Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын 6 дугаар улс төрийн зөвлөлдөх уулзалт 2026 оны аравдугаа сарын 2-ны өдөр Канберра хотноо зохион байгуулагдав. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг оролцсон байна. Харин Австралийн талаас ГХХЯ-ны Нарийн бичгийн дарга орлогч Мишээл Чан нар тус тус тэргүүлж байлаа. Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайд Д.Даваасүрэн болон ЭСЯ-ны дипломат ажилтнууд, Австралийн ГХХЯ-ны Өмнөд болон Төв Азийн асуудал хариуцсан тэргүүн туслах нарийн бичгийн дарга Сара Стори, Туслах нарийн бичгийн дарга Шон Стармер, Батлан хамгаалах яам, Дотоод хэргийн яам, Худалдаа, хөрөнгө оруулалтын комисс, Олон улсын хөдөө аж ахуйн судалгааны төв зэрэг байгууллагын төлөөлөгчид оролцов.
Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Австралийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, батлан хамгаалах, худалдаа, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, боловсрол, аялал жуулчлал, иргэд болон консулын чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх талаар хэлэлцэв. Түүнчлэн ирэх онд Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг хамтран тэмдэглэх хүрээнд хэрэгжүүлэх айлчлал, бизнесийн болон соёл, урлагийн арга хэмжээний талаар санал солилцов.
Монгол Улсын Засгийн газраас Сидней хотод Ерөнхий консулын газар нээх шийдвэр гаргасан нь хоёр улсын иргэд хоорондын харилцан солилцоог нэмэгдүүлэх, консулын үйлчилгээний хүртээмжийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг талууд онцлон тэмдэглэв. Түүнчлэн энэхүү уулзалтаар хоёр тал Монгол, Австралийн харилцааны түвшнийг шат ахиулж “Иж бүрэн түншлэл”-д хүргэхийг баталгаажуулж, холбогдох баримт бичгийн төслийг эцэслэн тохиролцов.
Мөн үеэр талууд олон улс, бүс нутгийн нөхцөл байдал, тэр дотор эрчим хүчний зах зээлд тулгарч буй нийтлэг сорил бэрхшээлийн талаар дэлгэрэнгүй ярилцахын зэрэгцээ НҮБ болон олон улсын байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотлов. Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тэргүүтэй төлөөлөгчид Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны дэргэдэх Гамшигтай тэмцэх шуурхай удирдах төв болон Дипломат академиар зочилж, үйл ажиллагаатай нь танилцав.
| Монгол, Австралийн ГХЯ-д хоорорндын улс төрийн зөвлөлдөх уулзалт болов |
|
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
2026-10-14 16:48:49
НАРУТО ЭРГЭН ИРНЭ
2026-10-14 16:48:27
Макао нээлттэй тэмцээнээс Б.Солонго алт, Ц.Мөнххэрлэн мөнгөн медаль хүртжээ
2026-10-14 16:43:44
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
2026-10-14 15:52:21
Пап лам уушгины хорт хавдартай гэж оношлогджээ
2026-10-14 15:44:00
Ш.БАТБАЯР: ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ДӨРВӨН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛ БОЛОВСРУУЛЖ, ХҮРГҮҮЛЛЭЭ
2026-10-14 15:26:01
Берлин хотод Чингис хаан судлалын олон улсын хурал зохион байгуулна
2026-10-14 15:23:33
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
2026-10-14 15:21:08
5.5 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН САНТАЙ “МӨНГӨН МОРЬ” ХҮҮХДИЙН ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
2026-10-14 14:23:54
Хил хамгаалах ерөнхий газар Нөмрөгийн түймэртэй холбоотой цахим мэдээллийг үгүйсгэв
2026-10-14 14:00:23
Харбины цас, мөсний ертөнц энэ өвөл талбайгаа тэлж, шинэ дээд амжилт тогтооно
2026-10-14 12:48:55
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
2026-10-14 12:44:21
АҮЭБЯ-НД “ГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОЁРДУГААР ШАТНЫ ҮНЭЛГЭЭ ЭХЭЛЛЭЭ
2026-10-14 12:36:33
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ ТАЛААР БНСУ-ЫН “KOICA” БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ САНАЛ СОЛИЛЦОВ
2026-10-14 12:30:11
МУБИС-ийн БТС-ийн оюутнууд МҮОХ-ны үйл ажиллагаатай танилцлаа
2026-10-14 12:26:34
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-10-14 11:34:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-10-14 11:18:15
ОХУ-д суралцагч оюутны хөнгөн атлетикийн тэмцээн болжээ
2026-10-14 11:13:44
Монгол, Хятадын хамтарсан зөвлөлдөх уулзалт болов
2026-10-14 10:46:05
“Мөрөөдлийн гоол” хөл бөмбөгийн тэмцээн боллоо
2026-10-14 10:22:55
Цогтцэций сум 30 тоннын хог нягтруулагч машинтай боллоо
2026-10-14 10:09:24
Б.ГҮНЗАЯА: Гоо сайхны стандартад нийцэхийн тулд амьдарна гэдэг утгагүй
2026-10-14 07:59:38
Л.ГАВААСҮРЭН ХУРАНДААГИЙН ГЭРГИЙ Д.ЦЭЦЭРЛЭГ: ХАНЬ МИНЬ БИЧСЭН ШҮЛГЭЭ ТӨГӨЛДӨР ХУУРАН ДЭЭР ҮЛДЭЭГЭЭД, НАМАЙГ АЯ БИЧИХИЙГ ХҮЛЭЭДЭГ БАЙЛАА
2026-10-14 07:52:28
Баавгайн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо
2026-10-14 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-10-14 07:00:00
Э.ЗОЛБОО БУЮУ O.Z: ДУУ БИЧМЭЭР САНАГДСАН ӨДӨР ОГТ ӨӨР ЭХЭЛДЭГ
2026-10-14 06:55:46
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2026-10-14 06:50:08
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-10-14 06:49:41
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна
2026-10-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |