“Би үд өнгөрсөн хойно орноосоо босож, ганц тамхи асаангаа аяга кофе ууна. Тэгээд усны онгоцонд өдрийн бодол болж суудаг. Ийм үед л шинэ санаа орж ирдэг юм. Миний чаддаг ганц зүйл бол хөгжим бичих” хэмээн ярих энэ эрхэм бол нэрт кино хөгжмийн зохиолч Ханс Зиммер. Түүний оюун бодлоос урган гарсан хөгжмийг хаа нэгтээ сонсоогүй хүн байхгүй хэрнээ түүний тухай тэр бүр мэддэггүй.
Багадаа гэрээр төгөлдөр хуур тоглож сурсан ч яс сууж хөгжим давтах дургүй байснаас төгөлдөр хуурын хичээлд олон удаа суугаагүй аж. Түүний ээж нь дуу, хөгжимд дуртай хүн байсан бол аав нь инженер, зохион бүтээгч байжээ. Хансыг төгөлдөр хуурын даралтуудыг өөрчлөхөд ээж нь галзууртлаа уурлаж, харин аав нь тэвчээртэй харж, инээмсэглэн зогсдог байсан гэх. Хансын аав нь түүний багад нас барсан бөгөөд энэ үеэс хөгжим түүний бүх ертөнц болж хувирчээ. Ханс Зиммер кино ертөнцөд хөл тавихаас өмнө рок хамтлагийн гишүүн байв. Харин киноны хөгжимд уруу татсан хүн нь Английн киноны хөгжмийн зохиолч Стэнли Майер байв. Тэд хамтдаа хэд хэдэн киноны хөгжим дээр хамтарч ажилласны хамгийн алдартай нь “Сүүлчийн эзэн хаан” кино билээ.
Ханс Зиммер Англид очиж симфони найрал хөгжмийг электрон хөгжимтэй зэрэгцүүлэн тавих санааг анх сэдэгчдийн нэг. Түүний хөгжимд сэдэвчилсэн, угсаатны давтагдашгүй онцлог шингэсэн байдгаараа алдартай.
Лос-Анжелес хотод байдаг “Медиа Вентурс” хөгжмийн студи нь түүний мөрөөдөж байсан “Дуу бичлэгийн сургууль” нь билээ. Уг хөгжмийн студи нь авьяастай залууст Холливудад алдар нэр олоход нь тусалдаг. Ханс Зиммер 1995 оноос хойш студидээ хөгжмөөр холбогдсон найз нөхөд, уран бүтээлчид, оюутнуудтайгаа хамтарч ажиллаж байгаа аж.
Ханс Зиммер нэгэнтээ “Би санаа нийлсэн хүмүүстэй хамтарч ажиллах дуртай. Би өөрийгөө шүтсэн хөгжмийн зохиолч биш. Авьяастай, чадалтай хэнд ч манай үүд хаалга нээлттэй” хэмээн ярьсан байдаг. 2000 онд шилдэг киноны хөгжим төрөлд "Оскар"-ын шагнал авчирсан “Гладиатор” ч мөн л гар нийлсэн, сор бүтээлийнх нь нэг байсан юм. “Гладиатор” киноны хөгжим АНУ-д бестселлер болсон билээ.
Ханс Зиммер одоо “Медиа Вентурс” хөгжмийн студидээ хамтрагч Жэй Роткинсийн хамт кино, телевизийн бүтээл, зар сурталчилгааны хөгжим туурвихын зэрэгцээ “DreamWorks” студийн киноны хөгжмийг хариуцан ажиллаж байна. Ханс Зиммерийн алдартай бүтээлүүд шууран зарагддаг аж. Тиймээс хөгжмийн студиуд хөгжмийн жижиг найруулга дээр хамтарч ажилласан ч түүний нэрийг хамгийн түрүүнд оруулдаг байна.

Ханс Зиммерийг Холливудын хамгийн завгүй хүн гэдэг. Тэрбээр 30 жилийн хугацаанд 100 гаруй киноны хөгжим туурвисны дотор “Борооны хүн”, “Араатны хаан арслан”, “Далайн түрлэг”, “Номлогчийн эхнэр”, “Египетийн хунтайж”, “Нарийн улаан зурвас”, “Гладиатор”, “Сүүлчийн самурай”, “Карибын тэнгисийн дээрэмчид” цуврал, “Да Винчи код”, “Фрост/Никсон”, “Харанхуйн хөлөг баатар”, “Шерлок Холмс”, “Оршил” зэрэг бүтээлүүд нь хамгийн алдартай нь билээ. Шүтэн бишрэгчид нь түүнийг Уолт Диснейн хүүхэлдэйн кино болон DreamWorks-ийн анимэйшн бүтээлээр нь сайн мэддэг болсон бол киноны хөгжимчид түүний “Далайн түрлэг” киноны хөгжим уран бүтээлийг карьерт нь эргэлт авчирсан гэж үздэг.
Грэммийн шагнал авчирсан “Далайн түрлэг” киноны хөгжим тогтсон стандартаас тэс өөр байв. Тэрбээр дижитал синтезатор, цахилгаан даралтат хөгжим, хамгийн сүүлийн үеийн компьютерийн тусламжтайгаар уламжлалт найрал хөгжимтэй хосолсон хүчтэй бүтээл туурвисан юм. Киноны хөгжмийн түүхэнд Зиммерээс өмнө хэн ч цохивор, гоцлолуудыг угсаатны онцлогтойгоор электрон хөгжимтэй хослуулж байгаагүй юм.
Ханс Зиммерийн хөгжмийг хаа нэгтээ сонсоогүй хүн байхгүй гэхэд хилсдэхгүй. Гэвч хүмүүс түүний хөгжмийг сайн мэддэг хэрнээ түүний тухай тэр бүр мэддэггүй. Ханс Зиммер өөрийнхөө хөгжмийг өөрөө удирддаггүй, олны өмнө тоглохдоо дурамжхан аж. Түүнийг том тайз, тоглолт дээрээс хайгаад нэмэргүй. Ханс Зиммер тэр үед чинь Эннио Мориконегийн “The Mission”-ийг сонссон шиг, хажуудаа аягатай кофегоо тавьчихсан, Ямаха хөгжим дээрээ ая тоглоод сууж байх болно.
Холливудын нэрт найруулагч Стивен Спилберг хүртэл түүнийг шүтэн биширдэг аж. Олон хүмүүс Стивен Спилбергийг яагаад Ханстай нэг ч бүтээл дээр хамтарч ажиллаагүй юм бол гэж гайхах нь бий. Стивен Спилберг, түүний эртний найз, үнэнч хамтрагч Жон Уильямс нарын олон жилийн нөхөрлөл нь үүний тайлбар гэлтэй. Ханс Зиммер хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө “Миний ажил бол киноны ертөнцөд урьд хожид байгаагүй зүйлийг олох. Би олон нөхөдтэйгээ хамтарч ажилладаг. Жишээлбэл, Тони Скот кино хийх болсон бол би үүнийг зураг авалт эхлэхээс нь өмнө мэддэг. Би түүнтэй таарах бүртээ кино цаашид яаж өрнөхийг сонсоно. Харин кино дэлгэцэнд гарах үед ямар хэсгийг нь дутуу ярьсныг, бас зураг авалтын үед юу болсон нь мэдэгддэг. Аливаа зүйлийг хөгжим гүн гүнзгий илэрхийлнэ. Хөгжим таны илэрхийлж, гаргаж чадахгүй байгаа зүйлийг хурц тод, уран сайхнаар өгүүлнэ. Гэвч илүү сайныг бүтээх хүсэл намайг тайван суулгадаггүй.”

“Би машин барьдаггүй. Туслах намайг студид хүргэж өгөхөд би хуанли дээрээс бүтээлээ дуусгахад хэд хоног үлдсэн, хэд хоног дутуу байгааг харна. Хугацаа болоход цөөхөн хоног үлдсэн бол сандарч, бүтээл дээрээ шаргуу ажиллах болдог. Тэгээд л гараас юм гартал ноорог хийнэ дээ. Юу ч бодохгүй үед л сайхан аялгуу санаанд орж ирдэг юм”
“Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны хөгжим ердөө дөрөвхөн цагийн дотор гарч ирсэн. Санаандгүй хэрнээ гайгүй аялгуу болсон. Бид энэ хүүхэлдэйн киног бүтээх гэж бараг дөрвөн жил болсон ч хөгжмийг зохиох тэр үе хүртэл баярлаж чадаагүй. Харин “Далайн түрлэг” киноны хөгжмийг бичихэд би студи рүү ороод л юу хийх ёстойгоо мэдсэн” хэмээн өгүүлж байжээ.
“Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны хөгжим нь түүнд 1995 онд “Оскар”-ын шагнал авчирсан юм. Түүнээс хойш Ханс Зиммер "Алтан бөмбөрцөг" шагналыг хоёр удаа, оны шилдэг бүтээлд олгодог "Грэмми" шагналыг гурван удаа хүртэж, "Classic Brits"-ийн эзэн болсон билээ. Ийнхүү түүний "The-Talks" цахим сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-Ноён Зиммер, та хөгжмөө бичихээсээ өмнө ихэвчлэн ямар төрлийн хөгжим сонсох дуртай вэ?
-Хөгжим хаа сайгүй бий, сонголт маань ихэвчлэн сэтгэл санааны байдлаас хамаардаг. Хөгжмийн зохиолч Герцог Эллингтон “Сайн хөгжим, муу хөгжим хоёр л бий” гэж их оновчтой хэлсэн нь бий. Би ч бас олон төрлийн хөгжимд дуртай. Жишээ нь, "The White Stripes" сонсож байгаад "ABBA" руу шилжиж, дараа нь "Kraftwerk" сонсоно. Заримдаа бүр багахан хэмжээгээр Бах сонсох шаардлагатай болдог.
-Таныг өөрийнхөө бүтээлүүдийг сонсдоггүй гэж сонссон. Энэ үнэн үү?
-Сонсдоггүй. Жишээ нь, "Араатны хаан арслан" киноны хөгжмийг олон хүн сонсдог гэдэг ч би бичсэн цагаасаа хойш сонсоогүй. Ажлаа дуусгаад гэртээ ирэхэд сонсохыг хүсдэг зүйл маань миний бүтээсэн хөгжим биш. Гэхдээ хүүхдүүд маань төгөлдөр хуур, морин хуур тоглодог болсноос хойш тэд миний бүтээлийг тоглодог болсон. Үүнд би нэг талаар дуртай ч нөгөө талаар бага зэрэг дургүй. Тэдний хувьд энгийн л зүйл болчихсон мэт санагддаг.

-Та хэрхэн өөрийгөө амраадаг вэ. Ер нь амарч чаддаг уу?
-Киноны төсөл дээр ажиллаж байхдаа нэг дүрд автах нь бий. Хүнд сэдэвтэй кино дээр ажиллаж байх үед гэр бүлийнхэнтэйгээ байх амаргүй. Жишээ нь, “The Thin Red Line”-ыг хийх үедээ бага зэрэг хүнд байдалд орсон. Кино зохиолчийн амьдрал гэдэг хачирхалтай. Бодит амьдралд байгаагаасаа илүүтэйгээр киноны төсөөллийн ертөнцөд амьдарч, тэндээсээ салах хэцүү.
-Бодит байдалтай зохицож чаддаггүй гэж үү?
-Тийм ээ. Би хөгжимчин хүн шүү дээ. Өдөр тутмын амьдралын жижиг сажиг зүйлст төдийлөн сайн биш. Жишээ нь, чекийн дэвтрээ хүртэл тэнцүүлэхэд асуудалтай.
-Гэхдээ та “Араатны хаан арслан”, “Гладиатор”, “Харанхуй баатрын гурвал” зэрэг алдартай кинонд хөгжмийн зохиол бичиж, "Оскар"-ын шагнал хүртсэн шүү дээ. Үүнийг бодвол том болох шаардлагагүй мэт санагдахгүй байна уу?
-Үгүй дээ. Кино болгоны эхлэлд л үргэлж нэг асуулт гарч ирдэг. “Бурхан минь, би үүнийг яаж хийх вэ. Би хангалттай сайн биш байх" гэсэн бодол төрдөг. Гэхдээ эцэст нь үзэгчдэд таалагдах бүтээл гаргах нь хамгийн том урам зориг болдог юм.
-Заримдаа хөгжмийн зохиол судлаач болоогүйдээ харамсдаг уу?
-Үгүй ээ. Албан ёсны боловсролгүй байх нь нэг талаар давуу талтай. Кино болгон шинэ адал явдал, шинэ сорилт авчирдаг учраас үргэлж суралцаж байдаг.

-Жишээ нь ямар кинон дээр тийм мэдрэмжийг авсан бэ?
-“Да Винчигийн код” дээр бүтэн жилийн турш судалгаа хийсэн. Уран зураг үзэж, ном уншиж, түүхтэй нь танилцсан. Энэ нь миний хувьд гайхалтай аялал байсан.
-Тэр судалгаагаа хөгжмөөр хэрхэн илэрхийлсэн бэ?
-Гол дүрийн дотоод ертөнцөд орж, тэднийг хамгаалах хэрэгтэй. Пенни Маршалл нэг удаа надад “Сайн кино хийхэд гол дүрээ л сайн хамгаал” гэж зөвлөж байсан. Гол дүрийг тэнэг байдалд оруулахгүй байх нь чухал.
-Жүжигчин Вигго Мортенсен дүрдээ орохын тулд зохиолын эхнээс юу болсныг өөрөөсөө асуудаг гэсэн. Таны хувьд хөгжмийн зохиолчийн үүднээс дүрдээ ингэж ханддаг уу?
-Тийм ээ. Жишээ нь, "Шерлок Холмс" дээр ажиллахдаа би Роберт Даунитай хамтран түүний хийсэн судалгааг ашигласан. Тэр дүрээ маш сайн мэддэг байсан.

-Харин таны хөгжмийн бүтээлд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Би Шерлок Холмсыг маниак-сэтгэл гутралтай нэгэн гэж төсөөлсөн. Түүний хөгжим бидний мэдэх сонгодог хэв маягаас тэс өөр, зэрлэг, өвөрмөц байсан нь дүрийг илүү сонирхолтой болгосон.
Кинонд дуртай, кино их үздэг байх нь сайн хөгжим бичихэд нөлөөлдөг үү?
-Тийм ээ, мэдээжийн хэрэг. Хамгийн гол нь хамтын ажиллагааны уур амьсгал. Найруулагчидтайгаа хамтран ажиллах нь намайг урамшуулдаг. Жишээ нь, Гор Вербински надад өмнө нь хийгдээгүй зүйлийг хийхийг уриалж чаддаг найруулагчдын нэг. Түүхийг үргэлж шинэ аргаар ярьж, шинэ санааг эрэлхийлэх нь бидний зорилго юм.
| ХАНС ЗИММЕР: АЛДАХААС АЙДАГГҮЙ ХҮН Л ХҮМҮҮСИЙН ХҮСДЭГ МӨРӨӨДЛИЙН ЕРТӨНЦИЙГ ДУУ ХӨГЖИМД БҮТЭЭЖ ЧАДДАГ |
|
Н.Багабанди: "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын гурван гишүүн эцсийн шийдвэрт нь нөлөөлж чаддаггүй байсан
2025-12-12 16:15:00
Хан-Уул дүүрэгт гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
2025-12-12 15:40:18
Б.Аягаа морьт харвааны олон улсын тэмцээнээс алтан медаль авлаа
2025-12-12 15:28:45
Б.Пүрэвдорж: Оюутолгойн сонсгол "Рио Тинто"-гийн захиалгаар яваад байгаа юм шиг ойлгогдож байна
2025-12-12 15:11:03
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
2025-12-12 14:59:34
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
2025-12-12 14:50:48
Франц Улс хулгайгаар гаргасан үлэг гүрвэлийн араг ясыг Монголд буцаан өглөө
2025-12-12 14:15:32
Ханиад, томууны үед дархлаагаа дэмжих аргууд
2025-12-12 14:15:12
2025-12-12 11:41:52
Найз хөвгүүн рүү нь захидал бичсэн гэх шалтгаанаар бусдыг зодож, танхайрсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ
2025-12-12 11:23:31
Гаалийн ажилтнуудтай холбоотой 11 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
2025-12-12 11:02:42
"Алтан цом"-ын гуравдугаар тойргийн барилдаан ням гарагт үргэлжилнэ
2025-12-12 10:59:18
Оюутолгойн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ
2025-12-12 10:15:15
Таеквондо-гийн “Ханжоу-2025 Их дуулга”-аас Орхоны тамирчид медаль хүртлээ
2025-12-12 08:03:07
МҮОХ-ны гишүүдийн хурал боллоо
2025-12-12 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР УНТАЖ БАЙСАН ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХАРГИСААР ХӨНӨӨЖЭЭ
2025-12-12 07:00:33
ГЭГЭЭН МОНГОЛОО МАГТАН ДУУЛЖ, ЭРЧҮҮДЭЭ ӨМӨӨРЧ БИЧСЭН МӨНХӨӨГИЙН БИЛЭГСАЙХАН
2025-12-12 07:00:00
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2025-12-12 07:00:00
Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-12-12 07:00:00
МАН-ЫН СОНГУУЛИЙН ЯЛАЛТЫН АРГА БОЛСОН ХЭСГИЙН АХЛАГЧ ГЭХ ЭМЗЭГ ЦЭГ ДЭЭР НЬ АН-ЫНХАН ХАТГАЧИХЛАА
2025-12-12 07:00:00
Э.СОДНОМПИЛЖЭЭ: Амьдралд шинэ хүсэл, мөрөөдөл, шинэ түүх бичих эхлэл болсон “Рио-2016” паралимпын наадмын медальдаа хамгийн их хайртай
2025-12-12 07:00:00
Монголын Ипотекийн Корпораци нь 2025 оны “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа
2025-12-11 21:55:12
2025-12-11 18:00:00
2025-12-11 15:00:00
Булган аймгийн Засаг даргыг чөлөөлөх шаардлага хүргүүлжээ
2025-12-11 14:40:21
Зургаан байгууллагын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов
2025-12-11 12:39:36
Олон улсын уулын өдөр тохиож байна
2025-12-11 12:22:07
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
2025-12-11 10:45:41
Д.ГАНХУЯГ: “ГОЛДМАНСАКС” КОМПАНИЙГ ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭН ДЭЭР САНХҮҮГИЙН ЗӨВЛӨХӨӨР СОНГОСОН НЬ АНХААРАЛ ТАТСАН АСУУДАЛ
2025-12-11 10:41:27
“MONGOLIA–KOREA URBAN FORUM”
2025-12-11 10:22:00
ЭХЭМҮТ-д өдөрт 1,000 – 1,200 хүүхэд амбулаториор үзүүлж байна
2025-12-11 10:11:22
“MONGOLIA–KOREA URBAN FORUM”
2025-12-11 10:08:00
Боксчид ОХУ-ын цомын тэмцээнээс 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2025-12-11 10:06:02
“MONGOLIA–KOREA URBAN FORUM”-аар “Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040”
2025-12-11 10:00:00
Энэ онд автомашинаа хулгайд алдсан гэх 220 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
2025-12-11 09:48:23
Д.Сэлэнгээ “Бөртэ чоно-2025” наадмын пара спортын “Шилдэг тамирчин”-аар шалгарлаа
2025-12-11 08:18:26
МУГЖ Н.АШИД: Морин хуур, хөөмийгөөр хөглөгдсөн он жилүүдийг минь мялааж, Гавьяат цолоор шагнасанд талархал дүүрэн байна
2025-12-11 07:54:07
“Бөртэ чоно-2025” наадмын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар Т.Тулга тодорлоо
2025-12-11 07:22:19
ЗУРААЧ Г.БОЛД: БИЙРИЙН НУУР, ЭРДЭНИЙН ХӨНДИЙ, УЛААН УУЛ, ШАРГАЛЖУУТЫН ГОЛОО ЗУРЖ БАЙХДАА СЭТГЭЛ ЯМАР ТЭНҮҮН, САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА
2025-12-11 07:00:40
МОНГОЛЫН ХУУЛИЙГ УЛАНДАА “ГИШГЭЖ”, УЛСТӨРЧДӨД АВЛИГА ӨГДӨГӨӨРӨӨ АЛДАРТАЙ ОЮУТОЛГОЙ
2025-12-11 07:00:00
АТГ-ЫНХАНД БАРИВЧЛАГДСАН “ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Э.ГАНХҮҮ ГЭЖ ХЭН БЭ
2025-12-11 07:00:00
НЭРЭЭ СОЛИХООС ӨӨР АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ “ХҮННҮ ХОТ”-ЫН ТӨСВӨӨР М.БАТБАЯР ТУЙЛЖ, 1.3 ТЭРБУМЫН ЗАРЦУУЛАЛТ ХИЙЖЭЭ
2025-12-11 07:00:00
RUNAA: “THE VOICE OF MONGOLIA” ШОУНД ОРОЛЦООД ДУУЧИН БОЛОХ ЗОРИЛГОДОО ХҮРЭХ ИТГЭЛТЭЙ БОЛСОН
2025-12-11 07:00:00
ДУРСАХУЙ: ТАЙЗ ХООСОРСОН Ч ДУУ НЬ СЭТГЭЛД МӨНХӨД ОРШИНО
2025-12-11 07:00:00
Ш.ЖАВХЛАН: Магнай, “МС”, Заанаа энэ гурван ах маань “Маск” продакшны тулгын гурван чулуу
2025-12-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |