• Өнөөдөр 2024-05-06

Орчуулагч, зохиолч Д.Дашмөнх сүүлийн 10 жилд уншсан утга зохиолын онцлох 10 номоо нэрлэлээ

2020-09-29,   1518

 “Оюунт Монгол” буландаа энэ удаа орчуулагч, зохиолч  Д.Дашмөнхийг урьж оролцууллаа. “Цэвэрхэн саруулхан газар”, “Аравдугаар сарын наадаан”, хийгээд “Үхлийн тууриуд”, “Сүүдрээр гэтэгч албин” зэрэг орчуулгын бүтээлээр нь түүнийг уншигч олон мэдэх билээ. Тэрбээр хамгийн сүүлд Америкийн алдарт зохиолч Рей Брёдберигийн  “Фаренхайтын 451 хэм” хэмээх номыг монгол хэлнээ хөрвүүлээд байгаа билээ. Бидний зочин Д.Дашмөнх сүүлийн арван жилд уншсан утга зохиолын ном, бүтээлээс хүүхэд, залуучуудад санал болгох 10 номоо хуваалцлаа.

  1. Г.Аюурзана-Бөөгийн домог

  1. Д.Оюунчимэг “Оройн ганц мод”

  1. Роберто Болано “2666”

  1. Хунот Диаз “Оскар Ваогийн богинохон гайхмаар амьдрал”

  1. Маргарет Этвүүд “Сохор алуурчин”

  1. Орхан Памук “Миний нэр улаан”

  1. Сергей Лукьяненко “Шөнийн манаа”

  1. Умберто Эко “Сарнайн нэр”

  1. Милорад Павич “Салхины дотоод тал”

  1. Энтони Бёржэсс “Баадуутай жүрж” зэрэг арван номыг тэрбээр нэрлэлээ

-Манай булан оролцогчоороо дараагийн зочноо нэрлүүлдэг юм. Та аль чиглэлийн, хэн гэдэг хүнийг санал болгох вэ?

-Дараагийн зочноор сэтгүүлч, зохиолч Баасангийн Наминчимэдийг нэрлэж байна.

 


Орчуулагч, зохиолч Д.Дашмөнх сүүлийн 10 жилд уншсан утга зохиолын онцлох 10 номоо нэрлэлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188