Японы зүүн хэсэгт орсон аадар борооны улмаас Чиба мужид тогтоосон гамшгийн хамгийн өндөр буюу тавдугаар түвшний түгшүүрийг наймдугаар сарын 14-ний өглөө бууруулжээ. Гэсэн хэдий ч үер, хөрсний нуралтын аюул өндөр хэвээр байгааг орон нутгийн эрх баригчид анхааруулсан байна.Японы Цаг уурын агентлаг Чиба мужийн 22 захиргааны нэгжид зарласан тавдугаар түвшний түгшүүрийн 11-ийг гурав, дөрөвдүгээр түвшинд шилжүүлж, үлдсэн 11-ийнхийг цуцалжээ. Мөн зургаан хотод мөрдөж байсан хөрсний нуралтын онцгой анхааруулгыг бууруулсан байна.Наймдугаар сарын 13-ны оройноос эхэлсэн аадар борооны улмаас Чиба хотын Чуо дүүрэгт баасан гарагийн 09:40 цаг хүртэлх 12 цагийн хугацаанд 367 мм тунадас оржээ. Харин Кашива, Абико, Сакура зэрэг хотод нэг цагийн хугацаанд 100 мм-ээс давсан хур тунадас бүртгэгдсэн байна.
Үер, хөрсний нуралтын улмаас Ичикава, Сакура, Ячиё хотод нийт найман хүн амиа алджээ. Мөн Чиба болон хөрш Ибараки мужийн 400 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан байна.Чиба мужийн захирагчийн хүсэлтээр Өөрийгөө хамгаалах хүчнийг дайчилж, “JR Soga” өртөөнд гацсан 4,000 орчим зорчигчийг түр хоргодох байранд хүргэжээ. Түүнчлэн Токио чиглэлийн галт тэрэг, автобусны хөдөлгөөн саатсаны улмаас Нарита олон улсын нисэх онгоцны буудалд 7,000 орчим зорчигч хоножээ.Шуурганы үеэр 68 мянга орчим өрх цахилгаангүй болсон бөгөөд баасан гарагийн өглөөний байдлаар 25,270 өрх цахилгаангүй хэвээр байжээ. “JR East” компани мөн хэд хэдэн чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг цуцалж, хязгаарлалт хийжээ.
Түгшүүрийн түвшнийг бууруулсан хэдий ч Канто бүс нутаг болон Нагано, Яманаши мужид наймдугаар сарын 15-ны өглөө хүртэл цаг агаар тогтворгүй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулжээ. Хөрсний чийгшил өндөр байгаа тул нам дор болон уулархаг бүсийн оршин суугчдыг хөрсний нуралт, гэнэтийн үер, гол мөрний усны түвшин нэмэгдэх эрсдэлээс сэрэмжтэй байхыг уриалсан байна.
| ЯПОНД ҮЕР, ХӨРСНИЙ НУРАЛТЫН УЛМААС НАЙМАН ХҮН АМИА АЛДЖЭЭ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |