• Өнөөдөр 2025-10-18

“ЮУ Ч БИШ” НОМООС ОНЦЛОХ ЭШЛЭЛ

2025-09-25,   383

     Зохиолч Ч.Мөнхбаярын энэхүү ном нь “Юу ч биш”, “Өвгөнтэй тэнгис” гэх хоёр бүлгээс бүрдэх бөгөөд “Хар муур” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан байна. Ингээд бид тус номын “Юу ч биш” зохиолоос онцлох эшлэлийг хүргэж байна.

  • “Ройтерс агентлагийн мэдээлснийг үзвэл Мнгва улсын нийслэл Чамбаба хотын нэгэн дэлгүүрт үнэмшихэд хэцүү аймшигт явдал болсон байна. Амь орсон хүнсний бүтээгдэхүүнүүд өөрсдийг нь идэж устгадаг хүмүүсийн эсрэг босчээ.Тодруулбал, Америкаас авчирсан төрөл бүрийн консервууд худалдан авагчдыг хайр найргүй цохилон нисэцгээж байжээ. Хорин минут үргэлжилсэн түйвээний уршгаар нэг хүн нас барж, 32 хүн гэмтэж бэртсэн байна...”

 

  • “...Асар хурдтайгаар буусан буусан консервонд толгойгоо цохиулснаас ахмад настай нэг хүний сахал үлэмж сунажээ...”

 

  • “...Оюутны Заря клуб. Юу ч биш” гэсэн зарлал нүдэнд нь туслаа. Энэ зарлал хөгжилтэй агаад урьхан. Навчаа “Энийг хараач!” гэж дуу алдахыг хүссэн боловч эргэн тойронд нь танил хэн ч алга...”

 

  • “...Би хайр дурлалын тухай бичсээр байгаад гар гүйцэд тэнийхээ больсон хүн дээ. Сайн бичиж чадахгүй болохоор цөхөрч, энэ удаа өөр сэдвээр бичихээр шийдсэн юм...”

  • “...Би зүгээр л хашгирсан юм. Санаагаа амартал хашгирч аваад сайхан унтах сан. Унтана гэдэг мухардахгүй байхын, эсэргүүцэхийн нэг илрэл. Би мухардахыг хүсэхгүй байна...”

 

  • “...Амьдралаа шижир одоор дүүргэх гэж үү. Тэгвэл амьдрал хөгжмөөс илүү уянгалаг, комиксоос илүү хөгжилтэй болчихно. Амьдралын унаган сийрэг чанарыг яах болж байна...”

 

  • “...Эсэргүүцэл гэдэг бол миний амьдралын утга учир, оршин тогтнох үндэс гэж би чамд хэлдэг шүү дээ. Би бүрэн төгс эрх чөлөөг хүсдэггүй байсан бол орчлон хорвоог захирья гэхгүйсэн. Тэгж болдог бол хүсэл биелээгүй цагт аяндаа гарах эсэргүүцэл минь ундарсаар байна. Миний рок хөгжим сонсох,  амрах, залхуурах, нойрсох, ярих, хичээл таслах, энэ бүгдийг эсэргүүцлийн утгагүй гэвэл худал болно...”

“ӨВГӨНТЭЙ ТЭНГИС”

  • “...Дуут нуурын шавар нь зуурчихсан юм шиг тийм нутаг...”

 

  • “...Үргэлж тороо хулгайд алдахаас айж явдаг загасчин өвөө Сандуйхүү наян дөрвөн хоног далайгаар хэсүүчилсэн авч юу ч олж долоогоогүй юм...”

 

  • “...Малин өрөөндөө ороод, амьдралаас шантарч, уйлмаар сайхан уйтгар гунигаас өөр юу ч байхгүй. Надаас аль өмнө хойно сурч байсан байж бас олон юм ярих санаатай гэж өвгөнд уурлана...”

 

  • “...Амьтныг бариад дөрвөн цаг болсон авч завь нь чирэгдэн далайн чинад руу хөвсөөр. Өвгөн бухимдаж, онгоц араас ирэхээр энэ гайхлыг дээш нь гаргаад толгой, сүүл, живрийг нь дугуй хөрөөнд барьж тас огтлох юм хуна даа гэснээ нэгэн загасыг лаазанд яг тохируулан хэрчээд хуурай гурил цацаж шарав...”

“ЮУ Ч БИШ” НОМООС ОНЦЛОХ ЭШЛЭЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188