Тэрбээр “Би уран бүтээлээрээ янз бүрийн бэлгэдэл болон хүмүүст сайхан энерги өгөхийг зорьж, ажилладаг. Би өөрийнхөө зургийг “Монгол уран зураг” гэж тодорхойлж байгаа. Ер нь бол миний бэлгэдлээр хүнд сайн сайхныг авч ирэх зургууд гэж бий. Мэдээж сайн сайхан, гоё уран зураг зурдаг зураач Монголд олон бий. Урлаг болсон уран зураг худалдаж авах юм бол эзэндээ ээлтэй хандаж, амьдрал тэгшрэхэд далд ертөнцийн энергиэрээ харилцаж, нөлөөлж байдаг. Нэг үгээр бол амьд урлаг. Гэхдээ зураг бүхэн амьд урлаг байж чадахгүй. Энерги нь сул дорой ч юм уу, бүтэл муутай байх нь бий.
.jpg)
-Монголчуудын зурж байгаа орчин үеийн зураг дэлхийн сонгодог зургаас юугаараа ялгаатайг хэлж өгье. Дэлхийн сонгодог зураг бодит зүйлийг дууриагаад адилхан, махчлаад зурах үндсэн дээр бүтээгдсэн байдаг. Одоо бол фото зураг гараад ирсэн. Тиймээс бодит зургийг урлаг биш гэдэг ойлголт гараад буй юм. Тэгээд юу нь урлаг юм бэ гэхээр өөрийнхөө оюун ухаанаар бодож, сэтгэж, сэтгэл, зүрхээ зориулсан зураг бол урлаг юм. “Урлаг урлагийнхаа төлөө байдаг” гэдэг үг бий.
Уран зураг бол загвар хийц, хүний төлөө хийгдэж байгаа бүтээгдэхүүн огт биш
Энэ юу гэсэн үг вэ гэхээр далд ертөнцийн хий орон зай, бурхан, тэнгэртэй холбоотой гэдгийг л хэлж байгаа юм. Тиймээс хий орон зайгаас орж ирсэн онгод тэнгэрийн хүчийг дүрс болгон зурж байгаа юм болов уу гэж би итгэдэг. Үүгээрээ ч монгол уран зураг онцлогтой юм. Яагаад би өөрийнхөө зургийг “Монгол уран зураг” гэж нэрлэсэн юм бэ гэхээр тэнгэрийн санаа орсон болов уу хэмээн боддог. Уран зураг гэдэг үг ямар утгатай вэ гэвэл урлагийн илэрхийлэл юм. Түүнээс биш загвар хийц, хүний төлөө хийгдэж байгаа бүтээгдэхүүн огт биш” хэмээгээд өөрийнхөө хоёрыг зураг тайлбарлаж өгсөн юм.
-Энэ зурагны суурь өнгө нь шаравтар туяатай байна гэхээр хүнд аз жаргалын мэдрэмж бүрэлдсэн гэсэн үг. Ер нь шар өнгө хүнд ялалт, амжилтын сэтгэгдэл төрүүлж байдаг. Энэ зурагны голд хөх туяатай цэнхэр өнгө байгаа нь оюун санааны мэдрэмжийг өгүүлж буй тэнгэрийн санааны илэрхийлэл. Мөн энэхүү зурган дээрх хамгийн гол зүйл бол зургаан хүн өлзий утсан хээгээр дүрслэгдэж, тойрон бүжиглэж буй юм. Эдгээр нь гурав, гурваараа хосолсон араг, билгийн илэрхийлэл байж болно. Гэвч энэ дүрсүүдийг залуус өөр ойлгож, мэдэрч болох юм. Яагаад гэхээр би зургаа бодож зурдаггүй. Тухайн үед ирсэн тэнгэрийн санааг дамжуулж байгаа гэдэг утгаараа юу илэрхийлж буйгаа зурж байхдаа ойлгодоггүй” гэлээ.
.jpg)
Хийморийн морь бол хүний сэтгэлийн эрч хүчийг бэлгэдсэн. Тэр хийморь нь шувуу мэт эрх чөлөөтэй дүүлэн нисэж буй юм. Тэгээд гурван тэмээ нь чанадын бэлгэдэл. Энэ нь үргэлж аз жаргалтай байхыг хэлж байгаа юм л даа. Харин нохой бол хүний үнэнч анд нөхөр. Энэ бүхэн зураачдын сэтгэлгээний суурь бөгөөд тэнгэрийн санааны бүрэлдүүлэгч эрчим хүч” хэмээсэн юм.
| Төрийн соёрхолт зураач Ц.ЦЭГМИД: Би зургаа бодож зурдаггүй |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |