Дэлхийн шилдэг найруулагчдын нэгт зүй ёсоор тооцогдож ирсэн нэрт найруулагч Ким Ки Дук анх 36 насандаа дэлгэцийн урлагт хөл тавьсан гэдэг. 13 жилийн турш дэлгэцийн урлагт зүтгэж, 15 кино бүтээсэн нь Берлин, Венеци, Карловы Вари, Локарно, Каннын кино наадмаас шагнал хүртэж байв. Үзэгч, шүүмжлэгчид түүнийг хайр эсвэл өвдөлт гэж тодорхойлдог. Харин тэр өөрийгөө цаг хугацаа хэмээсэн юм.
-Таныг бага насаа Солонгосын нэгэн жижиг тосгонд өнгөрөөсөн гэж сонссон. Өдгөө таны амьдралд бага насны, буйдхан тосгоны амьдралын дурсамжаас юу хамгийн тод үлдэв?
-Гэр бүл маань Сөүл рүү нүүхэд би есөн настай байсан. Түүнээс өмнөх есөн жилийн амьдралаа амьд байгальд өнгөрүүлсэн гэсэн үг. Түүндээ ч маш их дассан, одоо ч хайртай хэвээр... Есөн настайдаа байгалиасаа холдсон ч эргээд байгальдаа амьдарч байна. Би байгальтай хэт ойр хүн. Бүрэн дунд сургуулийн боловсрол эзэмшилгүй 15 нас хүрээд л үйлдвэрт ажиллаж эхэлсэн. Цахилгаантай холбоотой төрөл бүрийн эд анги, сэлбэг үйлдвэрлэдэг байлаа. Тэр ажлаасаа гарч, өөр ажилд өрсөн дахин л өөр нэгэн төмрийн хаягдлын үйлдвэрт ажилласан. 15-21 насандаа тасралтгүй үйлдвэрт ажиллажээ. 21-26 настайдаа цэрэгт явж, 26-30 насандаа хараагүй хүмүүст зориулсан тусгай сүмд ажиллаж байв. Харин Парист очиж, кино урлагтай танилцахдаа 30 настай байсан юм шүү.

-Амьдралаа бүрмөсөн өөрчлөх шийдвэр гаргаж, Парис руу нүүсэн үе тийм ч амар биш байсан байх?
-Франц хэл мэдэхгүй, мөнгөгүй, гудамжинд хүмүүсийн хөрөг зурж, амьдралаа залгуулж байсан хэдий ч хэцүү байсан гэж хэлж чадахгүй. Тэр хугацаа л надад маш олон зүйлийг зааж өгсөн. Ерөнхийдөө миний амьдралд тохиосон зүйлсийг тодотгож, дөрвөн чухал үе байгааг харуулсан. Эхнийх нь амьд байгальтай холбоотой хүүхэд нас, хоёр дахь нь миний үйлдвэрт ажилласан үе, гурав дахь Солонгосын армид алба хаасан хугацаа, дөрөв дэх нь Европт байсан үе. Амьдрал тэр чигтээ үе шат юм билээ.
-Тэгэхээр кино урлагаар, тэр дундаа найруулагчаар сурч, мэргэжил эзэмшээгүй дэлгэцийн урлагт хөл тавьж ээ?

-Би бүр 30 нас хүртлээ кино үзээгүй байсан шүү. Хамгийн анх үзэж байсан кинонуудаа одоо ч мартдаггүй. Этони Хопкинсийн дүр бүтээсэн “The Silence of The Lambs”, Леос Караксын “Les amants du Pont-Neuf” хоёр надад маш гайхалтай сэтгэгдэл төрүүлсэн. Түүнээс хойш кино урлагт илүү шимтэж, кино үйлдвэрлэлийн ойлголт авч эхэлсэн гэх үү дээ.
-Та нэгэн удаа өсвөр насныхаа амьдралыг маш хэцүү, хүнд байсан гэж дурссан байдаг. Одоо ч хүнд хэцүү санагдсан хэвээр үү?
-Сайн санахгүй л байна. Зарим хүн миний хэлсэн үгийг буруу тайлбарлах, орчуулах нь олонтаа. Нэг удаа сэтгүүлч надаас ээжийн минь талаар асуухад “Ээж надад уншиж, бичихийг заагаагүй” гэж хэлтэл Францад хэвлэгдсэн нэг номон дээр “Ким Ки Дукийн ээж хараагүй. Хараагүй учраас хүүдээ бичиг, үсэг зааж чадаагүй аж” гээд явж байдаг юм даа. Одоо ч хүмүүс миний ээж хараагүй байсан. Тиймээс надад бичиг, үсэг зааж өгөөгүй гэж боддог хэвээрээ.
Нөгөөтээгүүр миний өсвөр нас хүнд байсан нь үнэн. Аав минь их хатуу хүн. Намайг өдөр бүр зодож, шийтгэдэг байсан. Учир нь, би зураг зурах дуртай байсан ч аав минь намайг “Хий дэмий цаг үрж байна” хэмээн шийтгэдэг байсан хэрэг л дээ. Бусад гэр бүл аав, ээж нь хүүхдэдээ анхаарал, халамж тавьдаг. Гэхдээ миний амьдрал, манай гэр бүлд тийм зүйл байгаагүй. Би аав, ээжийнхээ ямар зорилго, хүсэлтэйг ч мэддэггүй байсан. Одоо бол аав намайг үйлдвэрийн ажилд үлдээхийг хүсэхэд эсэргүүцэн зогсож байснаа л санаж байна.
-Эсэргүүцэл. Энэ зүйл таны бүтээсэн кино, бий болгосон дүрүүдэд хамгийн их ажиглагддаг зүйл. Олон шинжээч таны киног “Амьдралын зовлон”, “Өвдөлт” гэж тодорхойлдог. Таны амьдрал эсвэл кино урлаг тийм хэцүү гэж үү?
-Үхлийн тухай дурдлаа. Таны олон кинонд үхлийн өөр өөр харуулсан байдаг. Үхлийн талаарх таны бодол юу вэ?
-Өмнө нь би үхлийг нэг амьдралаас нөгөөд шилжих шилжилт гэдэгт итгэдэг байлаа. Зарим нь диваажинд, зарим нь өөр газар очдог гэж... Харин одоо үхэл гэдэг зүйлийг цэвэрт, ариусал гэж ойлгож байна. Үхэл бол шилжилт, шинэ зүйлийн аль ч биш, бүх зүйлийн төгсгөл. Өөрөөр хэлбэл, хүн бүр амьдралаас чөлөөлөгдөж, эрх чөлөөтэй болох мөч юм. Үхэлтэй хамт тэр хүний зовлон шаналал, гуниг, дурсамж бүхэн үгүй болно. Юу ч үлдэхгүй.
-“Хайр гэх зүйлээс маш их айдаг” гэж хэлж байсан тань одоо?

-Тийм ээ, тэгж хэлсэн минь үнэн. Хайр гэдэг энгийн нэг зүйл биш шүү дээ. Олон хүнд шарх үлдээдэг. Тиймээс л үүнээс айдаг. Гэхдээ хүн гэдэг амьтан хайр гэх зүйлээс илүү аюултай. Одоо бол хүнээс илүү их айж байна.
-Олон алдартай найруулагч зураг авалтын үеэр өөртөө авч явдаг, салгадаггүй сахиус шиг зүйлтэй байдаг юм билээ. Таны сахиус бий юү?
-Үгүй дээ, надад сахиус гэж байхгүй. Харин үнэхээр нэг зүйл дутагдаад, хиймээр санагдвал шувууд нисэж, загас үсэрч эргэн усандаа орохыг харж суухыг л хүснэ.
-Ким Ки Дук киноны зураг авалтын үеэр хэн болдог вэ. Үзэгчдийн мэддэг Ки Дук хэвээр байдаг болов уу?
-Би тийм ч хатуу хүн биш. Жүжигчинд ямар нэгэн зүйл буруу байвал, тэгж санагдвал зураг авалтаа түр зогсооно. Миний хувьд гол санаагаа л илэрхийлэх нь чухал учраас бусад нарийн ширийн зүйлд ач холбогдол өгөөд байдаггүй. Бас би супер од, алдартай жүжигчдэд дургүй гэдгээ хэлье. Тэд өөрийн гэсэн бодолтой, санаатай байдаг. Менежерүүдээс эхлээд хувцаслалт, нүүр будалт дээр ч уран бүтээлчид ажиллаж байхад хэн нэгэн алдартай жүжигчин орж ирээд зураг авалтын багт таагүй байдал бий болгодог. Кинондоо цөөн удаа Япон, Хятадын жүжигчдээс урьж, тоглуулж байсан ч анхнаасаа л ганцаараа хийх ёстой гэдэг дээрээ итгэлтэй байсан. Харин шинэ жүжигчин нээж, төрүүлж байж л би Ким Ки Дук хэвээрээ үлддэг.
-Таны бүтээсэн хамгийн алдартай кинонуудын нэг нь “Хавар, зун, намар, өвөл, дахиад хавар”. Хэрэв өөрийнхөө амьдралыг улирлаас дүгнэвэл. Одоо таны амьдралд ямар улирал болж байна вэ?
-Өвөл. Хунгарласан их цас модон дээр тогтсон байгааг төсөөл дөө. Ямар нэг зүйлд бэлдэж байгаа мэт санагдахгүй байна гэж үү...
-Үзэгчид танаас юуг харж, хожим хэрхэн дурсаасай гэж боддог вэ?
-Нээлттэй, сайхан сэтгэлтэй байсан гэж дурсагдах нь миний хүсэл.
-Эцэст нь, Ким Ки Дукийн тэр бүр хэлж байгаагүй мөрөөдөл юу вэ?
-Хэний ч хийж амжаагүй, хийж ч чадахгүй тийм киног, тийм зураг авалт хийхийг хүсэж байна.

| КИМ КИ ДУК: Алдартай жүжигчин тоглуулбал миний кино биш болно. Шинэ жүжигчин нээж, төрүүлж байж л би Ким Ки Дук хэвээрээ үлддэг |
|
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |