Тэдэнд бүх юм байсан. Бараг л бүгд. Гагцхүү маргаашаас бусад нь. Жиа Каранжи, Хизер Столер, Руслана Коршунова, Хидер Браттон, Каролина Рестон, Хейли Мери Кол, Дол Ким, Одри Линдвалл, Лисел Рамос - гоо үзэсгэлэнтэй, нэр алдартай, мөнгөтэй гэхдээ ганцаардмал.
Үргэлж “хэмжээндээ” байхын төлөөх хатуу тэмцэл, биеийн болон сэтгэл санааны асар их ачаалал, галзуу хэмнэл, бие биенээ барьж залгихаас ч буцахгүй ширүүн өрсөлдөөн, төгсгөлгүй үргэлжлэх сонгон шалгаруулалтын хэлхээ мэт загварын ертөнцөд хэн хүчтэй, азтай нь амьд үлдэнэ.
Парис, Милан, Лондоны хамгийн нэр хүндтэй тайзнаа алхсан, цэл залуугаараа хорвоогоос хальсан тэдний тухай онцолж байна.
Жиа Мари Каранжи
Супермодель хэмээх ойлголт магадгүй түүнээс л эхтэй байж мэднэ. Итали гаралтай америк Жо Каранжи, ирланд, уэльс цустай Кетлин Каранжи нарын охин Жиа 18 настайдаа Нью-Йоркийг зорьжээ. 1979 онд Жиа Их Британи, Франц, Америкийн “Vogue”, “Cosmopolitan” сэтгүүлийн нүүрэнд таван сарын турш дараалан гарч, хэдэн сая ам.долларын гэрээ хийж, нэр алдар нь түгэхийн хэрээр Жиа загварын ертөнцөд өөрийн шаардлагыг тулгах болж, үснийх нь засалт, өөр бас юу ч юм таалагдаагүй үед зургаа авахуулахаас татгалзаж эхэлжээ.
Хоёр жилийн хугацаанд загварын ертөнцөд өөрийгөө тунхаглаж чадсан Жиа героинд донтож, тайзнаас буусан бөгөөд 1982 онд сүүлчийн удаа “Cosmopolitan” сэтгүүлийн нүүрийг чимсэн. Цөхөрсөн, түүнээсээ ч илүү ядарсан, ганцаардсан Жиа 1981 онд Филадельфийн Архи, хар тамхинд донтогчдыг эмчлэх төвд хэвтсэн ч эмчилгээнийхээ дараа героин хэрэглэдэг 20 настай бүсгүйд дурласнаар бүх зүйл ахиад л давтагджээ.
Аажмаар бүсгүй гэрээсээ мөнгө хулгайлах, хар тамхи авахын тулд биеэ үнэлэх, согтуугаар машин жолоодсон хэргээр саатуулагдах болов. Амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд Жиа жийнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байлаа.
1986 онд Жиагийн ээж охиноо эмнэлэгт үзүүлжээ. Уушгины үрэвсэл туссан охинд нь эмч нар ДОХ-той гэсэн онош тавьсан байна. 1986 оны арваннэгдүгээр сарын 18-нд 26 настай Жиа нас баржээ.
Хитер Столер
Кейт Мосстой зургаа авахуулж, “Calvin Klein”-ийн нүүр царай болж асан, фотомодель Хитер Столер богинохон карьертаа золгүй үхлээр цэг тавьсан билээ. Италийн “Vogue”, Германы “Marie Claire” сэтгүүлд зургаа авахуулж, Европын хэд хэдэн агентлагтай гэрээ байгуулан, загвар өмсөж эхлэн, мөрөөдөлдөө хүрэхийн өмнөхөн шүү дээ.
Америкийн Индиана мужийн уугуул, 178 см өндөр, ногоон нүдэт, шаргал үст, өвөрмөц төрхтэй загвар өмсөгч 28 нас хүрэхийнхээ өмнө найз залуу Дэниел Рислитэйгээ хамт гэртээ түймэрт өртжээ. 2008 оны тавдугаар сард хэвлэлийн хуудсаар өсөх ирээдүйтэй загвар өмсөгчийн гэнэтийн үхлийн тухай мэдээ хөвөрсөн юм.
Руслана Коршунова
Казахстаны Алма-Ата хотод төрсөн бөгөөд “All Asia” сэтгүүлд гарсан зураг нь “MODELS-1” агентлагийн төлөөлөгч Дебби Жоунсын анхаарлыг татсанаар “орос распунзель”-ийн түүх эхэлжээ. 2005 онд түүнийг Нью-Йоркийн загварын долоо хоногийн гол нээлтүүдийн нэгээр зарлаж, тэрбээр DKNY, BCBG, “Blugirl by Blumarine”, “Clarins”, “Ghost”, “Girbaud”, “Kenzo Accessories”, “Max Studio”, “Moschino”, “Old England”, “Pantene Always Smooth”, “Nina Ricci”-тэй гэрээ байгуулж амжжээ.
Орос, Польшийн “Vogue”, Францын “ELLE”-д зургаа авахуулж, “Парфюмер” кинонд тоглосон Руслана 21 нас хүрэхээс дөрөв хоногийн өмнө буюу 2008 оны зургаадугаар сарын 28-нд Манхэттений Уотер-стрит дэх байрныхаа цонхоор үсэрч амиа алдсан билээ.
Парисын загварын долоо хоногт оролцоод буцаж ирснийхээ дараа бүтэлгүй хайраас болж ихэд шаналсан байсан гэж ойр дотныхон нь мэдэгдсэн ч захиа, гэрээслэл олдоогүй. Руслана үнэхээр бүтэлгүй дурласнаас болж амьдралд цэг тавьсан уу гэдэг асуулт өнөөг хүртэл хариултгүй.
Хитер Брэттон
Нарлаг Флоридагийн шинэ од Нью-Жерсигийн авто зам дээр гарсан ослын улмаас, гал дунд нас барсан юм. Кейт Моссын залуу “хувилбар” гэгдсэн Хитер Брэттон загварын лейблүүдийн шинэ найдвар, 12 настайгаасаа загвар өмсөгч болохыг мөрөөддөг байв.
Италийн “Vogue”-ийг чимж, “Prada”, “Gucci”, “Burberry”, “Chanel”-ийн нүүр царай болж, ахархан хугацаанд цойлон гарч ирсэн тэрбээр өөртөө өндөр шаардлага тавьдаг, шашиндаа үнэнч нэгэн байжээ. Амьдралынхаа сүүлчийн жилийг Хитер дэлхийгээр аялан, дуртай ажлаа хийж өнгөрүүлсэн.
Ана Каролина Рестон
Бразилийн Сан-Паулу мужид дундаж айлын гэр бүлд төрсөн Ана Каролина 13 настайдаа их мөнгө, нэр алдар, агуу боломжууд бас асар их эрсдэл дагуулсан загварын ертөнцөд хөл тавьжээ. Загварын ертөнцийн хатуу чанд шаардлага, их ачаалал, хоолны дэглэмээс болж анорекс туссан Ана нас барах үедээ 40 кг жинтэй байсан билээ.
БНХАУ, Турк, Мексик, Японоос гараагаа эхэлсэн залуу загвар өмсөгчийн үхэл олон нийтийн дунд дуулиан тарьж, домогт 90-60-90-ийг үхлийн хэмжээ хэмээн эсэргүүцэх хөдөлгөөн ч гарсан. Алим, улаа лоолиор хооллон, төгс төгөлдрийн төлөө өөрийгөө зольсон Каролинагийн сүүлчийн ажил “Armani”-гийн шинэ каталог байлаа. 2006 оны аравдугаар сард элэгний дутагдал гэсэн оноштойгоор эмнэлэгт хүргэгдэхдээ Рестон 22 настай байв.
Хэйли Мери Кол
Амиа хорлож нас барсан загвар өмсөгчдийн нэг бол Хейли Мери Кол. Тэрээр 2008 оноос карьераа эхэлж, долоон жилийн дотор Канад, АНУ, Грек, ХБНГУ, Их Британид танигдсан олон улсын хэмжээний модель болж чадсан юм.
Амьдралаас сайн дураараа татгалзагчдын үхлээс золгүй явдал, гэнэтийн цохилт, бүтэлгүй хайр, ганцаардал, мухардал эрдэг нийтийн төсөөлөлд баяр баясгалантай, өөртөө итгэлтэй, хөдөлмөрч Хэйлийн үхэл төдий л нийцээгүй ч араасаа олон таамаг, түмэн гайхашрал дагуулсан үхлийн шалтгааныг “амиа хорлолт” л гэж тодорхойлсон юм.
Харин дотнын найз нь “тэр магадгүй, тамхи татах гэж цонхоо онгойлгоод золгүй явдал тохиолдсон байх” гэсэн гэнэн таамаг дэвшүүлсэн билээ. Түүнийг төрөлх Канадад нь, Манитобад нутаглуулжээ.
Долл Ким
Цагаан үстэй, ази төрхтэй, үзэсгэлэнт загвар өмсөгч хорвоог орхихоосоо нэг жилийн өмнө “Намайг тэд үүрд санаж явах болно” гэж хэлж байжээ. БНСУ-ын нийслэл Сөүл хотод төрж өссөн тэрбээр 16 настайдаа гараагаа эхэлж, Солонгосын “Vogue”-т зургаа авахуулсан бөгөөд 2007 онд Парисын загварын долоо хоногт олон улсын дебютээ хийсэн билээ.
Карл Лагерфельд тэргүүтэй загварын аваргууд түүнтэй хамтран ажиллаж, 2008 онд Солонгосын “Оны загвар өмсөгч”-өөр тодруулсан. Төдөлгүй тэр “H&M”, “GAP” зэрэг брэндүүдтэй хамтран ажиллаж, Австралийн “Russh”-тай гэрээ байгуулан, өсөх ирээдүйтэй загвар өмсөгчдийн эгнээний тэргүүнд бичигдэх болов.
Ким яруу найраг сонирхдог, зураг зурдаг, Сөүлд бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан олон талын авьяастай нэгэн байв. Гэсэн ч 2009 оны арваннэгдүгээр сард тэрбээр блогтоо “Say hi to forever” гэж бичээд, Парис дахь байрандаа боомилсон байсныг найз залуу нь олсон гэдэг. Кимийн амьдрал ийнхүү 20 насандаа тасалдсан юм.
| Парис үзнэ, тэгээд үхнэ... |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |