Энэ сарын эхээр Францын шүүхээс Парист хөгжмийн продюсер хийн амьдардаг өнгөт арьстай залууг цагдаагийн дөрвөн офицер бүлэглэн зодсон хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа аж. Гэтэл өнгөрсөн пүрэв гарагт тус хэргийн бичлэг цахим орчноор дэлгэгдэж, Мишель Зеклерийг бүлэглэн зодож, дэвсэлж буй нь олон нийтийн дургүйцлийг төрүүлэв. Тус бичлэгт харуулснаар хохирогчийн биед халдсаныхаа дараа гарахаасаа өмнө нулимс асгаруулагч хий шидэж орхижээ. Зарим гэрчийн мэдээллээр “Амны хаалттай холбоотой маргаанаар эхэлсэн ч арьс өнгөөр ялгаварлан түүнийг хүчирхийлсэн” хэмээжээ. Францын хэвлэл мэдээллийн байгууллагууд “Эрх мэдлээ ашиглан хүчирхийлэл үйлдсэн” талаар шүүхээс эх сурвалж татан мэдээлэв.

Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон уг үйл явдлын талаар “ичгүүртэй” хэмээн хэлсэн бөгөөд цагдаа нар болон иргэдийн дундах харилцааг сэргээх шийдвэр гаргахын тулд Засгийн газарт хурал зарласан. Улмаар өнгөрсөн амралтын өдөр хүчирхийлэл үйлдсэн гэх дөрвөн цагдаагийн офицерийг хорих газар руу шилжүүлжээ. Мөн хэргийг шалгаж дуустал аль цагдаагийн албан хаагчийн зургийг дарж, дүрс бичлэг хийхийг хоригложээ. Францын Засгийн газрын зүгээс шийдвэрийнхээ талаар “Хэвлэл мэдээлэл болон ард, иргэдийн хүчирхийллийг мэдээлэх эрхийг зөрчөөгүй бөгөөд шалгагдаж буй цагдаагийн ажилтнуудыг аюулгүй байдлыг хангаж, хамгаалалтад авахад чиглэсэн” хэмээжээ..
Уг шийдвэрийг эсэргүүцсэн иргэд өнгөрсөн амралтын өдрүүдэд Парис хотод цагдаагийн ажилтнуудын эсрэг чиглэсэн үймээн зохион байгуулжээ. Хэдий тус үймээн дарагдсан олон нийт цагдаа нарын эсрэг байр сууринд зогсож байгаа юм. Засгийн газрын зүгээс бослого, үймээнтэй холбогдуулан цагаачдын байрыг татан буулгаж, цагаачид идэвхтнүүдтэй мөргөлдсөн хэргийн бүрэн тайлан гаргахыг үүрэг болгов.
Олон нийтийн шүүмжлэл нэмэгдэж байгаатай холбогдуулан ерөнхий сайд Жан Кастекс уг хэрэг холбогдох “24 дүгээр зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулах болно” хэмээн өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн билээ. Эрх мэдлээ ашиглан бусдад хүчирхийлэл үйлдсэн тус дөрвөн этгээдэд нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял болон 45 мянган евро буюу 53840 ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох шийтгэл оногдуулж болзошгүй хэмээн албаныхан мэдээлсэн байна.

| Дөрвөн цагдааг бусдыг хүчирхийлсэн хэргээр эрүү үүсгэн шалгаж байна |
|
“Helicobacter pylori ба ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт” олон улсын симпозиумыг зохион байгуулжээ
2026-10-04 16:00:40
АВРАГЧ-ТЭСЭЛГЭЭЧДИЙН СУРГАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:47:51
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:39:51
ЗАЛУУС НЭГДЭЖ, “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 12:31:01
МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-04 11:27:21
2026-10-04 09:29:13
П.Мөрөн “Rally-3” ангилалд дэлхийн аварга боллоо
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
Монголын үндэсний бөхийн холбоо, “White.mn” сайт хамтран ажиллана
2026-10-03 18:15:49
Монгол, Австралийн ГХЯ-д хоорорндын улс төрийн зөвлөлдөх уулзалт болов
2026-10-03 13:44:27
Г.Ганхуяг, Б.Отгонтуяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-03 13:27:38
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-03 13:11:25
Б.Отгонтуяа Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:44:57
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:36:00
Хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад “FIFA”-тай хамтарна
2026-10-03 09:02:36
Азийн наадмын дэвжээнд өнөөдөр манай таван бөх гарч барилдана
2026-10-03 07:39:28
Таеквондо-гийн дэлхийн цомоос 5 алт, 8 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-03 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна
2026-10-03 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-03 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-10-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |