Эргэлт.мн мэдээллийн сайтын энэ удаагийн “Оюунт Монгол” буландаа Монгол Улсын Үндэсний номын сангийн ACIP төслийн Ерөнхий зохицуулагч, Философийн ухааны доктор Б.Сайнбилэгийг урьж оролцууллаа. Бид түүний шинэ номын болон өнөөгийн залуусыг уншаасай гэж хүсэж явдаг номуудынх нь талаар хөөрөлдсөнөө уншигч танд дэлгэж байна.
Тэрбээр “Би “Дээд Авидхарма” нэртэй номынхоо нээлтийг энэ оны дөрөвдүгээр сарын 7-нд хийлээ. Энэхүү ном маань ямар утга агуулгатай вэ гэхээр Буддизм дэлхий даяар тархсан бүхэл бүтэн соёл боллоо шүү дээ. Тиймээс яг энэ мэргэжлээр мэргэшсэн болон сонирхогч хүмүүс байна. Тухайн хүмүүс хаанаас эхэлж суралцах вэ, юуг хамгийн түрүүнд ойлгох вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Анхлан суралцагчид ч тэр, судлаач нар судалгаа хийхэд эхлээд утга агуулгынхаа үндэслэлийг сайн ойлгох хэрэгтэй болдог. Тэр үндэслэл, ойлголтын системийн агуулдаг хэсэг нь Буддизмийн Авидхармын ухааны бүлэг. Энэ бүлэг нь Буддизмийг шашных хувьд гүн ухааны үндэслэлийг нь тайлбарлаж өгдөг. Үүнд маань монгол, ганжуур хэлнээ багтсан орчуулга мөн Төвд мэргэдийн зохиолууд санскрит нэр томьёоны агуулгын судалгааг хийж буддын гүн ухаанд Авидхармын байр суурийг тодорхойлж өгсөн. Ер нь аливаа шинжлэх ухаан өөрийн гэсэн хэлтэй байдаг. Буддизм ч гэсэн өөрийн хэлтэй. Бидний сайн мэдэх там, диваажин гэх ойлголтуудыг шашны үүднээс ойлгоход нэг утгатай. Хүний нүдэнд харагдаж, гарт баригддаггүй туршлагын бус хийсвэр ойлголтуудыг яагаад ярьдаг юм, яагаад үнэн болдог вэ гэдэг асуудлуудыг орчин үеийн аргаар тайлбарлаж өгөхийг хичээсэн байгаа л даа.
Авидхарма нь буддын ухааныг тайлбарладаг цөм агуулга юм. Энэ нь буддизм хэмээх өргөн агуулга бүхий их ухааныг хэрхэн ойлгох философи үндэслэл болдог ба түүнийг тайлбарладаг ойлголтуудын систем. Мөн сайн номлолыг хэрхэн ойлгох аргыг багтаасан байдаг. Тиймээс авидхармын агуулгыг ойлгосон тохиолдолд бурхан багшийн сургаалыг болон буддизмийг бүхэлд ойлгох, эргэцүүлэх арга барилыг эзэмшинэ гэсэн үг. Дээд Авидхарма хэмээх энэхүү номд авидхармын ерөнхий агуулгыг “гол” эх сурвалжуудад түшиглэн өгүүлэхийг зорьсон бөгөөд авидхармын нэр томьёо, хэллэгийг монгол, төвд, санскрит, англи хэлээр үзүүлсэн, эх сурвалжийн эрдэм шинжилгээний бүтээлийн стандартын дагуу хийсэн цогц бүтээл болно. Үүнийг ерөнхийд нь буддын гүн ухааныг ойлгох онолын үндэслэл гэж тодорхойлоход болох юм. Ингээд өнөөгийн залуучуудад уншвал зохих номыг нэрлэе” гэлээ.
УРАН ЗОХИОЛ

Залуу үед дэлхийн сонгодог уран зохиолын номуудыг унших цаг байдаг гэж хувьдаа боддог. Тэр дундаа ЕБС-ийн сургуульд сурч байх хугацаандаа уншвал илүү тохиромжтой үе л дээ. Яагаад гэхээр 10 жилийн сургуулиа төгсөөд оюутан болж өөр, өөрсдийн сонгосон мэргэжлийн судалгааны номуудыг уншаад уран зохиолын номонд анхаарлаа хандуулах цаг хомс болж эхэлдэг. Тийм учраас уран зохиолын ном уншаад өөрийнхөө үгийн баялаг, ертөнцийг үзэх үзэл, ерөнхий мэдлэгээ дээшлүүлэх боломж гэж хардаг. Уран зохиолын ном уншихад мэдлэгийн хүрээ өргөсдөг. Харин ямар ном унших нь тухайн хүний сонголт болов уу. Гэхдээ миний үүднээс нэр дурдаж хэлбэл Ч.Лодойдамба, Ж.Пүрэв, Д.Гармаа гэх мэт үндэснийхээ нэртэй зохиолчдын номуудын унших хэрэгтэй. Үүний дараа бидний сайн мэдэх Томас Майн Рид, Александр Дюма. Г.Г. Маркесийн зохиолуудыг унших хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
ФИЛОСОФИ

Философи номуудыг уншсанаар аливаа шинжлэх ухааны судалгааны аргуудад суралцдаг. Тийм ч учраас өөрийн мэргэжилтэй холбоотой гэдэг үүднээс ч юм уу, шинжлэх ухааны суурь болдог гэдэгтэй нь хэн ч маргадаггүй учраас ч юм уу нэрлэмээр байна. Хүн ямар ч мэргэжлээр сурдаг байж болно. Тэр болгонд нь өөрийн гэсэн философи байдаг. Тийм учраас унших нь хамгийн хэрэгтэй гэж боддог. Манай улсад энэ төрлийн номууд сүүлийн үед их хэвлэгдэж гарч байгаа юм билээ. Тэр дундаас онцолж хэлбэл МУИС-аас эрхлэн гаргасан философийн номуудаас уншаасай гэж боддог. Тэгж байж залуус өөрсдийн мэргэжлийг ойлгох үндэс, байр суурь, үзэл санаатай болно.
БУДДИЗМ
.jpg)
Би буддизм судалдаг судлаач хүнийхээ хувьд буддизмийн холбогдолтой ном унших хэрэгтэй гэж хэлмээр байна. Яагаад гэхээр буддизмд монголчуудын олон жилийн түүхтэй өв соёл, уламжлал шингэсэн байгаа юм. Хүн болгонд буддизмийг шүтэх шүтлэг байдаг. Гэхдээ яагаад шүтээд байдгаа ерөнхийдөө мэддэггүй л дээ. Ерөнхий ойлголт нь уламжлал юм чинь гээд шүтээд байдаг. Яагаад шүтээд байдаг, яагаад шүтэх ёстой юм гэдгийнхээ учрыг ойлгох нь хэрэгтэй. Тийм учраас учир, утгыг нь тайлбарлаж өгсөн номуудыг унших нь зөв юм. Энэ талаар сүүлийн үед олон орчуулагдан гарч байгаа л даа. Нэр дурдаж хэлбэл “Агнистын гэгээ”, “Ламрим” гэх номууд бий. Үүн дээр нэмээд өөрийн “Дээд Авидхарма” номыг уншаасай гэж зөвлөж байна. Эдгээр номуудыг уншсанаар өөрсдийнхөө шүтээд байгаа буддизмийг ойлгох юм.
ТЕХНИК, ТЕХНОЛОГИ
.jpg)
Өнөөдөр бид технологийн дэвшлээс ангид амьдрах араггүй болж байна. Тийм болохоор цаг үетэйгээ цаг нийлсэн технологийн дэвшлээс суралцах хэрэгтэй. Сүүлийн үед ямар, ямар шинэ, содон программ гарч байна. Суралцах зүйлийг чинь яаж хялбарчилж өгөх боломж байна гэдгийг мэдэх хэрэгтэй. Тийм болохоор энэ төрлийн номуудыг унших хэрэгтэй. Яагаад гэхээр зөвхөн уламжлалт зүйлээ сураад байж болохгүй. Тиймээс энэ талаар суралцаад цаг үетэйгээ хөл нийлүүлэх хэрэгтэй гэж хэлмээр байна.
| Б.САЙНБИЛЭГ: Залуучууд дэлхийн болон Монголын сонгодог зохиолуудыг уншаасай |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |