Билигт яруу найрагч, зураач Халиль Жибран 1883 онд Ливан Улсад төрж, 12 настайдаа гэр бүлийн хамт Америкийн Нэгдсэн Улс руу цагаачилжээ. Тэрбээр хос хэлээр зохиол бүтээлээ туурвиж, өрнө дорнын хил заагийг даван англи, араб хэлтнүүдийн ертөнцөд нэгэн адил алдаршсан юм. Тиймдээ ч уугуул Ливан Улсдпаа хайртай, суугуул Америкдаа элэгтэй энэ зохиолч өөрийгөө “Дэлхийн иргэн” гэдэг байв. Жибран үргэлжилсэн үгийн яруу найрагт уйгагүй туршилт хийн төгөлдөржүүлсэн бөгөөд энэ төрлөөр, англи хэлээр туурвисан “Зөнч” зохиолыг нь 1923 онд “Alfred A.Knoft” паблишин компани АНУ-д анх эрхлэн хэвлүүлжээ. Тэрбээр 1923 онд Нью-Йорк хотноо амьсгал хураажээ.

Г.Лхагвадулам нь Эдна Сент-Винсент Миллей, Ли бай, Билли Коллинс, Иехуда Амихай, Шэрон Өүлдс, Вислава Шимборска нарын зэрэг олон арван найрагчийн бүтээлээс эх хэлнээ орчуулсан. Эми Дикинсоны шүлгүүдийг “Ийм номд нэр өгөөд яах вэ” нэрээр хэвлүүлсэн. Мөн Хятадын цагаач ажилчдын яруу найрагч “Төмөр сар” түүврийг эмхэтгэсэн нь олны хүртээл болжээ.

“...Амь биеийнхээ дэндүү олон хэсгийг би энэхэн хэдхэн гудманд тарааж хаясан. Асан тэмүүлэх сэтгэлийн минь үр нялхас эндэхийн дов толгодоор чармай нүцгэн алхсан. Ай, тэр бүхнээсээ би яаж, яахин энэлэн үгүй, өвдөлт үгүй салах вэ?
Өмсгөл зүүлтээ тайлж хаяхтай адилгүй юм, энэ. Өөрийн гараар би арьс юугаа хуулнам. Өчүүхэн бодол төдийхнөө энд орхиж байгаа ч юм биш. Өлсгөлөн цангаагаар амт орсон шимт зүрхээ үлдээнэм. Хойшдоо гэвч хождож үл болно. Хамгийг даллагч тэнгис намайг бас дуудна. Хөлөг онгоцондоо суух цаг минь ирлээ. Цаг хормууд үдшийн харанхуйд ч шатан үгүйрэхийн учир эгнэгт хөлдөж, болоршиж, хөгцөнд баригдаж байж л эрхгүй эндээ үлдэж хоцорч болохоор байна. Дуртайяа эндхийн бүхнээ аваад явах сан, гэвч яаж тэр вэ?
Дуу хоолой гэдэг өөрт нь жигүүр хайрласан хэл, уруулаа дааж өргөх нь даанч үгүй шүү дээ. Дан ганцаар л тэнгэр лүү тэмүүлдэг билээ л...”
“АЙСУЙ ХӨЛӨГ”-ийн хэсгээс....
| ХАЛИЛЬ ЖИБРАН “ЗӨНЧ” |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |