Энэ удаагийн “Оюунт Монгол” буланд Унгарын Этвёша Лоранд их сургуулийн докторант, онолын физикч Б.Билгүүн шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан 10 бүтээлийг нэрлэлээ.
Бараг хүн бүрийн мэдэх, хамгийн алдартай шинжлэх ухаан, танин мэдэхүйн бүтээл. 20 орчим жилийн өмнө монгол хэл рүү орчуулагдсан, одоо номын дэлгүүрүүдээр байдаг эсэхийг мэдэхгүй юм. Англи дээр нь уншсан ч н хүнд ном биш.
Агуулга: Өнгөрөгч дөрвөн зуун жилийн хугацаанд шинжлэх ухаан, тэр дундаа физик, космологийн салбарт хийсэн нээлтүүдийн тухай мэргэжлийн бус уншигчдад зориулсан бүтээл. Ньютоны бүх ертөнцийн таталцлын хуулиас эхлүүлээд Эйнштейний харьцангуйн онол, их тэсрэлт, хар нүхний тухай өгүүлнэ. Бүх зүйлсийн онол гэж бий юу,утасны онол ертөнцийн үүслийг тайлбарлаж чадах уу, бид хэрхэн үүссэн бэ зэрэг сонирхолтой сэдвүүдийг уг номоос олж унших боломжтой.
Бонус: Хэрвээ хүсвэл Стивен Хоукинг өөрийнхөө амьдрал болон карьерийн тухай бичсэн эссэний цуглуулга "Хар нүх ба шинэ ертөнц" номыг нь мөн сонирхоод үзээрэй. Хамгийн сүүлд (нас барахынхаа өмнө) гаргасан "Том асуултуудад өгөх товч хариултууд" (A brief answers to Big questions) номыг нь мөн уншаад үзэхэд илүүдэхгүй. Хар нүх, их тэсрэлтийн тухай Хоукингийн илүү тайлбарлах хүн энэ гараг дээр одоогоор төрөөгүй л байна...

Энэ ном арав гаруй жилийн өмнө номын дэлгүүрүүдээр их харагддаг байсан. Эртний Грекийн байгалийн философийн үзлээс эхлээд, орчин үеийн эгэл бөөмийн физик, материйн үндсэн тулгуур бүтцийн тухай өгүүлэх бүтээл. Эгэл бөөмсийн ангилал, тэднийг хэрхэн нээсэн бэ. Электрон дотор ертөнц орших боломжтой юу. Шинжлэх ухаанч арга барил болон түүний ирээдүй тухай хөндөх болно.
Онцлох хэсэг: Оокамын тонгорог, Мастер Маркийн гурван кварк, Фрийдманы бөөм...

3. Стивен Вайнберг "Ертөнцийн анхны гурван минут..."
Орчин үеийн эгэл бөөмийн физикийн стандарт онолын загалмайлсан эцэг, Нобелийн шагналт Стивен Вайнбергийн 30 орчим жилийн өмнө бичигдсэн уг бүтээлд ертөнцийн үүсэл, түүний ирээдүйг судлахад хүн төрөлхтний мэдлэг хаана яваа тухай, орчин үеийн физикийн хүнд ойлголтуудыг энгийнээр тайлбарлан бичсэн байдаг. Вайнбергийн нэг онцлог нь гоё домог зүйн тайлбаруудаас эхлэн орчин үеийн физикийн нарийн ойлголтууд руу аажмаар хөтөлдөг нь сонирхолтой.

Саганы бичсэн номоос хамгийн таалагдсан ганц ном гэвэл “Чөтгөр шүглэсэн ертөнц” санаанд ордог ч Космос ч мөн мартаж болохгүй бүтээл. XX зууны хоёр дугаар хагасын нэрт одон оронч, астрофизикч, астробиологич Карл Саганы номуудаас шинжлэх ухааны нарийн ойлголтууд, орчлон ертөнцөд хүн төрөлхтний эзлэх байр суурь, бидний мэдлэг, хүнлэг чанарын тухай гайхалтай нийтлэлүүдийг олох болно. Мөн түүний анх санаачилсан “Cosmos: A Personal Voyage” баримтат нэвтрүүлгийг үзчихэд харамсахгүй. “Шинжлэх ухаан бол харанхуйд замчлах гэрэл” хэмээн Саган хэлсэн удаатай.
Онцлох нийтлэл: “Гражинд амьдардаг луу”


Канад-Америк гаралтай эгэл бөөмийн физикч, үл итгэгч залуугийн бичсэн хамгийн гоё ном. (Би бараг л бүх номыг нь уншсан). Уг бүтээлд мөн л харьцангуйн онол, космологи, квант физикийн нарийн ойлголтуудыг хөндөн "Ертөнц хэрхэн үүссэн бэ", "Бид яагаад оршин байна вэ" зэрэг алдарт асуултуудад хариулт эрсэн шинжлэх ухааны хувьсгалч үзэл, түүхийн тухай өгүүлэх болно.
Онцлох хэсэг: Платоны агуй...

Ричард Фейнман бол миний баатар физикч. Түүний амьдралын түүх, мэргэжлийн карьер их сонирхолтой. Дэлхийн хоёр дугаар дайны үед анхны цөмийн бөмбөгийг бүтээх Мэнхэттэн төсөлд ажиллаж байсан, амьдралынхаа сүүлийн жилүүдийг “Чэллэнжэр” хөлгийн ослын шалтгааныг илрүүлэхэд ажилласан, зураач, Нобелийн шагналт нэгэн. Физикч нарт физик тайлбарладаг нэгэн гэгддэг түүний уг бүтээлд та орчин үеийн хамгийн сонирхолтой, төвөгтэй, хачирхалтай онолуудын нэг Квант Электродинамикийн хүнд, нүсэр тооцоог ердөө сэрүүлэгтэй цагийн тусламжтай л хийх боломжтой...

Бүх зүйлсийн онол бий юу, их нэгдлийн онол бүтэх боломжтой юу гэх орчин үеийн онолын физикч нарын мөрөөдлийн асуултуудад хариулах гэж оролдсон хамгийн алдарт оролдлого бол утасны онол юм. Орчин үеийн утасны онолын төлөөлөгч нарын нэг Брайн Грийний “Тансаг ертөнц” ном бол физикч нарын бүх зүйлсийн онолыг бүтээх нөр их адал явдлын тухай өгүүлэх бүтээлүүдийн нэг. Утасны онол гэж юу вэ, ертөнц үү, олон ертөнц үү, бид төгсгөлд хүрсэн үү гэх мэт сонирхолтой сэдвийг зохиолчтой хөөрөлдөхийг хүсвэл уг номыг заавал унших хэрэгтэй шүү.
Онцлох хэсэг: Хоёр хэмжээст амьтдын ертөнц...

200-хан хуудастай Эйнштейний бичсэн уг бүтээлийг уншаарай л гэе дээ. Эйнштейнийг бүгд мэднэ шүү дээ.

“Томьёо бодъё” блогийн хөтлөгчийн орчуулсан уг бүтээлд алдарт чөтгөрийн теорем хэмээн нэрлэгдсэн Ферматийн сүүлчийн теоремын тухай адал явдлыг өгүүлэх болно. Ферматий теоремыг батлах гээд алдсан хүмүүс, математикийн хаан Карл Гаусс, гунигт Софи нарын түүх хамгийн сонирхолтой нь.
Онцлох хэсэг: Абель... олон гишүүнт…

2012 оны зун XXI зууны хамгийн чухал нээлтүүдийн нэгийг Европын Цөмийн Шинжилгээний Институт (CERN) - Адроны аварга хурдасгуур (LHC) дээр нээжээ... Физикч нарын бүтэн хагас зууны турш эрж хайж байсан Хигсийн бозоны нээлтийн тухай өгүүлэх уг бүтээлд орчин үеийн эгэл бөөмийн физикийн нүсэр ажил, секундийг хэдэн зуун тэрбум тэрбум тэрбум дахин хуваасан хугацаанд л амьдрах чадвартай "Бурхны бөөм" хэмээн алдаршсан бөөмийг хэрхэн нээсэн тухай, тэр бөөм бидний ертөнцийг үзэх үзлийг хэрхэн өөрчилсөн тухай өгүүлнэ.
Бонус: Дээр зөвхөн физикийн шинжлэх ухааны номуудыг дурдсан ба хэрвээ сонирхвол Ад үзэгдэх зориг, Математикийн маш товч удиртгал, Хомосапиенс, Төрлийн үүсэл, Хос хеликс, Агуу загвар болон Ричард Фейнман, Ричард Доукенс нарын номуудыг уншаарай.

| Онолын физикч Б.Билгүүн: Шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан 10 бүтээл |
|
Вейчи-гийн цомын анхдугаар тэмцээн боллоо
2026-03-02 17:23:48
ГБХНХЯ 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийнг дэмжих жил болгон зарлалаа
2026-03-02 16:51:11
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна
2026-03-02 16:50:24
Өнгөрсөн долоо хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ
2026-03-02 14:52:20
2026-03-02 14:18:27
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
2026-03-02 14:17:19
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
2026-03-02 13:30:38
Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-03-02 13:09:50
Улаанбурхан өвчний гурван тохиолдол нэмж батлагдлаа
2026-03-02 13:05:57
“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн гарч эхэллээ
2026-03-02 12:53:23
“МИЛАН КОРТИНА-2026” өвлийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-03-02 12:36:36
Аваргын цомыг “Хараацай” баг өргөлөө
2026-03-02 12:09:57
Байгальд ээлтэй аялал жуулчлалын стратегийн хамтын ажиллагаа эхэллээ
2026-03-02 11:17:00
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-02 11:12:43
Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ
2026-03-02 11:09:44
ЖҮЖИГЧИН Э.ТОДГЭРЭЛ “ТУСГААР ТОГТНОЛ” КИНОНД ДИЛОВ ХУТАГТЫН ДҮРИЙГ БҮТЭЭЖЭЭ
2026-03-02 10:06:05
"ХӨГЖИЛТЭЙ ДҮР"-ИЙН ЧАНГА БАГШ, "ЭРВЭЭХЭЙН СҮҮДЭР"-ИЙН ХУУРТАГДСАН ЭМЭГТЭЙГ БҮТЭЭСЭН ОТГОО
2026-03-02 09:41:33
Улсын харцага Б.Зоригтбаатар “Эх орончдын өдөр”-ийн барилдаанд түрүүллээ
2026-03-02 08:34:50
Э.Ариунтунгалаг 2026 оны цанын улсын аварга боллоо
2026-03-02 08:15:25
“Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийнхан Япон багштай бэлтгэл хийлээ
2026-03-02 07:20:00
Хөвсгөлийн багш нарын дунд спортын онол арга зүйн хэлэлцүүлэг болжээ
2026-03-02 07:10:00
ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД
2026-03-02 07:00:00
Г.БААСАНСҮРЭН: ИТАЛИАС МОНГОЛ ХҮРЭХ ДУГУЙН АЯЛАЛ МААНЬ БИДЭНД ӨӨРСДИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ, БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХҮНИЙ САЙНТАЙ МЭДРЭХ ҮНЭТЭЙ ЦАГ ХУГАЦАА
2026-03-02 07:00:00
“МИЛАН-КОРТИНА-2026” ОЛИМПЫН ОНЦЛОХ ДУУЛИАН, ШУУГИАН
2026-03-02 07:00:00
Э.БАТШУГАРЫН БУСДААС НУУСАН БУДЛИАНТАЙ ХӨРӨНГӨ
2026-03-02 07:00:00
ДАЛАЙД ЖИВСЭН ДӨРВӨН ХҮНИЙХЭЭ ЦОГЦОС, МАШИНЫГ ГАРГАЧИХ ЮМ САН ГЭЖ 44 ЖИЛ АМЬДЫН ТАМД БАЙЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-02 07:00:00
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөлийн Цагааннуур суманд ажиллалаа
2026-03-01 16:36:39
Сумын заан Б.Баасантогтох, нэгийн даваанд улсын арслан Э.Батмагнайг давлаа
2026-03-01 16:03:14
Академич С.Чулуун Наполи Дорно дахины их сургуульд лекц уншлаа
2026-03-01 15:32:03
“МИАТ”-ийн нислэгийн багийн 14 гишүүн Бахрейн Улсаас гарч чадахгүй байна
2026-03-01 15:01:18
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 13:41:51
Таеквондо-гийн 2026 оны хар бүсний эхний шалгалт боллоо
2026-03-01 09:34:57
Х.Билгүүнсайхан “СТРАНДЖА-2026”-гаас хүрэл медаль хүртлээ
2026-03-01 09:25:54
Э.Батмагнай арслан Булганы таван аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв
2026-03-01 07:20:00
“ЭРИЙН САЙН ХАН ХАРАНГУЙ” туулийг хайллаа
2026-03-01 07:10:00
М.Намуун, Э.Номундарь нар “Странджа-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-03-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |