Энэ удаагийн "Оюунт Монгол” буландаа судлаач, эдийн засагч О.Гомбожавыг урьж оролцууллаа. Тэрбээр СЭЗИС, БНЧУ-ын Масарикийн их сургуулийг бизнес, санхүүгийн удирдлагаар төгссөн. 2010 оноос сонирхлоороо “Монсудар” компанитай хамтран уран зохиол, манлайлал, улс төр эдийн засгийн чиглэлээр “Twilight” цувралын “Үүрийн гэгээ”, “Галаар наадсан охин”, “Шок номлол”, “Үхэж өгдөггүй хачин Неолиберализм” зэрэг ном орчуулж, уншигчдын хүртээл болгоод байна. Манай зочин О.Гомбожав хүүхдэд зориулсан мэт боловч насанд хүрэгчид байнга уншиж, үзэж байвал зохих 10 контентыг нэрлэлээ.
Насанд хүрсэн хүн болгон жилдээ нэг удаа энэ номыг уншдаг бол энэ дэлхий ертөнц сайн сайхнаар бялхаж эхлэх байх даа гэж бодогддог юм.
.jpeg)
Самар түүхдээ модоо цохиж, гэмтээж байгаа тухай шуугиан дэгдэхэд хүүхэд байхдаа энэ номыг бүгдээрээ уншсан бол гэж бодогдож билээ.
.jpg)
Хүн бүр өөрийн адал явдлыг туулж, өөрийн гэсэн, гайхалтай нэгэн ертөнцийг бүтээж байдгийг сэтгэлд шингэтэл ойлгуулах сайхан бүтээл. Энэхүү бүтээлийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Өсвөр насны хүүхэдтэйгээ хамт уншаад, ярилцаад үзээрэй.
Бага байхдаа “Араатны хаан арслан” хүүхэлдэйг үзэхэд хөөрхөн нэг арслангийн түүх л гэж санагддаг байсан ч байгаль дэлхий, түүний хоорондын уялдаа, тэнцвэрийг гайхалтай сайхан харуулсан бүтээл байжээ. Бас Макиавеллигийн “Хунтайж” номыг уншсаныхаа дараа уг хүүхэлдэйг үзвэл улс төр гэж юу байдгийг ч ойлгож болохоор бүтээл аж.

Хүн төрөлхтөн 1970 онтой харьцуулахад байгаль орчноо 64% доройтуулсан тухай Дэлхийн байгаль хамгаалах сангийн тайлан саяхан гарсан. Уг бүтээлд хүн төрөлхтөн, амьд байгаль хоёрын шүтэлцээг харуулсан билээ.

Дэлхий дахинд энх тайван орших ямар чухал вэ гэдгийг бодож, хүүхэдтэйгээ ярилцаж үзэх кино юм. Магад бид уран зөгнөл, бүтээлч сэтгэлгээгээ хүүхэд насандаа гээгээд үлдээсэн юм биш биз.

Орчин үед хүүхдүүд видео тоглоом тоглохгүйгээр өснө гэж байхгүй биз. Харин ямар тоглоом тоглохыг нь аав ээжүүд чиглүүлж өгч болно. Энэ тоглоомыг тоглосноороо танай хүүхэд түүх сонирхож эхэлж ч мэднэ.

Уран зураг, сонгодог хөгжим, ном зохиол гэдэг шиг тоглоом ч гэсэн урлаг болж хөгжжээ. Харин энэ тоглоомын үйл явдал, хөгжим, зураглал гээд бүгд таны болон танай хүүхдийн гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэх болно.

Тоглоомоос ухаарал авч, адал явдал бас хайрыг мэдэрч болох болов уу. Энэхүү тоглоомыг хүүхэдтэйгээ хамт тоглож, туршиж үзэхийг зөвлөж байна.

Шинийг эрэлхийлж, сурч чаддаг байх нь XXI зуунд эзэмших чухал чадвар юм. Та эдийн засагч биш, улс төр сонирхдоггүй байж болно. Гэхдээ өөрийгөө эвдээд миний орчуулж, "Монсудар" хэвлэлийн газраас гаргасан "Шок Номлол" номыг уншаад үзэхэд илүүдэхгүй шүү. Хүүхэд ч гэсэн шинийг эрэлхийлдэг учир хүүхэддээ үлгэр дуурайлал болох үүднээс энэ номыг зөвлөж байна.

-Манай булан оролцогчоороо дараагийн зочноо нэрлүүлэх хүсэлт тавьдаг. Та аль чиглэлийн, хэн гэдэг хүнийг санал болгох вэ?
-Дараагийн зочноор сэтгэл зүйч Г.Наранбаатарыг нэрлэж байна.
| О.Гомбожав: Өдөр тутмын амьдралаа эргэн харахад туслах, зөвхөн хүүхдийн гэж болохгүй 10 контент |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |