Сагсан бөмбөгийн нэрт тоглогч Билл Рассел өнгөрөгч долоо хоногт 88 насандаа таалал төгсөв.
Сагсан бөмбөгийн домогт тоглогч Билл Рассел 67 настай байхдаа буюу 2001 онд чөлөөт сэтгүүлч Алан Полтой хийсэн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-Та бол бүх цаг үеийн сагсан бөмбөгийн түүхэнд хамгаалалтаараа алдаршсан нэгэн. Харин хамгаалалтаас бусад оноо авалт, багийн тоглолтдоо хэр байсан талаар тань хүмүүс анзаараагүй юм шиг санагддаг?
-Би өөрийнхөө хувьд хамгаалалтаас илүүтэй довтолдог тоглогч байсан. Мэргэжлийн сагсан бөмбөг тоглож эхэлсэн эхний жилдээ довтолгоонд идэвхтэй оролцсон. Харин дараа жилээс нь л бараг тоглолтын бүх довтолгоо надаар дамждаг болсон байлаа. Намайг зодог тайлсны дараа манай багийн хамтрагч байсан Жон Хавличек хүртэл “Хамгаалалтаас илүү довтолгоогоо санаж байна” гэж хэлсэн юм шүү.
-Тоглолтын өдөр үзэгчид тэр болгон дамжуулалт, бөмбөгийн шилжилтийг анзаардаггүй байх?
-Тоглолт үзэж байгаа хүмүүсийн 95 хувь нь бөмбөгийн шилжилтийг мэддэггүй. Тоглогчдын байрлалаас дамжуулалтад тулгуурласан тоглолт хэр зэрэг чухал болохыг сайн дасгалжуулагчид л ойлгоно. Харин миний чадвар гэвэл олон хүний чаддаггүй байрлалаас сайн дамжуулалт өгдөг байсан юм.
Гэхдээ одоо бол Оскар Робертсон, Майкл Жордан, Мэжик Жонсон бүгд чадах байх. Бүр Мэжик чинь мэргэжилтэн шүү дээ.

-Мэргэжлийн сагсан бөмбөгийн дөрөв дэх улиралд тань Уилт Чемберлен лигт орж ирсэн. Тухайн үед олон хүн таны эрин дууссан гэж хэлж байлаа. Анх Уилттэй таарсан тоглолт хэр зэрэг мэдрэмж төрүүлж, урам өгч чадсан бэ?
-Урам өгөөгүй. Би өөртөө ялалт байгуулах стандарт тогтоосон байсан. Гэсэн ч миний стандарт өөрчлөгдөөгүй. Уилт үнэхээр авьяастай тоглогч байсан учраас л тэр надаас амархан оноо салгаж байсан хэрэг л дээ. Тийм учраас чи түүнийг үнэхээр агуу тоглогч байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин тэр намайг бие махбод болон оюун санааны хувь давамгайлах боломжгүй хэтэрхий залуу байсан юм. Залуухан тоглогч өөр хэн нэгний эзэгнэдэг тоглоомд ирээд хүссэнээрээ тоглож, ялж чадахгүй.
Уилтын өмнөөс түүний амжилт ярьдаг. Тэр нэг тоглолтод 100 оноо авч, бүтэн улирлын турш 27 самбараас бөмбөг авалт дундажласан. Гэвч тэр бүх зүйлийг хийснийхээ дараа Уилт ялж чадаагүйг хүмүүс ойлголгүй шүүмжилж байсан. Харин би тэгээгүй. Би түүнийг агуу гэж боддог.
-Уилт чамайг илүү олон удаа хожихыг хүсэж байсан гэж бодож байна?
-Тэгж бодохын тулд ч дараалалд орох ёстой байсан байх. Миний эсрэг тоглосон, манай “Бостон Селтикс” багийн эсрэг зогссон бүх л тоглогч тэгж боддог байсан шүү дээ. Харин Жерри Уэст манай “Селтикс”-ийг ялж чадаагүй учир замнал нь унасан гэж бодож байгаа нь харамсалтай.
-Харин таны хувьд багаа сольж, дээр дурдсан Уилт, Уэст зэрэг тоглогч шиг олон удаа аваргын төлөөх тоглолтод шалгарсан ч, бүгдэд нь хожигдол хүлээвэл бүтэлгүйтсэн юм шиг санагдахгүй гэж үү?
-Сайн мэдэхгүй л юм. Би өөрийн сагсан бөмбөгийн замналдаа юу туулж өнгөрснийг хардгаас бус, таамагладаггүй.
-Таныг 11 аваргын цомд хүргэж, ялагч байх байр суурьтай болгоход нөлөөлсөн гол “түлхүүр” нь юу байсан гэж боддог вэ?
-Өөрийнхөө тоглож байгаа. Өөрийгөө зориулж байгаа тоглоом гэдгийг ойлгох ёстой. Түүний дараа л өөрт байгаа ур чадвараа хэрхэн олж авах, сагсан бөмбөгт хэрхэн нөлөөлөхөд анхаарах нь зүйтэй.
-Сагсан бөмбөгт хэд хэдэн шинэ арга барил оруулж ирсэн шүү дээ. NCAA-гийн аваргын төлөөх тоглолтод дамжуулалт агаарт байхад нь авч, цагирган дээрээс довтолсон. Олон хүний хувьд харж байгаагүй тоглолт үзүүлж байлаа. Анх тэр хөдөлгөөнийг өөрөө зохиож байв уу эсвэл хаа нэгтээ өөр хүн хийхийг нь харж байсан юм уу?
-Үндсэндээ би зохиосон нь үнэн. Нэг тоглолтын дундуур их сургуулийн багийн маань хамтрагч Кэй Си дамжуулалтаа агаарт хөөргөөд өгч байна. Эсрэг багийн хамгаалагч гэж ганцхан тоглогч байсан болохоор нь үсэрч аваад л оруулчихсан юм.

-Эсрэг багийн тамирчныхаа тоглолтыг нь алдагдуулж, шидэлтийг нь хаахаар үсэрсэн нь мөн л танаас эхтэй байх аа. Хэрхэн бодож олсон түүхээсээ хуваалцаач?
-Сагсан бөмбөгч хүн өдөр бүрийн тоглолтдоо нухацтай байж чадвал сагсан бөмбөгийн талаар илүү олон зүйлийг олж мэднэ. Хийж чадахгүйгээ сурч, юу чадахаа мэддэг болох юм. Тэгэхдээ тоглоомын дүрмийг алдагдуулж болохгүй. Дүрмээ сайн мэддэг байх нь чухал.
-Та нэгэн удаа сагсан бөмбөгчид шударга тоглох ёстой гэж хэлж байлаа. Тамирчин хүний хувьд шударга байх нь хэр их үнэ цэнтэй зүйл вэ?
-Хамгийн анхны өнгөт арьст сагсан бөмбөгч мэргэжлийн лигт элссэнээс хойш долоон жилийн дараа та лигт элсэж байсан. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт их тэр цаг үеийг даван туулах хэцүү байсан уу?
-Хэцүү байгаагүй. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал хэзээ ч, миний амьдралын хүчин зүйл байгаагүй. Улс даяар арьс өнгөөр ялгаварладаг байсан ч, би өөрийн тамирчны замнал, тоглолтод сөрөг нөлөө үзүүлэхийг нь зөвшөөрөөгүй. Манай "Бостон Селтикс" баг дотор ч арьс өнгөөр ялгаварлах зүйл гарч байгаагүй юм шүү.

-Тэр цагаас хойш та АНУ-ын спортын түүхэн дэх анхны өнгөт арьст дасгалжуулагч болсон?
-Миний бодлоор бид хоёрын ярьж байгаа энэ зүйл ажил амжуулахтай огт хамаагүй зүйл. Харин чамд гэж хэлэхэд өөрчлөлтийн хамгийн гол давуу тал нь би уйдаж эхэлсэнд л байсан юм.
Манай баг NBA-д найм дараалан түрүүлж, нийт 11 аваргын цом өргөсөн. Энэ амжилт тамирчны хувьд намайг бусдад хүлээн зөвшөөрүүлсэн. Гэсэн ч "Дараа нь яах вэ" гэсэн бодол төрж эхэлсэн.
-Таны дараа үеэс төрөн гарсан гайхалтай төвийн тоглогч нарын нэг болох Карим Абдул-Жаббар зодог тайлах жилд тань лигт элсэж байв. Каримын талаар та ямар бодолтой явдаг юм бэ?
-Карим Абдул-Жаббарын "Тэнгэрийн даллалт" нэртэй барил нь сагсан бөмбөгийн хамгийн том шинэчлэлүүдийн нэг. Түүн шиг төрж, "бүтээгдсэн" хүн хэзээ ч байгаагүй. Тэр бол бие бялдрын чадавх, пропорцын онцлог бүрэн нийцсэн "ясны" сагсан бөмбөгч.

-Эцэст нь, таны хойч үеэс төрөн гарсан тоглогчдоос таны арга барил, хэв маягийг өөртөө шингээсэн сайн тамирчин гарч ирсэн гэж боддог уу?
-Миний ярих гэж байгаа зүйл эгоизм байж магад. Гэхдээ би над шиг тоглолтыг илүү гүнзгийрүүлэх арга барилд ойртож очсон тоглогч харж байгаагүй. Өөрөөр хэлбэл, миний сайн хийж чаддаг зүйлийг гайхалтай хийж чаддаг нэгнийг хэзээ ч харж байгаагүй юм.

| БИЛЛ РАССЕЛ: Нэгэн цагт "Бостон Селтикс" дэлхийн хамгийн шилдэг баг, би хамгийн шилдэг тоглогч байлаа |
|
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА: МАНАЙ СУМЫН ХҮҮХДҮҮД АВТОМАШИНТАЙ ЗОРЧИЖ ЯВААД ОСОЛДОЖ, НЭГ НЬ АМИА АЛДСАН ХАРАМСАЛТАЙ ХЭРЭГ ГАРСАН
2026-05-12 17:28:22
Х.БАТТУЛГА: Бид байгалийн баялгаа 10-15 жил хүртэж чадахгүй хугацаа руу орж байна
2026-05-12 16:40:01
ДЭЛХИЙН ТОМООХОН АВИА КОМПАНИУД ДАМПУУРЛАА ЗАРЛАЛАА
2026-05-12 14:48:32
Ч.ЛОДОЙСАМБУУ: Хүнийг гүтгэх эрх, эрх чөлөө гэж хаана ч байхгүй
2026-05-12 13:47:42
Манай улсын хүн амын давсны хоногийн дундаж хэмжээ ДЭМБ-аас зөвлөсөн хэмжээнээс хоёр дахин их байна
2026-05-12 12:54:56
“Хүннү Эйр”, Манжуур чиглэлийн нислэгийг дахин сэргээхээр боллоо
2026-05-12 11:56:10
ХОЛД...
2026-05-12 11:05:47
Талбай дүүрэн номтой “Номын баяр”
2026-05-12 10:59:52
Монгол, Узбекистаны өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл үр дүн гарлаа
2026-05-12 09:40:26
СЭТГЭЛ ДУЛААЦУУЛЖ, ГЭГЭЭ ТАТТАЛ ТИЙМ Л ОЙР ОРШИЖ БАЙЛАА, Ш.ГҮРБАЗАР
2026-05-12 09:08:37
Бурхан багшийн дүйчин өдөрт зориулан хэлэлцүүлэг болов
2026-05-12 08:06:39
2026-05-12 07:42:51
“Жүдо академи”-ийн хүүхдүүд “NARMANDAKH CUP-2026” 4 алт, 5 мөнгө, 7 хүрэл медаль хүртжээ
2026-05-12 07:10:00
МАН-ЫНХНЫ “ҮНСЭЛЦЭХ” ӨДӨР ОЙРТОЖ БАЙНА
2026-05-12 07:00:40
АЖЛАА CHATGPT-ЭЭС АСУУЖ, АЛБАН БИЧИГ, ЭМГЭНЭЛЭЭ CLAUDE-ЭЭР БИЧҮҮЛДЭГ СОЁЛЫН ЯАМНЫХАН
2026-05-12 07:00:00
ҮЛ ҮЗЭГДЭГЧ ХҮН
2026-05-12 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-12 07:00:00
УЕП асан М.Энх-Амгалан “Сахал” Д.Эрдэнэбилэгийн хэргүүдийг прокуророос буцааж, “шагнал”-д нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-аас төмрийн хүдэр авч, урд хөрш рүү зөөж байсан НОЦТОЙ БАРИМТ
2026-05-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |