“...Газрын гүнээс мөнхөд оргилон бургилах хиргүй тунгалаг, химгүй цэнгэг, ариун дагшин, айзам яруу харзны усан өвөл, зуны алинд ч тэг хэмд орших атлаа тачигнасан жавар дундаас бүлээн уураар амьсгалж, хавь ойроор цантуулан бамбарлуулсан нь уснаас цэцэг ургуулан бүтээсэн мэт үзэгдэж, халуун зуны аагимд сэрүүн болор татуулан хамаг бүхний цангааг цэнгүүлэн тайлж байдаг билээ. Түүн лугаа адилтган төсөөлж бодвоос шүлэг хэмээгч нь хүмүүний сэтгэлийн гүнээс ундран оргилоод, эгэл энгийн л үгсээр дамжин нийтгэгдээд, өөр нэгний оюунд хүрэхдээ хүйтэн гунигт бээрч яваа бол итгэлийг нь бүлээцүүлж, үй халуунд наршин, алдаа бол бодлыг сэрүүцүүлэгч харзтай ижил мэт ээ...”
Зохиогч
Тэрбээр хүүрнэл зохиолын төрлөөр “Цул мөнгөн гүүр” дурсамж өгүүллэгийн ном, “Тойром” роман, яруу найргийн төрлөөр “Дээврээс дуслах хавар”, “Цэцгийн нэртэй сууринд” шүлгийн түүвэртэй.
Ингээд түүний шүлгийн гурав дахь түүвэр болох “Харз”-аас зарим шүлгийг онцлон хүргэж байна.
.jpg)
***
Түнэр шөнө гэрэлтдэг чулуу дагасаар
Гэрээ олдог хүүхдүүдийн үлгэр шиг
Тэмдэглэж уншсан чиний номоос
Хэлж үлдээсэн үгсийг чинь мөшгөнөм
Догдлол дүүрэн хэлсэн амлалт...миний дүр
Догол мөрнөөс эхний гурван үг...чиний дүр
Доогуур нь зураад, анхаарлын тэмдэгтэй өгүүлбэр.
Дотор зуураа бидэн ингэж ярилцаад л байна.
Халаасаа цоолж, талх үйрүүлсээр
Гэрээсээ холддог хүүхдүүдийн үлгэр шиг
Цохлон тэмдэглэж уншсан номоос
Зориулж үлдээсэн үгсийг чинь даганам.
Халгаж, халгаж улаанаар зурсан хэсэг
Хайрлаж, хайрлаж дулаанаар шивнэсэн үгс
Хашилт аваад хааж чадаагүй бүтэн нүүр
Хавтсан дотор ч бидэн харилцаж чадаад л байна
Үг бүрийг нь шувуу үйрмэг талх тонших адилаар
Үгүй хийн баллуурдсаар араас чинь гүйцэж хүрээд
Хамтдаа ойн цоорхойд,
Байшингийн цонхны дэргэд
Хансел, Гретел хоёр мөсөн чихэр хүлхэх шиг уулзнам.
***
Үнсний сав, кофены шаар...үргэлжлээд
Үзэг, бэх, эрээлсэн цаасны буланд
Үс сахалдаа бариулж ширээний гэрэлд бөхийсөн
Өвгөн зохиолчдын дүрээр чинийхээ дэргэд амьдарнам.
Үүрээр чи минь данх суулга түжигнүүлж
Өтгөн баахуугаа халуун усаар шингэлэн бариад...
Өвгөн минь...Ишш харла! Одоо унтаж амар.
-Өө балга цай уугаад л хамар нь бурзайж, дух нь чийхарч...
Ийн хэлээд цаашаа босохдоо
...Өглөө шувууд жиргэж, үхэр мөөрөхийг сонс
Өтгөн кофе, дүнсэн тамхиа багасга! гэж
Үглэх, учирлахын хооронд өөртөө биш,
Надад ч биш хэлнэм...
***
Өглөөдөө шинэхэн өрөм шиг шүлэг байлгах гэж
Үдшээр би өөрийгөө хөөсөртөл нь баахан самрав
Толгой тархиар дүүрсэн мөрөөдлийн олон бөмбөлөг
Тогооны амсраас өргөгдөн
Толгод гүвээ шиг үелнэм.
Хий хоосноор дүүрсэн ч
Хүсэл ингэж хэлбэрээ оллоо
Хэт дэвэргэчих вий гэсэндээ би
Зуухны галаа засасхийнэ.
Зөөгхөн ийм гал дээр шүлэг загсааж сурна аа гэдэг
Зөвхөн чиний төлөө л сэтгэлээ хагсааж сууна гэсэн үг
Бичигдэх шүлэгт минь багтаагүй хөөсөрч тогтсон үгс
Битүүхэн дуугаар хагарах нь
Чихний омгийг шүргэсхийнэ
Яруухан ийм үгс яагаад
Өрөмтөж хоцроогүйг нь тунгаахаар
Ямархан үнэн үүний дор
Бүрэлдэж тогтоог нь тааварланам.
Ширмэн тогоо ямаатах шиг
Одод гялалзан түгж
Шинийн аравдын сар
Сарлагийн өрөм шиг шаргалтахад
Хурсан манан шиг буусан үгсийг
Сая сарниаж бараад
Хуруу зузаан зөөхийтэй
Шүлгээ загсааж дуусгав аа.
Шинэхэн өрөм шиг дарайсан энэ шүлгийг чи минь
Ширээн дээрээсээ өглөө олоод
Бувар бувар унших болно
Өдөржин тэгээд сэтгэл нь
Өегхөн явна даа гэж төсөөлөхөөр
Үдэш бүхэн сэтгэлээ самарч,
Шүлэг загсаамаар санагдана.

***
Санана гэдэг чинь ердөө л
Сунгаад татчихсан хагацал санж
Хальснаас нь цаасанд буулгаад
Хатаахаар хэцэнд өлгөж буй
Хар цагаан гэрэл зураг шиг дурсамж санж.
***
Жаргалтайяа бид
Санах, хүсэх, догдлох.
Сахал, үс шиг тайраад л байхад
Ургаад л байх шиг хайртай даа...
Мөрөөдөх, зүүдлэх, бодох
Мөдхөн уулзах, үдэх
Уудлаад байхад л бургилаад байдаг
Ундарсан их хайртай даа...
Гунигтайяа бид
Санах, хүсэх, догдлох
Сахал, үс шиг тайраад л байхад
Ургаад л байдаг гунигтайдаа...
Мөрөөдөх, зүүдлэх, бодох
Мөдхөн уулзах, үдэх
Уудлаад байхад л ундраад байдаг
Уй их зовлонтой доо бид.
| ЯРУУ НАЙРАГЧ Ц.ГОНЧИГИЙН “ХАРЗ” ТҮҮВРЭЭС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |