Эдогава Рампогийн “Доктор Мэрагийн гэмт хэрэг” номыг орчуулагч Д.Дашмөнх орчуулан монгол уншигчдынхаа гар дээр тавиад буй билээ.
Тэрбээр энэ тухай “Орчин үеийн Японы уран зохиолд хамгийн их нөлөө үзүүлсэн зохиолчийн нэг бол Эдогава Рампо гэхэд хилсдэхгүй. Адал зохиолын титэмгүй хаан гэж өргөмжилж болох Таро Хираи зохиол бичиж эхлэхдээ өөртөө Эдогава Рампо гэдэг нэр авсан нь Америкийн суут зохиолч Эдгар Аллан Погийн нэрийг ханзаар бичсэн дуудлагын япон хувилбар байжээ. Тэрбээр айдас хүйдэс, адал бодол, гэмт хэргийн түүхүүдийг японжуулан бичиж чадсан нь урлагт шинийг авчирч, уншигчдыг байлдан дагуулсан билээ...Таныг толинд харж байтал тусгал тань гэнэт нүдээ анивал яах вэ. Түүнийг дуурайх уу, айн цочих уу...Төсөөлөөд үз л дээ. Энэ номонд багтсан нэгэн зохиолд энэ асуултын хариулт байж ч магад. Ямартай ч Рампогийн зохиолуудыг уншсан уншигчдын гайхширч гүйцдэг сэтгэгдэл энэ номноос төрвөл...”

“...Давчуу тэр “хавцал” өдөрт ердөө хэдхэн минут л нарны гэрэл үзнэ. Би яльгүй хэтрүүлж байж магадгүй. Гэхдээ л үнэхээр хэн ч тэдгээр өрөөнд байрлах дургүй, ялангуяа тавдугаар давхрын эвгүй байрлалтай өрөөнүүд үргэлж хоосон байсан юм. Завтай цагтаа би бийр будаг, цотонгоо аваад тийшээ очно. Тэнд сууж байхдаа цонхоор эсрэг талынхаа байшинг харах бүрд сэтгэл нэг л тавгүйцдэг байсныг хэлэх хэрэгтэй байх. Яг толинд туссан тусгал харж байгаа юм шиг, ямар нэгэн муу ёр агуулсан сэтгэгдэл төрөөд байсан нь тун удахгүй биелэлээ олсон юм даа...”
“ДОКТОР МЭРАГИЙН ГЭМТ ХЭРЭГ”-ийн хэсгээс...
“...Энэ хором ирнэ гэдгийг би мэдэж байсан юм. Энэ бол үүрд мөнхийн гоо үзэсгэлэнгийн тэрхэн хормыг эзэмдэж авах миний зол завшаант мөч байлаа. Би урьдчилан бэлдсэн шөвгөө аваад бүхий л хүч чадлаараа түүний өтгөн үсэн доогуур шилэн хүзүү рүү нь зоов. Ялдам инээмсэглэл нь тэр чигээрээ нүүрэндээ хадгалагдан үлдэж...Тэгээд тэр үхэв...”
“СЭРҮҮН ЗҮҮД”-ийн хэсгээс...
“...Би түүнд бүх үнэнийг хэлэв. Нөхөр нь ор сураггүй алга болсонд тооцогдож байх үед хөөрхий бүсгүйд хайрт Танимуратайгаа хэзээ нэгэн мцагт эргэн уулзана гэсэн найдвар байсан байх. Гэвч орхигдсон байшингаас олдсон нүүрийг нь танихгүй болтол зэрэмдэглэсэн цогцос бол түүний хайрт нөхрийнх нь гэдэг нь тодорхой болсноор хань нөхөр нь өөдгүй алуурчин биш болохыг баталсан ч түүнийгээ үүрд алдсан байлаа...”
“АНАР ЖИМС”-ийн хэсгээс..
| Э.РАМПОГИЙН “ДОКТОР МЭРАГИЙН ГЭМТ ХЭРЭГ" |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |