хөтлөгчтэй нэвтрүүлэг. Тэдгүйгээр төсөөлж ч болохгүй. Гэвч одоогийн хүүхдүүд танихгүй шүү дээ. Тиймээс шинээр танилцуулж ном, анимейшндээ оруулж байгаа.
-Нэвтрүүлэг ахиж гарах уу?
-Гарна. Хүүхэд хөтлөгчтэй нэвтрүүлэг учраас тэр чиглэлээ алдахгүй хийгдэнэ.
-Таны бичсэн анхны хүүхдийн зохиол уу?
-Ээж минь “Лоолойгийн найзууд” нэвтрүүлгийг эхэлж байх үед би дууны уран бүтээлдээ эд орж байсан үе. Манай гэр бүл тэр чигтээ урлагаар амьсгалж, амьдарч байлаа. Тухайн үед ээжийнхээ ажилд туслах гэж нэвтрүүлгийн үер очдог. Зарим уран бүтээлийнх нь зохиол, дууны үгийг зохиолцдог байсан юм. “Адтай жаалууд” киноны зохиолыг бичиж байсан. Ном бол анх удаа бичиж байна.
-Яагаад ном комек, анимейшн болгосон юм бэ?
-Би хүүхэд байхаасаа дуртай байсан зүйл, мөрөөдлөө биелүүлсэн. Зохиох гэхээсээ илүүтэй “Ийм хошигнол байвал зүгээр юм байна. Ингэвжл гоё” гэж бичсээр байгаад бий болчихсон. Хэцүү байгаагүй, жаргаж хийсэн. Би саяхан охинтой болсон. Хүүхдийн инээд цалгисан гэр. Охин минь урам, бүтээлийн сэдэл болж өгсөн.

-Та ямар мэргэжилтэй юм бэ?
-Хүмүүс намайг дуучин гэж л мэднэ. Би Соёл Урлагийн Их Сургуулийг телевизийн найруулагч мэргэжлээо төгссөн. Одоо яг мэргэжлээрээ идэвхтэй ажиллая, юу хийх үү гэж бодсон. Тэгсэн ээжийгээ дагаж явсаар хүүхдийн ертөнцтэй ойр өссөн юм билээ. Тэгээд л найзуудтайгаа хамт энэ төслөө эхлүүлсэн.
-Цаашдаа ямар ажлууд хийгдэх вэ?
-Тоглоом, мэрчүүд гарна. Илүү хөгжүүлж, өргөн хүрээг хамарч Лоолойг эргэж сануулах. Шинэ үеийнхэнд танилцуулах зорилготой байгаа.
| Т.БИЛГҮҮН-ОД: “ЛООЛОЙГИЙН НАЙЗУУД” НЭВТРҮҮЛЭГ КОМИК, АНИМЕЙШН БОЛЖ ЭРГЭН ИРЛЭЭ |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |