Энэ удаагийн “Оюунт Монгол” буланд “Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчдын нэг, дуучин Г.Бүрэн-Ирээдүй оролцож, хамгийн гоё хөгжимтэй 10 кино болон 10 альбомыг нэрлэлээ.
“ЛаЛа ланд” кинонд тайлбар хэрэггүй байх. Киноны хөгжмийг сонсоход л гайхамшигтай мэдрэмжид хөтөлдөг.

Тус мюзикл кинонд уран тансаг, сайхан зүйл багач маш их зүйлийг өгүүлдэг. Анх энэ киног үзээд хэдэн цаг мэгшиж уйлж билээ. Энэ киног олон хүн үзээсэй.

Эдит Пиафын амьдралын тухай хүүрнэх энэ кино гарсан жилдээ Оскарын гурван ч шагналыг хүртэж байв. Хамгийн сонирхолтой нь “Шилдэг дүр хувиргалт” шагналыг авч байлаа. Жүжигчин Марион Котийяр Эдит Пиафын дүрд үнэхээр гайхалтай хувирч чадсан. Анх удаа үзэхэд Эдит Пиафын амьдралд нь орчихсон мэт санагдаж билээ.

Энэ киноны хамгийн гоё хэсэг нь гол дүрийн жүжигчин маань хуруугаа хавдтал, цусаа гартал бэлтгэл хийдэг. Миний таньдаг залууч мөн бөмбөрөө хуруугаа хавдтал нь давтсан байхыг хараад тэр хүүхдээр бахархаж, өөрөөсөө ичиж байлаа. “Энэ хүүхэд хуруугаа өвдтөл нь давтсан байхад би ингэж хичээж байсан билүү” гэж бодогдож байсан шүү.

Дуучин, жөгжмийн зохиолч Рэй Чарльзийн амьдралыг харуулсан энэ кинонд бидний сонсох дуртай Чарльзийн гоё дуунууд хэрхэн бүтсэн талаар гардаг. Энэ дууны ард ийм түүх өгүүлдэг байж шүү дээ хэмээн уран яруу бүтээж чадсан энэ киног зөвлөж байна.

“Cats” мюзиклийг олон хүндуучин Сара Брайтманаар төсөөлдөг байх. Гэвч энэ киног үзэх өөр нэгэн шалтгаан нь бидний танил олон уран бүтээлчид уг кинонд дүр бүтээсэн юм. Энэ мюзиклийг үзээрэй гэж зөвлөж байна.

Дуучин Боб Диланы амьдралын талаар өгүүлсэн кинонуудаас энэ кино л Боб Диланы дүрийг илүү тодотгож өгсөн мэт санагддаг. Түүний дүрийг жүжигчин Кейт Бланшетт сайн гаргасан. Энэ киног өөрсдөө үзээд дүгнээсэй.

Энэхүү бүтээл нь алдарт жазз хөгжимчин Чет Бейкерийн амьдралын тухай хүүрнэдэг. 2018 онд Пауло Морелло хэмээх жазз хөгжимчин Монголд ирж байлаа.Тэрбээр хүмүүстэй гар барьж, танилцах болгондоо “Намайг Пауло гэдэг. Би Чет Бейкертэй хамт тоглож байсан” гэж хэлдэг байсан. Домог болсон хүнтэй хамт тоглож байсан нь түүний амьдралын намтрын нэг хэсэг болсон. Магадгүй хүн бүр домог болсон хүнтэй хамт тоглох, дуулах, ямар нэг байдлаар хамтрахыг хүсдэг байх. Гайхалтай домогт хүнтэй хамт тоглож байсан гэхээр тэр хүнд атаархах сэтгэл төрж билээ. Гэхдээ нөгөө талаар Пауло Мореллоос хичээл сонсож байсан хүмүүс ч мөн азтай гэж боддог доо. Энэ кино Чет Бейкерийг ямар агуу хүн байсан бэ гэдгийн баталгаа билээ.

Энэ кино алдарт дуучин Жон Ленноны гайхамшигт түүхийг өгүүлдэг. Киноны “Бурхан намайг яагаад Элвис Пресли болгож бүтээгээгүй юм бол оо” гэхэд хариуд нь “Чамайг Жонн Леннон болгохын тулд хадгалж байсан юм” гэж хэлдэг хэсэг нь хамгийн гоё.

Кино судлаачид энэ киног жаахан доогуур үнэлдэг талтай. Би анх энэ киног үзээд Этта Жеймсийн амьдрал, дуучин Биёонсэгийн дуулалт, жүжиглэлтийг бишрэхгүй байхын аргагүй байсан. Уг кинонд Биёонсэ үнэхээр гайхалтай дүрийг бүтээсэн гэж боддог доо.

Онцлох 10 альбом







.jpg)


| Дуучин Г.БҮРЭН-ИРЭЭДҮЙН нэрлэсэн хамгийн гоё хөгжимтэй 10 кино |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |