XX зууны нэрт жүжигчин Мэрилин Монро 1962 оны наймдугаар сарын 5-нд нас барсан. Харин нэрт жүжигчнийг өөд болохоос ердөө хоёрхон хоногийн өмнө түүний нэгэн ярилцлага гарсан байдаг. Тэр бол тухайн үеийн “LIFE” сэтгүүлийн редактор Ричард Мериман нэрт жүжигчин Мэрилин Монротой хийсэн “Уй гунигт охинтой хийсэн ярилцлага” гэх гарчигтай ярилцлага байлаа.
Хэрэв уншигч та Мэрилин Монротой уулзаж, мэнд мэдсэн бол түүний “Сайн уу” гэх ерийн нэг үг бүх амьдралын тань туршид мартагдахгүй байх байсан даа. Мэрилиний дулаахан хэрнээ гүн харц, гэрэлтэх мэт царай нь үзэсгэлэнт инээмсэглэл шингээжээ.
Мэрилин Монро бид хоёр өмнө нь Нью-Йоркт хоёр ч удаа таарч, танилцаж байв. Харин танилцсанаа хойш нэлээд хэдэн долоо хоногийн дараа Мэрилиний Брентвуд дахь гэрт зочилж, ярилцлага хийх гэж байгаа минь энэ. Түүнийг хүлээн зочны өрөөний буйдан дээр суугаад дуу хураагуураа тохируулж суутал Мэрилин гялтганасан шар өнгийн хээнцэр өмд өмсөөд гараад ирлээ. Харсан, үзсэн хүний анхаарлыг татахуйц гялтганасан шар өмдөндөө ижилсүүлж, дээгүүрээ маш нарийхан мөртэй сул цамц өмссөн Мэрилин инээмсэглэн зогсож байна. Дуу хураагуураасаа харц салгахгүй байсан надад хандан Мэрилин “Чинийх болохгүй байгаа юм уу. Тэгвэл миний дуу хураагуурыг ашиглаж болно шүү. Би саяхан нэг найзынхаа шүлгийг унших гэж худалдаж авсан юм” гэлээ.
![]()
Зургаан цаг үргэлжилсэн бидний ярилцлага эхлэхээс өмнө Мэрилин Монро урт хугацааны турш эрж, хайж авсан гэх тансаг байшингаа танилцуулахыг хүсэв. Үнэн хэрэгтээ Мэрилин “Би хүн болгон миний хаана амьдардаг. Эсвэл миний байшин доторх эд зүйл, байгаа байдаг ямар харагддагийг мэдүүлэхийг хүсэхгүй байна. Би ярилцлагын өмнө ямар байсан тэр хүн хэвээр үлдмээр байна” гэж хүссэн учраас ярилцлагын үеэрх түүний зураг, Брентвуд дахь гэрийнх нь зургийг дүрсжүүлж чадаагүй юм.
Мексик хэв маягтай энэ жижиг гурван өрөө байшин Мэрилин Монрогийн анхны гэр гэнэ. Намайг дагуулан байшингаа танилцуулах үеэрээ өрөө бүрээр орж, буйдан, ширээ, хувцасны шүүгээ гээд л бүгдийнх нь талаар, мөн юугаараа өөрт нь үнэ цэнтэй, онцлог болохыг ярьж байна. Миний нүдэнд торсон цагаан тугалган лааны тавиур, модон эвхдэг сандал, арьсаар бүрсэн жижиг цайны ширээ зэрэг нь Мэрилиний дур булаам “өнгө”-ийг илтгэж байх шиг санагдаж байлаа. Харин байшингийн “бөөр”-нд нааж барьсан жижиг оромжийг тэрээр “Би үүнийг найзуудыгаа асуудалд орох вий гэдэгт санаа зовж барьсан юм. Хэрэв асуудал тулгарсан үед найз минь над дээр ирж, бүх зүйл буцаад сайхан болтол энд өөрийнхөө, эрх чөлөөтэй байж болно” гэсэн юм.

Бид хоёр эргэн байшин руу орохоор явж байх үед үүдэн хэсэгт олон цэцэг дэлбээлж, ургасан нь харагдана. Намайг зогтусахыг харсан Мэрилин “Яагаад гэдгийг нь мэддэггүй ч, би үргэлж юуг ч ургуулж чаддаг байсан” гэлээ. Тэрээр үргэлжлүүлэн “Ноён Миллертэй гэрлэж байх үед, бид хоёр хамтдаа Ханукка баяр/иудаизмын үзэл санааг бататгах уламжлалтай еврейчүүдийн баяр/-ыг тэмдэглэдэг байсан юм. Баярын өдөр гэртээ гацууртай байх нь сайхан гэж боддог байсан ч, ерөөсөө гацуурыг тасалж тэвчдэггүй байлаа” хэмээв.
Байшинд ороод бид хоёр зочны өрөөнд ярилцлагаа үргэлжлүүлэхээр боллоо. Зочны өрөөний буйдан дээр хундага барьж суусан Мэрилин Монро асуулт бүрд бодлогошрон байсныг хэлмээр байна. Туулан өнгөрч байгаа супер одын амьдралаа тэрээр “Би зүгээр л хоосон цохих биш, хадаасны толгойг нь олохыг хичээж байна. Үнэндээ алдар нэртэй харьцах нэг арга бол үнэнч шударга байх явдал. Ямарваа нэг зүйл тохиолдох бүрд өөр арга зам байдаг. Надад ч тийм үе тохиолдоход би олонд зарлалгүй дотроо л чимээгүйхэн зохицуулахыг боддог” гэлээ.

Ярилцагчаа тэр мөчид тодорхойлбол, асуулт болгонд хариулж байгаа, хариулахад нь гарч ирэх сэтгэл хөдлөл нь догшин мэт санагдаж, эр зоригтой шулуухан эмэгтэй гэж харсан юм. Хэн ч харсан гайхалтай инээмсэглэл тодруулж харагдах Мэрилинээс эмзэглэл, гүн уйтгар гуниг “үнэртэж” байсныг хэлэх байна. Мэрилин Монро “Би үргэлж өөрийгөө бага ч болов хошин мэдрэмжтэй байсан болоосой гэж боддог. Заримдаа хүмүүс надаас “Тэр юу гэж байгааг мэдэх үү” гэж асуудаг. Харин хариуд нь би бодсон ч, хэлэхийг хүсээгүй болохоор дуугаа хурааж суудаг. Бүх зүйлийг оюун ухаанаар шийдэх гэж бүү хичээ. Хэрэв тэгвэл заримд нь бүтэлгүйтэх болно. Зүрх, сэтгэлээ дагалгүй үргэлж оюунаа дагасан бол би өдийд аз жаргалгүй, зүгээр л нэг сэхээтэн болох байсан байх” гэсэн юм. Харин дэлхийн даяар байх сая сая шүтэн бишрэгчдийнхээ талаар “Би тэдэнд надаас гарч болох хамгийн сайн, сайхныг л өгөх юм. Хэрэв миний дотроос бүхнийг минь гаргаад надтай адилхан өөр нэгнийг л зурчихад сая сая дэмжигчтэй Мэрилин Монро үгүй болно шүү дээ” гэв. Кинонд гайхалтай дүр бүтээхийн тулд хэрхэн сэтгэл хөдлөлөө удирдаж, хянадаг талаар нь асуутал “Би юу ч хийдэггүй. Би загвар өмсөгч “Т” биш. Ингэж хэлэх нь хүндэтгэлгүй хэрэг гэж бодож байна” гээд их ширүүн хариулж байна.
Үүнээс цааш бидний ярилцлага шүүмжлэгчдийн талаар үргэлжлэв. Шүүмжлэгчдийн талаар асуусан асуултад минь Мэрилин шуудхан л “Хүмүүс үнэхээр намайг мэддэггүй. Нэг удаа нөхрийн маань дагавар хүү Бобби намайг зүгээр ч шүүмжлэх бус харааж, доромжилж, гутаасан нийтлэл уншаад, түүнийгээ гэртээ нууж, бүр сургууль дээрээ, найзууддаа уншуулж, ярьж өгч, намайг дооглож байсныг мэдсэн” гэж хэлээд ихэд бодлогошрон шал руу харж, хэсэг суулаа. Тэгээд “Чи ойлгож байна уу. Чиний хойд эх бол Мэрилин Морно” гээд жуумалзан инээмсэглэснээ толгойгоо сэгсэрч байв. Удалгүй нар жаргаж, бид хоёр ярилцлагаа түр зогсоохоор болсон юм.

Маргааш нь ярилцлагаа үргэлжлүүлэхээр Мэрилин Монротой холбогдтол дахин хойшлуулахыг хүсэв. Тэрээр “XX зуун фокс” кино продакшнтай хийсэн хэлэлцээнийхээ үеэр их ядарсан учир ярилцлагаа хойшлуулахыг хүсэж л дээ. Харин үүнийг нь мэдэлгүй хүрч очсон намайг зочломтгой гэгч нь угтаж аваад жүржийн шүүс өгч байна. Үнэнийг хэлэхэд намайг хүрээд очиход сэтгэл дундуур байсан нь илт байсан юм даа. Тэгээд ярилцлагаа эхлүүлэх, мөн ядаргаагаа тайлахад нэг зүйл хэрэгтэй гээд цаад өрөө рүүгээ ороод шил дарс барьсаар гарч ирэв. Тэгэхэд нь би “Үүнээс илүү хатуу зүйл байсан ч болоосой гэж бодож байна уу” гэж асуутал Мэрилин “Тийм ээ. Гэхдээ илүү хатуу байвал тийм ч эмэгтэйлэг байхгүй шүү дээ. Ямартай ч байгаагаараа шийдье гэж бодож байна” гэлээ.
Бидний яриаг хаалгаар хүн орж чимээ таслав. Мэрилин ч бодож түвдсэнгүй гал тогооны өрөө рүү гүйж ороод жижиг эмийн хайрцаг барьсаар гарч ирлээ. Саяхан хаалга нээгдэн орж ирсэн хүн Мэрилин Монрогийн хувийн эмч байжээ. Мэрилин ч “Хүмүүс намайг элэгний тариа хийлгэж байгаа гэж ярьж байна билээ. Энэ чамд нотлох баримт болог” гээд зочны өрөөнийхөө буйдан дээр сууж байгаа тариагаа хийлгэв. Нар хэдийнэ жаргажээ. Хоёр дахь өдрийнхөө ярилцлагыг зогсоож, намайг гаргаж өгөхөөр үүдэн дээр зогсож байхдаа “Алдар нэртэй болчихвол өөрийнх нь тухай бодож байгаа бусад хүний бодлыг уншиж чаддаг болно. Гэхдээ тэр тийм чухал биш. Хамгийн чухал нь иртэй сэлэм шиг хүмүүсийн харцнаас амьд үлдэх, амьдрахын тулд юу бодож байна вэ гэдэг л чухал” гэсэн юм.

Амралтын өдрөөр өглөөний цайгаа хамт уухыг өмнөх ярилцлагын дундуур хүссэн юм л даа. Тэр ч зөвшөөрч, бямба гарагийн 10:00 цагт гэрт нь зочлохыг урив. Товлосон цагтаа, ярьсан газартаа хүрч очоод хаалганы хонхыг хэдэндээ дарвал хариулсангүй. Цар хэртэй үүдний хонхыг дарж, хүлээсээр цонхоор харвал нэг эр шилээ хамардуулчихсан сэтгүүл бариад сууж байх. Удалгүй гэрийн үйлчлэгч хатагтай Мюррей гарч ирээд намайг зочны өрөө хүртэл замчлав. Зочны өрөөнд хүрэхтэй зэрэгцэн Мэрилин Монро цаад өрөөнөөс гарч ирсэн юм. Хатагтай Мюррей цайны тавиур аваад гал тогооны өрөө рүү орох зуур гэрт нь зочилсон үл таних эрэгтэй хэн болохыг асуутал Мэрилиний хувийн үсчин ноён Кеннет байж л дээ.
Өглөөний цайгаа ууж дууссаны дараа Мэрилин Монро хөвсгөр гэгч нь хувцас өмсөөд хөл нүцгэн гэрийн ажил хийж харагдана. Хийж байгаа үйлдэл, үйл хөдөлгөөн нь эмх замбараагүй, томоогүй юм шиг ч тэр үнэхээр хөгжилдөж чадаж байсан юм шүү. Харин дараа нь унтлагын өрөө рүүгээ ороод өндөр өсгийт өмсөж, цээжиндээ улбар шар өнгийн өмд, цамц, хөхний даруулга эв хавгүй барьсаар гарч ирээд “Би ингээд өмсчихвөл хулуу шиг харагдах уу” гэлээ. Надад үнэхээр гайхалтай харагдаж байсан учир “Та ч загварын салбар дахин 10 жилийн ирээдүйг бүтээнэ дээ” гэхэд Мэрилин “Чи үнэхээр тэгж бодож байна уу. Сайн байна” гэв.

Хоёр өдрийн дараа нь би Мэрилин рүү дахин утас цохиж, цуврал ярилцлагынхаа сүүлийн хэсгийг хийхээр тохирсон юм. Мэрилин Монро ч түвэгшээлгүй зөвшөөрч, “Өглөөний цайны цагаар хүссэн үедээ ирээрэй” гэдэг юм байна. Би маргааш нь дахиад л 10:00 цагтаа очсон. Харин Мэрилин дахиад л үд хүртэл унтсан юм даа.
Сүүлд нь бид хоёр сүүлчийнхээ ярилцлагаа эхлэхээр буйдан дээр суух үед хөл нүцгэн, халаттай ярилцагч маань өнгөрсөн оройны сормуусны будгаа угааж амжаагүй байгааг анзаарав. Энэ талаар нь ч асуух гэтэл Мэрилин шууд “Найзууд аа” гэж хэлээд үргэлжлүүлэн “Таныг намайг байгаагаар минь хүлээж аваад ярилцаасай гэж хүсэж байна” гэлээ. Үүнээс хойш бидэн хоёр хэдэн цагийн турш уран бүтээлийн талаар ярьж суув.
Харин бидний ярилцлага дуусаж, нэрт Мэрилин Монро намайг гаргаж өгч байсан үе юм л даа. Нэгэндээ “Баяртай” гэж хэлээд эргэн хараад хэдхэн алхах хооронд араас Мэрилин “Хөөе, чамд баярлалаа” гэсэн юм. Эргээд хартал үнэхээр гунигтай гэмээр дүртэй Мэрилин үл мэдэг инээмсэглэн зогсож байв. Тэгэхээр би “Сүүлчийн удаа нэг юм асуучих уу” гээд түүнийг “XX зуун фокс” продакшнаас халах үед найзууд нь өөрийг нь жагсаал, цуглаан хийе гэж дуудсан эсэхийг нь асуулаа. Харин Мэрилин Монро хэсэг дуугаа хураан инээмсэглэж байснаа “Үгүй” гэсэн юм.

| ХОВОР ЯРИА: МЭРИЛИН МОНРО НАС БАРАХААСАА ХОЁР ХОНОГИЙН ӨМНӨ “ӨГСӨН” ЯРИЛЦЛАГА |
|
Н.Багабанди: "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын гурван гишүүн эцсийн шийдвэрт нь нөлөөлж чаддаггүй байсан
2025-12-12 16:15:00
Хан-Уул дүүрэгт гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
2025-12-12 15:40:18
Б.Аягаа морьт харвааны олон улсын тэмцээнээс алтан медаль авлаа
2025-12-12 15:28:45
Б.Пүрэвдорж: Оюутолгойн сонсгол "Рио Тинто"-гийн захиалгаар яваад байгаа юм шиг ойлгогдож байна
2025-12-12 15:11:03
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
2025-12-12 14:59:34
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
2025-12-12 14:50:48
Франц Улс хулгайгаар гаргасан үлэг гүрвэлийн араг ясыг Монголд буцаан өглөө
2025-12-12 14:15:32
Ханиад, томууны үед дархлаагаа дэмжих аргууд
2025-12-12 14:15:12
2025-12-12 11:41:52
Найз хөвгүүн рүү нь захидал бичсэн гэх шалтгаанаар бусдыг зодож, танхайрсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ
2025-12-12 11:23:31
Гаалийн ажилтнуудтай холбоотой 11 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
2025-12-12 11:02:42
"Алтан цом"-ын гуравдугаар тойргийн барилдаан ням гарагт үргэлжилнэ
2025-12-12 10:59:18
Оюутолгойн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ
2025-12-12 10:15:15
Таеквондо-гийн “Ханжоу-2025 Их дуулга”-аас Орхоны тамирчид медаль хүртлээ
2025-12-12 08:03:07
МҮОХ-ны гишүүдийн хурал боллоо
2025-12-12 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР УНТАЖ БАЙСАН ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХАРГИСААР ХӨНӨӨЖЭЭ
2025-12-12 07:00:33
ГЭГЭЭН МОНГОЛОО МАГТАН ДУУЛЖ, ЭРЧҮҮДЭЭ ӨМӨӨРЧ БИЧСЭН МӨНХӨӨГИЙН БИЛЭГСАЙХАН
2025-12-12 07:00:00
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2025-12-12 07:00:00
Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-12-12 07:00:00
МАН-ЫН СОНГУУЛИЙН ЯЛАЛТЫН АРГА БОЛСОН ХЭСГИЙН АХЛАГЧ ГЭХ ЭМЗЭГ ЦЭГ ДЭЭР НЬ АН-ЫНХАН ХАТГАЧИХЛАА
2025-12-12 07:00:00
Э.СОДНОМПИЛЖЭЭ: Амьдралд шинэ хүсэл, мөрөөдөл, шинэ түүх бичих эхлэл болсон “Рио-2016” паралимпын наадмын медальдаа хамгийн их хайртай
2025-12-12 07:00:00
Монголын Ипотекийн Корпораци нь 2025 оны “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа
2025-12-11 21:55:12
2025-12-11 18:00:00
2025-12-11 15:00:00
Булган аймгийн Засаг даргыг чөлөөлөх шаардлага хүргүүлжээ
2025-12-11 14:40:21
Зургаан байгууллагын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов
2025-12-11 12:39:36
Олон улсын уулын өдөр тохиож байна
2025-12-11 12:22:07
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
2025-12-11 10:45:41
Д.ГАНХУЯГ: “ГОЛДМАНСАКС” КОМПАНИЙГ ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭН ДЭЭР САНХҮҮГИЙН ЗӨВЛӨХӨӨР СОНГОСОН НЬ АНХААРАЛ ТАТСАН АСУУДАЛ
2025-12-11 10:41:27
“MONGOLIA–KOREA URBAN FORUM”
2025-12-11 10:22:00
ЭХЭМҮТ-д өдөрт 1,000 – 1,200 хүүхэд амбулаториор үзүүлж байна
2025-12-11 10:11:22
“MONGOLIA–KOREA URBAN FORUM”
2025-12-11 10:08:00
Боксчид ОХУ-ын цомын тэмцээнээс 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2025-12-11 10:06:02
“MONGOLIA–KOREA URBAN FORUM”-аар “Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040”
2025-12-11 10:00:00
Энэ онд автомашинаа хулгайд алдсан гэх 220 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
2025-12-11 09:48:23
Д.Сэлэнгээ “Бөртэ чоно-2025” наадмын пара спортын “Шилдэг тамирчин”-аар шалгарлаа
2025-12-11 08:18:26
МУГЖ Н.АШИД: Морин хуур, хөөмийгөөр хөглөгдсөн он жилүүдийг минь мялааж, Гавьяат цолоор шагнасанд талархал дүүрэн байна
2025-12-11 07:54:07
“Бөртэ чоно-2025” наадмын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар Т.Тулга тодорлоо
2025-12-11 07:22:19
ЗУРААЧ Г.БОЛД: БИЙРИЙН НУУР, ЭРДЭНИЙН ХӨНДИЙ, УЛААН УУЛ, ШАРГАЛЖУУТЫН ГОЛОО ЗУРЖ БАЙХДАА СЭТГЭЛ ЯМАР ТЭНҮҮН, САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА
2025-12-11 07:00:40
МОНГОЛЫН ХУУЛИЙГ УЛАНДАА “ГИШГЭЖ”, УЛСТӨРЧДӨД АВЛИГА ӨГДӨГӨӨРӨӨ АЛДАРТАЙ ОЮУТОЛГОЙ
2025-12-11 07:00:00
АТГ-ЫНХАНД БАРИВЧЛАГДСАН “ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Э.ГАНХҮҮ ГЭЖ ХЭН БЭ
2025-12-11 07:00:00
НЭРЭЭ СОЛИХООС ӨӨР АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ “ХҮННҮ ХОТ”-ЫН ТӨСВӨӨР М.БАТБАЯР ТУЙЛЖ, 1.3 ТЭРБУМЫН ЗАРЦУУЛАЛТ ХИЙЖЭЭ
2025-12-11 07:00:00
RUNAA: “THE VOICE OF MONGOLIA” ШОУНД ОРОЛЦООД ДУУЧИН БОЛОХ ЗОРИЛГОДОО ХҮРЭХ ИТГЭЛТЭЙ БОЛСОН
2025-12-11 07:00:00
ДУРСАХУЙ: ТАЙЗ ХООСОРСОН Ч ДУУ НЬ СЭТГЭЛД МӨНХӨД ОРШИНО
2025-12-11 07:00:00
Ш.ЖАВХЛАН: Магнай, “МС”, Заанаа энэ гурван ах маань “Маск” продакшны тулгын гурван чулуу
2025-12-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |