“Оюунт Монгол” буландаа энэ удаа орчуулагч О.Жаргалсайханыг урьж оролцууллаа. Мүраками Харүкигийн “1Q84” хийгээд “Торгон цэргийн хорооны даргын аллага”, мөн Мүрасаки Шикибү “Гэнжийн туульс” зэрэг орчуулгын бүтээлээр нь түүнийг уншигч олон мэдэх билээ. Тэрээр бидэнд бүх цаг үеийн онцлох 10 утга зохиолын ном, бүтээлээ хуваалцлаа.
10. Мүраками Харүки “1Q84”, “Торгон цэргийн хороон даргын аллага”
Зохиол бичлэгийн ур чадвар, ур дүй өндөр байх нь чухал. Тэр зохиолчдын нэг бол Мүраками Харүки. Түүний бичлэгийн уран чадвар өндөр хийгээд уран гоё үг биш уран санаа ихтэй. Түүний зохиолуудаас “Торгон цэргийн хороон даргын аллага” “1Q84” гэх мэт зохиолуудыг онцолж байна.
.jpg)
9. Каваками Миэко “Мээм өндгөвч хоёр”
Би хувьдаа зураглалын гойд чадамжийг хүндэтгэдэг. Үүнд Каваками Миэко “Мээм өндгөвч хоёр” номыг дурдаж болно. Эмэгтэй хүний талаар хэт амьд зураглалтай, эмэгтэй хүн л ойлгож чадах мэдрэмжээрээ онцгой.
.jpg)
8. Ёшимото Банана “Гал тогоо”, “Цүгүми”
Би мэдрэмжийг чухалд үздэг. Ёшимото Банана “Гал тогоо”, “Цүгүми” гэх мэт зохиол нарийн мэдрэмжийг тансаг илэрхийлдэг юм. Торгон мэдрэмж гэж юу болох, сэтгэлд дулаахан шинж байдлыг энэ зохиолуудаас мэдэрч, мэдрэмжээ зэрэгцүүлэх дуртай.
.jpg)
7. Осамү Дазайн өгүүллэгүүд
Зохиолчийн сэтгэл зүрхийг чухалчилж үздэг. Үүнд Осамү Дазайн өгүүллэгүүд орно. Миний орчуулж гаргасан түүний бүх өгүүллэгээс хүний ядруу, сул, өрөвдөм шинж чанарыг хардаг. Дазай өөрөө зохиолын гол баатар руугаа нэвчиж орж, бүтээлүүдэд нь өөрийнх нь амьдрал, характер давхар шингэсэн байдаг тул маш үнэмшилтэй бичсэн байдаг. Утга зохиол дахь үнэмшил гэдэг ухагдахууныг тод бодогдуулж, ухааруулдаг шинж нь онцгой.
.jpg)
6. Мияазава Кэнжи “Үхэл ба амьдрал”, “Аз жаргал гэж юу вэ”
Зохиол бүтээлийн ухааруулах хүчийг онцгойлж үздэг. Мияазава Кэнжи “Үхэл ба амьдрал”, “Аз жаргал гэж юу вэ” хүүхдийн зохиолуудыг онцолж байна. Утга зохиолын ухааруулах хүч чадлыг энэ зохиолуудаас тод мэдэрдэг.
.jpg)
5. Шиба Рёотаро “ Тал нутгийн тэмдэглэл”
Түүхийг хайрлах үзэл чухал. Шиба Рёотаро “ Тал нутгийн тэмдэглэл” монгол эмэгтэйн амьдрал хувь заяагаар монгол үндэстний түүхийг эргэцүүлсэн гайхалтай оюуны өндөр тавцан дээрээс өгүүлсэн зохиол юм. Гэтэл түүхэнд нойрсож байгаа гэм зэмгүй гайхамшигтай хүмүүсийг ухаж гаргаж ирээд элдэвлэх нь, өөрийнхөө тэнэг, дорой мэдрэмжээр зохиол болгох нь тун муухай асуудал. Үзэн ядаж ч болно.
.jpg)
4. Акүтагава Рюүносүкэ “Эхнэрийн гоо”,“Ширэнгэн дунд”
Акүтагава Рюүносүкэгийн богино өгүүллэгүүдэд дуртай. “Эхнэрийн гоо” “Ширэнгэн дунд” гэх мэт зохиолуудыг дурдаж болно. Бодит байдал, бодит бус байдал хоёрын маш нимгэн хана дундуур түүнтэй хөөцөлдөж гүйх болдог. Гайхалтай зураглал, оновчтой үгийн сонголт нь гайхал төрүүлдэг.
.jpg)
3. Мүраками Харүки “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд”
Мүраками Харүки “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд”. Залуу хүний сэтгэл зүрхийг хайрлах түүний хайрыг мэдэрч уншдаг.
.jpg)
2. Мүрасаки Шикибү “Гэнжийн туульс”
Мүрасаки Шикибү “Гэнжийн туульс” зохиолыг нэрлэх хэрэгтэй. Хүн төрөлхтний сайн, муу сэтгэл IX зуунаас өчүүхэн ч урагшлаагүй гэдгийг олж харна.
.jpg)
1. Дэлхийн сонгодог утга зохиолын 50 боть
Дэлхийн сонгодог утга зохиолын 50 боть дахь зохиолууд. Эдгээр ботийнн сонголт сайн, чанартай бүтээлүүд бий.
-Манай булан энэ удаагийн зочноороо дараагийн зочноо нэрлүүлдэг юм. Та ямар чиглэлийн хэн гэдэг хүнийг санал болгох вэ?
-Нийслэлийн ИТХ-ийн гишүүн Цагааны Байгальмааг нэрлэж байна.
| Орчуулагч О.Жаргалсайхан бүх цаг үеийн онцлох 10 утга зохиолын номыг нэрлэлээ |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |